СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Чечений удирдагч коронавирусээр халдварласан байж болзошгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Чечений удирдагч Рамзан Кадыров коронавирусийн хорио цээрийн дэглэм зөрчсөн этгээдүүдийг буудаж хороох талаар айлган сүрдүүлсэн шинжтэй мэдэгдэл хийж байсан юм. Тэгвэл барууны эх сурвалжууд түүнийг Москвагийн эмнэлэг рүү энэ пүрэв гарагийн өглөө ниссэн тухай мэдээлжээ. Рамзан Кадыровыг коронавирусээр халдварласан байж болзошгүй гэж таамаглаж байна.

Эх сурвалжийн дурдсанаар .

Тэрбээр өмнө нь чеченьчүүдийн төлөө Москвагийн эсрэг тэмцдэг байсан бол одоо Ерөнхийлөгч Владимир Путины гол холбоотон болоод байгаа юм. Албан бус эх сурвалжийн мэдээгээр 43 настай удирдагч Чечений нийслэл Грозныйгоос Москвагийн Внуково нисэх буудалд пүрэв гарагийн өдөр газардсан гэжээ. Биеийн байдал нь тодорхойгүй байгаа бөгөөд Чечений эрүүл мэндийн ажилтнууд түүнийг нийслэл Москва руу нисэхийг зөвлөжээ.

. Хэрэв коронавирусийн халдвар авсныг нь тогтоовол тэрээр Ковид-19-ийн халдвар авсан Оросын өндөр дээд албан тушаалтнуудын нэг болно.  Одоогоор Ерөнхий сайд Михайль Мишустин, Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков, Соёлын сайд Ольга Любимова, Барилгын сайд Владимир Якушев нар вирусийн халдвар аваад байгаа юм.

ОХУ-д 317,554 иргэн коронавирусээр халдварласныг баталсан бөгөөд Чеченьд 1,026 хүн вирусээр халдварлаж, 11 иргэн нас баржээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 100 гаруй тохиолдол бүртгэгдсэн нь тархалт саарсныг харуулж байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.