ОХУ-ын Тулагийн халдварт өвчин судлалын эмнэлгийн нэгэн сувилагч зөвхөн дотуур хувцас дээрээ нэвт харагддаг хамгаалалтын хувцас өмсөн ажлаа хийж буй зураг олон нийтэд ил болсон. Тэгвэл түүнтэй хамт ажилладаг хүн үүнд тайлбар тавьжээ.
Өөр нэг эмнэлгийн ажилтан Павел уг сувилагчийг өмөөрөн, “Бусад эмч нар, тэр тусмаа эрэгтэй ажилчид бүгд ингэж хувцаслан ажлаа хийдэг. Та энэ хувцсыг өмсөөд ажиллаж үзсэн үү? Өмссөн үед маш их халууцдаг. Би ч гэсэн ээлжид гарахдаа зөвхөн дотуур хувцсаа өмсөөд л гардаг” гэжээ.
Дүрэм журмын дагуу хамгаалалтын хувцсыг нэг удаагийн эсвэл хөвөн цаасан дотуур өмсгөл дээр өмсөх ёстой. Завсарлага авах бүрдээ уг хамгаалалтын хувцсыг хаян, дотуур өмсгөлийг угааж, эсвэл мөн хогийн саванд хийдэг байна. Эмнэлгийн төлөөлөгчийн тооцоолсноор тус эмнэлгийн бүх ажилтанд өдөрт 300-500 дотуур өмсгөл шаардлагатай байдаг ба хомсдолын улмаас ажилчид өөрсдийн хувцсаа өмсөхөд хүрдэг гэнэ. Үүний улмаас хувцасны гурав дахь давхарга гэж тооцогддог дотуур хувцсыг цэвэр гэж үзэн, олон дахин ариутгах шаардлагагүй байдаг аж.
Павел мөн хамгаалалтын хувцас үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнийг эмч, сувилагч нарын цорын ганц хамгаалалтын давхарга болно гэдгийг тооцоолоогүй гэдгийг онцлов. “Эмч нар нэвт харагдсан хувцас өмсөөд явах дургүй, гэвч өөр сонголт үгүй” гэж тэрээр тайлбарлажээ.
Түүнчлэн тэрээр уг сувилагчийн зургийг даран, олон нийтэд дэлгэсэн өвчтөнүүдийг шүүмжиллээ. Павел “Хэрэв өвчтөнүүд хөөрөлдөн зураг авч, энд тэнд тавьж байгаа бол тэд өвдөөгүй, эсвэл эмчилгээ нь дуусаад гэртээ харих цаг нь болж. Таныг эмнэлэгт хэвтэхэд эмнэлгийн ажилчид богино халаад, унтлагын хувцастай зургийг тань авдаггүй биз дээ” гэв.
Эх сурвалж: lenta.ru
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ямар их халууцдаг болоод дотуур хувцасан дээрээ хамгаалалтын хувцасаа өмсөх вэ дээ.зураг аваад тарааж байдаг өвчтнүүд юун зэвүүн новш вэ.
Чааваас оросууд чинь их ядуу шүү дээ, тэгээд эмлэгт хэвтээд удсан өвчтөнүүдэд хэдэн рублиэр биеэ үнэлчих санаатай явж байгаа нь энэ юм.
Yaasan uchuuhen yum bodoj setgedeg yum be ?tsalin bagatai yaduu baisan ch bie uneldeggui humuus baidag bas hichneen bayan bsan ch shunalaasaa bolj hun ashiglah gej haritsaa uusgedeg humuus baidag. Hun huniig uuriinhuu hemjeend boddogoo gedeg dee
Тэнэг мал сда вэ