Үндэсний их наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаас Үндэсний их баяр наадмыг хөл хөдөлгөөн, бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулах шийдвэр гаргажээ. Барилдах бөхчүүд, засуул, хөлийн цэц зэрэг Цэнгэлдэх рүү нэвтрэх хүн бүрт Ковид19-ийн шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавина. Халууныг нь хэмжиж, аюулгүйн зайг баримтлахыг сануулах юм байна.
Ингэхдээ наадмыг телевиз, цахимаар олон түмэнд хүргэхээр бэлтгэж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, наадмын бөх, морь, нум сум гэх мэт эрийн гурван наадам, бусад үзүүлбэрүүдийг үзэгчгүй зохион байгуулж иргэдэд телевиз, радио, мэдээллийн хэрэгслээр дамжуулж хүргэх ажээ.
Энэ талаар илүү тодорхой мэдээллийг удахгүй та бүхэнд хүргэх болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.