Улс орны нүд чих, аюулгүй байдлын баталгаа болсон тагнуулын байгууллагынхаа хүчийг тарамдуулж, Төрийн тусгай хамгаалалтын газар (ТТХГ)-ыг салган, бие даасан агентлаг Засгийн газрын харьяанд бий болгох хуулийг МАН үнэмлэхүй олонх болсон УИХ бүрэн эрхээ дуусгахын өмнөх чуулганаараа хэлэлцэн батлав.
Тодруулбал, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахдаа “Төрийн тусгай хамгаалалтын байгууллага нь төрийн тусгай хамгаалалтын чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх Засгийн газрын тохируулагч агентлаг мөн” гэж өөрчлөн найруулсан. Түүнчлэн ТТХГ-ын даргаар төрийн тусгай албанд 16-гаас доошгүй жил, үүнээс төрийн тусгай хамгаалалтын албанд 5-аас доошгүй жил ажилласан удирдах болон мэргэжлийн ажлын дадлага туршлагатай Монгол Улсын иргэнийг Ерөнхий сайдын санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө.
ТТХГ-ын удирдах албан тушаалтанд цэргийн дээд цол (генерал) олгож болно гэж өөрчлөн найруулсан билээ. Энэ хуулийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр ч тусгасан. Хэрэв хуульд оруулсан 16-гаас доошгүй жил төрийн тусгай албанд ажилласан гэх шаардлагаа мөрдвөл өнөөгийн дарга, хурандаа П.Батаа уг шалгуурыг хангахгүй. Нэлээд олон жил тус албанаас хөндий явж байгаад, ТЕГ-ын даргаар хошууч генерал Б.Хурц ажиллах үед эргэн орж, “ногоон гэрлээр” хурандаа цолтой болсныг ТТХГ-т ажилладаг олон хүн ярьж, улс төрийн хүрээнийхэн ч үүнийг нь мэддэг юм билээ.
Ийнхүү шинэчлэн найруулж батлуулсан хуулиа батлуулсныхаа баярыг ТТХГ-ын удирдах албан тушаалтнууд, даргын зөвлөлийн гишүүд энэ сарын 14-ний үдээс хойш төр засгийн үйлчилгээний “Маршал” харш буюу олны нэрлэж заншсанаар 30 дугаар байранд тэмдэглэжээ. Шөнө дунд өнгөртөл баярласан албан тушаалтнууд сандал, суудлын тухай маргалдсан гэнэ.
Шинэчлэн найруулж баталсан хуульд зааснаар ТТХГ-ын харьяа хэлтэс, албадын үйл ажиллагаа нь өргөжих юм. Тухайлбал, Гадуур хамгаалалтын алба нь Гадуур хамгаалалтын газар болно гэсэн үг. Энэ мэтээр үйл ажиллагаа нь өргөжих учраас дагаад санхүү, төсөв нь ч нэмэгдэх нь тодорхой. Тийм учраас албан тушаалаа ахиулах гэсэн хүмүүсийн дунд маргаан дэгдэж, эцэстээ нэг нь буу, шийдэм гаргахдаа тулсан гэнэ. Тус газрын олон ажилтны дунд угт болсон явдлын талаар сэм ярилцаж байгааг хэд хэдэн эх сурвалж хэллээ. Харин тус газрын удирдах албан тушаалтнууд үүнийгээ ихэд нууцалж байгаа юм.
Баттай эх сурвалжуудын мэдээлснээр удирдах албан тушаалтнуудын нэг нь агсам тавьж буу гаргаж ажилтнууд руугаа чичлээд байх үед нь харуул, хамгаалалтын нэг офицер нь булаан авч, эцэстээ зодоон цохиондоо хүрч салжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Батаа гэгч нөхөр угаасаа бүтэхгүй. Ажлын туршлага байхгүй, ууж идэх дуртай, уухаараа агсам. ТТХГ-ын бие бүрэлдэхүүн Батаагаасаа салахын түүс болж байна. Энэ нөхрийг Ерөнхий сайд яагаад солихгүй байгаад гайхаж байна. Удахгүй энэ газарт хүн амины хэрэг гарахад гайхах юм байхгүй шүү Хүрэлсүх сайд аа!!!
Undurjuulsen belen baidliin ued arhidan sogtuurch, galt zevseg tulgaj, zodoon tsohion hiine gedeg mash notstoi zurchil biz dee
эрчүүд архидсан бол нанчилдаан байж л таарна.хэн нь гадуур шалчигнав гэдгийг олох хэрэгтэй
Budarhichn sda hudlaa unen medeelel bainga oruulhaa bolimoor ym, hachin aldah ymgui unchin sda chn
ТТХГ бутэцээрээ ТЕГ харьяалагдах естой.
МАНАН мафи аль 1996 он аягуй бол туунээс ч емнеес энэ байгууллагыг устгах эс чадваас хучийг нь задлах ,элдвээр гутааж нэр хундийг унагаах ажлыг хэрэгжуулж ирсэн !
Одоогийн ТТХГ т терд шургалсан улс терийн хулгайч нарын гар хелийн узуурийн улсуудаар дуурсэндээ .Шинэ МАНАН гийн бодлого хэрэгжиж бна.
Бүгдийг нь ажлаас нь халаачээ.Ямар балиар амьтад вэ
Энэ одоо яаж ингэж ор үндэсгүй зохиож зохион бичлэг хийж чаддаг бна. Тэр зохиосон хүнд хэлэхэд 1-рт Төрийн тусгай хамгаалалт гэдэг нь ганц Батаа гэдэг хүнээр төлөөлүүлж нийт ажилчин албан хаагч, энэ байгууллагад залуу халуун насаа зориулсан ахмад дайчдыг дэндүү доромжилж бгаа гэдгийг анхааруулмаар бна. Ингэж зүтгэж бгаа нь ёс зүйгүй бөгөөд энэ албанд ёс зүйтэй, ухамсартай залуус ажилладаг гэдгийг танд үүгээр уламжлая.
Лалрууд
MAN ZADRAASAI
arai vgvi bailgvi bailgvi dee!
Энэ Батаа гэж дарга нь ямар хүний ивээлд байдаг болоод залдаггүй нөхөр вэ.зодоон ажлыг хариуцлага алдах мөнгө идэх уух гээд байнга хэл амтай байх юм. Төрийн алба тусгай алба ийм байдаг юмуу.Хүрэлсүх ийм нөхөдтөй яагаад хариуцлага тооцдоггүй юм бэ.Хүн амины хэрэг гарахыг хүлээгээд бна уу.Төрийн 3 аа зөв зарчимч хүнээр хамгаалуулах ёс журамтай байлгүй дээЯг юу болохыг хүлээгээв.МАН дэндүү юмаа