Өчигдөр/2020.05.21/ ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугий 65 насны төрсөн өдөр тохиожээ. Түүнийг төрсөн өдрийг тохиолдуулан Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж Сергей Шойгуд японы Акита үүлдрийн Масао гэж нохойныхоо анхны гөлгийг бэлэг болгон өгчээ.
Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаст:
"...Монголд элэгтэй энэ эрхэмд миний зүгээс Акита үүлдрийн Масаогийнхаа анхны гөлөгийг бэлэг болгон өгч байгаа юм аа. За тэгээд энэ хөөрхөн гөлгөнд бүгдээрээ нэр өгвөл ямар вэ? Нохой бол хүний хамгийн сайн анд юм" гэжээ.
Улмаар тэрээр "Шойгу гуай бөөн баяр болсон гэсэн" хэмээн бичжээ.
Харин хүмүүс Шойгуд өгсөн гөлгөнд "Саяны нурууны ар өвөрөөр Тува Монгол холбогдсоныг бодож эм гөлөг бол -САЯНА гэж нэрлэе. Орос, Монгол, Японд асч байг гээд Аса гэж нэр өгье. Улмаар Шаарик, Золбоо... гэх мэтээр нэрлэх санал гаргажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.