СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Б.Мягмарнаран: Твиттер, Инстаграмтай хамтын ажиллагаа өрнүүлнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Сонгуулийн далд сурталчилгаа явуулж, хууль зөрчсөн цахим хаягуудыг хааж, хариуцлага ногдуулж байгаа талаар бид ШӨХТГ-аас тодруулж хүргэсэн. Уг хуудсуудын дотоодоос ирэх хандалтыг нэг сарын турш хааж байгаа аж.  

Чухам ямар ямар цахим хаягт хариуцлага ногдуулсан талаар тодруулж, ХХЗХ-ны Хамтын ажиллагаа, харилцагчийн хэлтсийн дарга Б.Мягмарнарантай ярилцлаа. 

-Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй байхад хууль зөрчсөн фэйсбүүк хуудсуудыг хааж байгаа юм байна. Одоогоор хэдэн хуудас хаагаад байна вэ?
-Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу СЕХ болон холбогдох эрх бүхий байгууллагуудад ирсэн гомдлын дагуу дээрх асуудлуудыг шийдвэрлэж байна. Одоогоор сонгуультай холбоотойгоор зарим фэйсбүүк хуудсууд дээр нэр дэвшигчдийг хооронд нь өрсөлдүүлж, аль нь рейтинг өндөр байна гэх мэтээр, чансаа тогтоохыг хориглосон хуулийн заалт зөрчсөн хэд хэдэн хуудас, группуудыг хязгаарлах арга хэмжээ аваад байна. 
-Фэйсбүүк хуудсуудын нэрийн хэлж болох уу ?
-Тодруулах шаардлагатай. Хэд хэдэн хуудсуудыг хязгаарласан байгаа. 
-ХХЗХ бүх хуудсыг хянаж чадаж байна уу?
-Харилцаа холбооны зохицуулах хороо аливаа нэг хуудас, группийг хянадаггүй. Бид "Фэйсбүүк" компанитай хамтын ажиллагааны хүрээнд "green channel" үүсгэснээр тухайн хэрэглэгчээс ирсэн хуурамч хаягтай холбоотой гомдлыг эрх бүхий байгууллагын тогтоосныг тус компани руу уламжлан өгч, хязгаарлах арга хэмжээ авдаг.
-Бусад сошиал хэрэгсэл болох веб сайт болон инстаграм, твиттерт ямар арга хэмжээ авч байна вэ?
-Дотоодын мэдээллийн цахим хуудсууд дээр гомдол ирсэн тохиолдолд арга хэмжээ авах боломжтой. Олон улсын платформ дээр одоогоор арга хэмжээ авдаггүй. Хамтын ажиллагаа өрнүүлэхээр холбогдон ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.