АНИМЕ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр, Сонгууль-2020 | 2 долоо хоногийн өмнө

LIVE: Төрөөс хулгай хийхгүй хүмүүсийг "Зөв ХҮН электорат" эвсэл нэр дэвшүүлсэн гэв

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө

Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 долоо хоногийн өмнө

"Зөв хүн электорат" эвслийн зүгээс 60 нэр дэвшигчийн баримт бичгийг өнөөдөр СЕХ-нд хүлээлгэн өглөө.

ХҮН-ын дарга Б.Найдалаа:

-Өнөөдрийн Монголд хэрэгтэй, ёс зүйтэй, боловсролтой, хулгай хийдэггүй хүмүүс нэр дэвшиж байна. Нэр дэвшигчдийн дотор нэг онцлон зүйл байгаа нь Монгол улсын түүхэнд анх удаагаа гадаадад суугаа Монгол улсын иргэн сонгуульд санал өгөх биш, нэр дэвшинэ. Онлайнаар оролцоно. Гадаадад байгаа монголчуудын төлөөлөл болон энд амьдарч байгаа хамаатан садан нь төлөөлөл болон оролцож байгаа нь онцлогтой.

ХҮН-ын ТУЗ-ийн дарга Т.Доржханд: 

-Хэд хэдэн нэр дэвшигч гадаад улсад саатсан хэдий ч сонгуульдаа оролцохоор бүх материалаа СЕХ-нд бүрдүүлж өглөө. Нэр дэвшигчдийн нэрсэд өөрчлөлт ороогүй. 

60 нэр дэвшигчээс өмнө нь Улсын хуралд нэр дэвшиж байсан хэдий ч төрд, тэр дундаа УИХ-д ажиллаж байсан нэг ч дэвшигч байхгүй. Энэ удаад нэр дэвшиж буй хүмүүс Монгол улсад цоо шинэ улс төрийн сонголтыг бий болгох зорилгоор орж ирж байна. Насны дундаж 45. Улс төрд залуу хэдий ч салбар салбартаа танигдсан залуус дэвшиж байна. Манай залуус дотооддоо төдийгүй гадаадад ажиллах бүрэн чадалтай хүмүүс. Нийт нэр дэвшигчдийн 20 хувь нь олон улсын нэр хүндтэй их, дээд сургуульд докторын зэрэг, 70-80 хувь нь мастерын зэрэг хамгаалсан байгаа. 

Бид үзэл саналаар нэгдэн, Монгол улсын талцал зовлонг нэг талд нь гаргана гэсэн итгэл үнэмшлээр сонгуульд орж байна. 
"Зөв хүн электорат" эвслийн ард янз янзын улс төрчид байна. Тухайлбал, Цахиагийн Элбэгдорж, Оюутолгой бусад МАНАН-ын гар хөлүүд байгаа гэсэн ор үндэсгүй мэдээлэл тарж байна. Өнөөдөр бидний ард гурван сая монголчуудаас өөр хэн ч байхгүй. Бид шинэ сонголтыг бий болгоно. 

ХҮН-ын УЗ-ийн гишүүн Б.Мөнхсоёл: 

-27.2 хувь нь эмэгтэйчүүд. Сонгуулийн тухай хуульд зааснаар манайх хүйсийн тэгш эрхийн хангаж ажилласан.


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

      Кино сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.