СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХӨСҮТ: Халдвар авсан 47 иргэн энэ сарын 24-нд эмнэлгээс гарна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Коронавирусийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн нөхцөл байдлын мэдээг ЭМЯ-наас танилцууллаа. Одоогоор 140 хүн халдвар авч, 26 хүн эмнэлгээс гараад байгаа билээ. 

Коронавирус нь дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдэн, 5 сая 79 мянган хүн өвчилж, 329 мянган хүн нас бараад  байна. Мөн, 2 сая хүн эдгэрч, 2.7 сая хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 45 мянган хүний биеийн байдал хүнд байна.

Дэлхий нийтэд сүүлийн 24 цагт 96 мянган хүн шинээр өвчилж, 4 мянган хүн нас баржээ.

Манай улсад сүүлийн 24 цагт 47 хүн ажиглалтад орж, одоогоор нийт 1 962 хүн ажиглалтад байна. 2020 оны 5 сарын 20-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 109 иргэний шинжилгээ хийснээс бүгд "сөрөг" гарч, коронавирус илрээгүй. Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид Алтанбулгийн боомтоор орж ирсэн 29 ачаа тээврийн жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй. Эмчилгээнээс гадна 67 хүн ХӨСҮТ-д ажиглалтад байгаагаас 47 иргэн энэ сарын 24-нд гарна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.