АНИМЕ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр, Видео мэдээ, Сонгууль-2020 | 2 долоо хоногийн өмнө

LIVE: АН нэр дэвшигчдийн нэрсээ СЕХ-нд хүргүүлэв

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө

Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 долоо хоногийн өмнө

Сонгуулийн тухай хуульд заасны дагуу нам, эвсэл, бие даагчид өнөөдөр СЕХ-нд баримт бичгээ хүлээлгэж өгөх сүүлийн өдөр юм. Ардчилсан намаас УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийг СЕХ-нд албан ёсоор хүргүүлж байна. 

Нэр дэвших үйл ажиллагаа явагдаж эхэлснээс хойш тав хоногийн дотор СЕХ-нд баримт бичгээ хүлээлгэж өгөх хуулийн заалттай. Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа 5 сарын 16-нд дууссан билээ. Харин бие даагчдын хувьд 14 заалт бүхий баримт бичгийг бүрдүүлэн өгөх ёстой. 

АН-ын дарга С.Эрдэнэ: 

-Ардчилсан нам 76 нэр дэвшигчдийхээ материалыг албан ёсоор бүртгүүлж, хүлээлгэж өглөө. Сонгуульд эсэх оролцох эсэхийг СЕХ шийдвэрээ гаргана. Манай хувьд дутуу зүйл байхгүй. 100 хувь бүрдүүлсэн. Нэр дэвшигчдэд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. ҮБХ-ны хурлаас гаргасан шийдвэрт өөрчлөлт оролгүй, өргөн баригдлаа. 


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

      Кино сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.