Учир битүүлэг хүн амины хэргүүд, мөн хүчирхийллийн шинжтэй амиа алдсан иргэдийн тоо өнгөрсөн жилүүдэд цөөнгүй гарсан. Тэгвэл уг асуудалд тоон баримт дэлгэж амиа алдсан иргэдийн ар гэрт төрөөс нөхөн олговор олгохыг "Хүний Алтан Амь" ТББ-аас шаардаж мэдээлэл хийж байна.
"Хүний Алтан Амь" ТББ:
-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эрх баригчдын буруутай шийдвэрээс болж, олон хүний амь нас хохирсон. Тухайлбал, Төрийн ордон, төрийн албаны байранд гээд олон хэрэг гарсан ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй. Дарханы зам баригдаагүйн улмаас зам тээврийн осол олноор гарч, эрдэнэт хүний амь нас өртөж байна. Сайжруулсан түлшний улмаас өнгөрсөн жил албан ёсоор 12 иргэн амиа алдсанд нь ч хэн ч хариуцлага хүлээгээгүй. Хариуцлага нэхэхээр 5-10 сая төгрөг өгч хүний амийг үнэлж байна.
Иймд дээрх иргэдийн ар гэрт нөхөн олговор олгохоос гадна хариуцлага тооцдог системийг бие болгохыг төр засгаас шаардаж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.