Пакистан улсад нас биенд хүрсэн эрэгтэйтэй хамт бичлэг хийлгэж, түүнийг нь цахим хуудсанд тараасан 16, 18 настай охидыг төрсөн эцэг, ах нь буудаж амь насыг нь хороосон хэрэг гарсан билээ. Тэгвэл уг бичлэгэн дээр охидыг үнсэж байгаагаа харуулсан 28 настай эрэгтэйг цагдаа нар баривчилжээ.
Умар Аяаз гэгчийг зүй бус бичлэг хийсэн хэргээр цагдаа нар саатуулсан байна. Бичлэгт гарсан эрэгтэйгээс гадна охиноо буудаж хөнөөсөн аав, хоёр дахь хохирогчийн гэр бүлийн гурван гишүүнийг аллагыг нуун дарагдуулсан, нотлох баримтыг өнгөлөн далдалсан хэргээр баривчлаад байгаа юм. Мөн гар утсаараа уг бичлэгийг хийсэн этгээдийг саатуулж, олон нийтэд цацсан хэрэгт буруутгаж байгаа бол гуравдахь үл таних эрэгтэй Мохаммад Асламыг эрэн сурвалжилж байна.
Хойд болон Өмнөд Вазиристан дүүрэг дэх Шаам Плэйн Гарём тосгонд гэр бүлийнхэндээ буудуулж нас барсан охид үеэл эгч дүүс байжээ. Орон нутгийн цагдаагийн газар дээрх гэмт хэргийг цахим сүлжээгээр авсан мэдээллийн мөрөөр хөөж илрүүлсэн байна. Тосгоныг шалгахад хохирогчдын цусны ул мөр олджээ.
Жилийн өмнө хийгдсэн ч ойрын долоо хоногуудад анхаарал татаад буй бичлэгт нас барсан хоёр охиноос гадны гуравдагч эмэгтэй байгаа юм. Түүнийг дүүгээ алсан эрэгтэйн эхнэр гэж үзэж байгаа бөгөөд амь нас нь эрсдэлд орсон тул хайж байна. Гуравдахь эмэгтэй бусдын гарт амь насаа алдахаас айж хаа нэгтээ нуугдсан гэж таамаглаж байгаа юм:
Пакистан улсад охид эмэгтэйчүүдийн эрхийг зөрчих явдал нийтлэг бөгөөд дээрх явдалтай ижлээр гэр бүлийнхээ нэр төрийг гутаасан гэх үндэслэлээр гэр бүлийнхнийхээ гарт амиа алдах үзэгдэл жилдээ 1,000 орчим удаа гардаг гэж хүний эрхийн төлөө тэмцэгчид мэдэгджээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бичлэг нь тэгээд хаана байгаан бэ?