УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан хятадын бизнесийнхэнтэй уулзаж, намынхаа санхүүжилт босгох гэж байгаа утгатай утасны бичлэг цахим хуудаст тарсан юм. Тус бичлэг дээр хятадын бизнесийнхнийг Газрын тосны газрын дарга Л.Раднаасүрэн болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нартай уулзуулах талаар ч дурдагддаг юм.
Харин тэрээр уг бичлэг дээр гарсан шиг хятадуудтай уулзаж чадаагүйгээ онцоллоо. Мөн тэрээр "бусад намын дарга нар хятадуудтай уулзаж болдог, Л.Болд, Ж.Батзандан нар уулзаж болдоггүй юм уу" хэмээн "барьцсан" билээ...