СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Трамп: АНУ коронавирусийн халдвараар тэргүүлж буй нь сайн хэрэг

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ковид-19 цар тахлын халдвараар дэлхийд тэргүүлж буй нь хүндэтгэлтэй хэрэг хэмээн мэдэгдсэн нь олон улсын эх сурвалжуудын анхаарлыг татжээ. Цагаан ордонд хийсэн мэдэгдлийнхээ үеэр Трамп гэж хэлсэн байна.

Өнөөдөр өглөөний мэдээллээр дэлхий дээр коронавирусийн халдварын  тохиолдол бараг таван саяд хүрлээ. Үүнээс АНУ-д халдварын 1,5 сая гаруй тохиолдол бүртгэгдэж 93,000 гаруй иргэн нас бараад байна. Америкийн дараа ОХУ-д 300,000 орчим тохиолдол бүртгэгдсэнээр хоёрдугаарт орж байгаа бол Бразил улсад хэдхэн хоногийн дотор 272,000 тохиолдол илэрч Испанийг гүйцэхэд ойрхон байна.

АНУ-д коронавирусийн халдвар эрчтэй тархсанаас хойш Ерөнхийлөгч Трамп анх удаа Засгийн газрын танхимын уулзалтыг даргаллаа. Энэ үеэр сэтгүүлчдэд хандан “юу гээч, та нар сая бид дэлхий дээр халдварын тархалтаар тэргүүлж байна гэлээ. Бид бусад улс орнуудаас илүү оношлогоо хийж байна” гэжээ. Яриагаа үргэлжлүүлэн манайд халдварын тохиолдол их байгаа нь муу хэрэг биш, энэ бол хүндэтгэл үзүүлэх явдал мөн гэсэн байна.

Тус улсын . Харин Ардчилсан намаас төрийн тэргүүний хийсэн мэдэгдлийг зэмлэн буруушаасан байна.

Тэгвэл АНУ нь 1,000 хүн тутамд хийж буй коронавирусийн оношлогоо шинжилгээгээр дэлхийн улс орнуудын дунд 16 дугаарт бичигджээ. Өмнөд Солонгос улсын урд өмнө орсон ч Исланд, Шинэ Зеланд, Орос, Канад зэрэг улсуудын ард жагсчээ.

Нэгдсэн улс хоногт дунджаар 300-400 мянган иргэнд оношлогоо хийж байгаа бол Харвардын Дэлхийн эрүүл мэндийн хүрээлэнгээс эдийн засгаа эргэн сэргээхийн тулд хоногт багадаа хагас сая гаруй иргэнийг шинжилгээнд хамруулах шаардлагатай гэж үзэж байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.