Ким Кардашиан Уэст коронавируст цар тахлын эсрэг аянд нэгдэж хувийн дотуур хувцасны брэндээрээ дамжуулан эмнэлгийн бус зориулалттай амны хаалт үйлдвэрлэж эхэлжээ. 39 настай реалити шоуны одын Скимс брэндийн үйлдвэрлэсэн амны хаалтыг бүтэн өдрийн турш зүүх боломжтой ажээ.
Яг л дотуур хувцас шиг сунамтгай, амьсгалдаг материалтай, дахин ашиглах боломжтой юм байна. Шинэ загварын амны хаалтаа сэнд, клей, сиенна, какао, оникс гэсэн таван өнгөний сонголттойгоор үйлдвэрлэж өнгөрсөн бямба гарагаас эхлэн худалдаалжээ. Кардашианы Скимс брэндийн амны хаалтны үнэ 8 ам.доллар ажээ.
Хамгийн сонирхолтой нь Ким Кардашиан Уэст шинээр амны хаалт үйлдвэрлэсэн гэдгээ Твиттер хуудсаараа дамжуулан 64 сая дагагчдаа мэдэгдсэнээс хойш хэдхэн цагийн дараа борлогдож дууссан байжээ. Тиймээс амны хаалтаа дахин олон тоогоор үйлдвэрлэхийн тулд Лос Анжелес дахь түнштэйгээ шургуу хамтран ажиллаж байгаа хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
комиссын дотуур хувцасаар хийсэн хаалт уу? ААн?
amerikuud ch dee. dendvv teneg yumaa...