СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Теслагийн шинэ батарей цахилгаан автомашины үнийг "навс" унагана

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Тесла компани энэ оны сүүлээр тээврийн хэрэгслүүдээ илүү удаан ажиллагаатай, хямд өртөгтэй болгох шинэ төрлийн батарейг нэвтрүүлэхээр төлөвлөөд байна. Ингэснээр уг компанийн цахилгаан автомашинууд шатахуунаар ажилладаг өрсөлдөгчидтэйгөө зах зээлд ижил үнээр гарах боломжтой болох юм.

Тесла компанийн гүйцэтгэх захирал Элон Маскийн биечлэн сонгосон батарейн эрдэм шинжилгээний баг БНХАУ-ын батарей үйлдвэрлэгч “CATL” компанитай хамтран энэхүү батарейг гарган авчээ. .

Мэргэжилтнүүд батарейн химийн бүтцэд шинэчлэлт хийн, өртөг өндөртэй кобальтын найрлагыг багасгах, эсвэл тэр чигээр нь хассанаар зардлын хэмнэлт гарсан байна. Үүний оронд нэмэх химийн бодисууд нь батарейг илүү урт хугацааны туршид илүү их энерги хадгалах чадвартай болгох аж.

Ийнхүү байна.

Ирэх жилүүдэд илүү олон төрлийн батарейн сайжруулалт хийгдсэнээр эрчим хүчний нягтрал болон хадгаламжийн хүчин чадал нэмэгдэж, цаашдын өртөг буурна хэмээн эрдэмтэд үзэж байгаа юм. Тесла компани тэр үед шинэ батарейг Хойд Америкийн зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бололтой.

Эх сурвалж: Tech Explore

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.