Дели-Ханой-Улаанбаатар чиглэлийн ОМ7758 дугаартай нислэг 07.40 цагийн орчимд Улаанбаатарт газардлаа.
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өчигдөр Энэтхэг Улс руу тусгай үүргийн эхний нислэгийг хийсэн билээ. “МИАТ” компанийн онгоц тавдугаар сарын 18 буюу өчигдөр 08:50 цагийн орчимд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Шинэ Дели рүү хөөрсөн.
Харин Шинэ Дели хотын Индира Гандийн нэрэмжит олон улсын нисэх буудал ( IGIА)-аас өчигдөр 18:45 цагт хөөрсөн талаар тус улс дахь Элчин сайдын яамнаас мэдээлсэн. Тус онгоцоор 170 гаруй иргэн эх орондоо ирж байна. Тус улсад суралцаж буй лам, тэдний асран хамгаалагчид болон эмчилгээ хийлгэхээр явсан иргэд эх орондоо ийнхүү ирлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.