АНИМЕ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2 долоо хоногийн өмнө

ВИДЕО: С.Амарсайхан: 2021 онд агаарын бохирдлыг 80 хувиар бууруулна

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө

Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 долоо хоногийн өмнө

Нийслэл хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхийг хориглосон шийдвэр өнгөрсөн онд гарснаас хойш Улаанбаатар хотын иргэд өвлийн турш сайжруулсан түлш хэрэглэсэн. Сайжруулсан түлш хэрэглэснээр агаар бохирдуулагч тоосонцор өнгөрсөн оныхоос 50-63 хувиар буурсан үзүүлэлт гараад байгаа. Тэгвэл өнөөдөр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан 2021 оны хавар гэхэд Улаанбаатар хотын утааг 80 доошгүй хувиар бууруулна хэмээн тэрбээр мэдэгдлээ.

Тэрбээр наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ны хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт айл өрхүүд зуух, яндангаа хөөлөх, аюулгүй байдлаа хангах, гэр орноо дулаалах компанид ажил өрнүүлэхээр болсон байна.

Хөрсний бохирдлын 80 гаруй хувийг нян бактер эзэлж байна. Үүнээс болж бага насны хүүхдүүд гэдэсний савханцар өвчнөөр жилд 400 орчим хүүхэд нас бардаг. Иймд Нийслэлийн Засаг дарга хөрсний бохирдлыг бууруулах талаар захирамж гаргаад байгаа юм.

Иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй шаардлага хангахгүй хашаануудыг буулгаж, цэгцлэхээр боллоо

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож, Ажлын хэсэг байгууллаа. Энэ дагуу стандартын шаардлага хангахгүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахуйц, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаануудад хяналт тавьж, засаж сайжруулах хугацаатай үүргийг өгч байна. Харин зөвшөөрөлгүй, зориулалтын дагуу ашигладаггүй хашаануудыг албадан буулгах, ачих, үүнтэй холбоотой гарсан зардлыг тухайн иргэн, аж ахуйн нэгжээс гаргуулж, нийтийн эзэмшлийн зориулалтаар тохижуулах ёстойг хотын Захирагч хэлж байлаа.    

Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой авах арга хэмжээнд дурьдсанаар Стандартын шаардлага хангахгүй, өнгө үзэмжгүй, зориулалтын дагуу газраа ашиглаж байгаа хэдий ч барилга угсралтын талбайн аюулгүй байдлыг хангаагүй иргэн, аж ахуйн нэгжид богино хугацаатай үүрэг өгч ажиллахаар боллоо. .

Хаврын салхи шуургатай энэ үед хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул, эрсдэл учруулж мэдэхээр эзэнтэй, эзэнгүй хашаануудад хяналт тавьж, стандартыг хангуулах ажлыг ирэх зургадугаар сарын 1 гэхэд нийслэлийн 9 дүүрэгт хийж хэрэгжүүлсэн байх ёстойг хотын Захирагч сануулав.

Ингэхдээ зөвшөөрөлтэй, стандартын шаардлага хангаж ажилладаг иргэн, аж ахуйн нэгжийн эрхийг хөндөж болохгүй анхааруулсан юм. Харин хэрэгжилтэд хяналт тавих ажлыг нийслэлийн Засаг даргын орлогчид болон нийслэлийн Ерөнхий менежер нар дүүрэг, дүүргээр нь хариуцахаар боллоо.


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

      Кино сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.