СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Зуслан" аппликейшнээр зөрчлийг баримтжуулан ирүүлээрэй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Иргэн та Нийслэлийн Байгаль орчны газраас гаргасан “Зуслан” аппликейшнийг гар утсандаа суулган хотын ногоон бүс, зусланд гарч буй байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг иргэний үүргээ биелүүлэн илгээх боломжтой ажээ. 

Уг аппликейшнийг Андройд, iOS үйлдлийн системтэй ухаалаг төхөөрөмжид “Зуслан” эсвэл “zuslan” гэсэн түлхүүр үгээр хайлт хийн суулгана уу. бөгөөд таны ирүүлсэн мэдээлэл тус газрын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байвал шалгаж нягтлан, авсан арга хэмжээний талаар хариу мэдэгдэх болно. Мэдээлэл ирүүлэхдээ эргэн холбоо барих утас, и-мэйл хаягаа оруулаарай. Видео бичлэг болон илүү олон зураг илгээх бол аппликэйшний зүүн дээд буланд байх нийгмийн сүлжээний хаягуудаар холбогдоорой.

Мөн “Зуслан” аппликейшны “Мэдээ, мэдээлэл” цэсээс байгалийн нөөц ашиглалттай холбоотой сүүлийн үеийн мэдээлэл, дэд цэсүүдээс байгаль орчны талаарх зөвлөмжүүд авах боломжтой.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.