АНИМЕ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр, Видео мэдээ | 2 долоо хоногийн өмнө

LIVE: "ШИНЭ эвсэл"-ээс нэр дэвшигчдэд доктор 8, магистр 28, бакалавр 31 байна

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө

Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 долоо хоногийн өмнө

УИХ дахь ШИНЭ намын зөвлөл, "ШИНЭ эвсэл"-ээс нэр дэвшигчдээ албан ёсоор танилцууллаа. 76 тойрогт ямар хүмүүсийг нэр дэвшүүлснийг манайх өчигдөр та бүхэнд танилцуулсан билээ. 

УИХ-ын гишүүн, ШИНЭ эвслийн тэргүүн Ж.Батзандан: 

-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хулгайлж авсан бүлэглэл захиалгатай хурал хийснийг та бүхэн санаж байгаа байх. Онц дэглэмийг цуцлах замаар Засгийн газрыг шийдвэрийг цуцлах хуйвалдаан Цэц дээр явж байна. Тиймээс Цэцийн дээд суудлын хуралдааныг бид онцгой анхаарах ёстой.
Хүний эрхийн байгууллагуудыг Төв аймгийн шүүх хуралд, анхаарлаа хандуулж ажиллахыг уриалж байна.

ШИНЭ эвслийн гишүүн н.Мөнхжаргал:

-ШИНЭ эвслээс нэр дэвшигчдийн статистик тоон мэдээллийг хүргэе. 
Нийт нэр дэвшигч дунд доктор 8, магистр 28, бакалавр 31, бүрэн дунд боловсролтой 2 нэр дэвшигч байна.
Ажил мэргэжлээр нь ангилж үзвэл инженер 15, эдийн засагч 16, улс төр, төрийн удирдлагын судлаач 4, их эмч, багш 8, нийгийн ухааны салбарын төлөөлөл 5, хуульч, эрхзүйч 12, малчдын төлөөлөл 3, иргэний нийгмийн төлөөлөл 3, мэргэжлийн холбоод, геологи, уул уурхайн салбараас 7, нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн нэр дэвшиж байна.
Нийт нэр дэвшигчдийн дундаж нас 48. 25-40 насны залуусын төлөөлөл 10 хүн, 40-50 насны 27 хүн, 50-аас дээш насны 37 иргэн нэр дэвшжээ.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Бид нэр дэвшигчдээ хамгийн түрүүнд танилцуулсан. Учир нь албан тушаал, мөнгөний шалгуур, шуналын шалгуур байгаагүй. Олны шалгуураар гарч ирсэн учир бид хамгийн түрүүнд шалгаруулж танилцуулсан. Та бидний өмнө маш том хариуцлага байна. Нийт нэр дэвшигчдэдээ бүгдэд нь амжилт хүсье.


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

      Кино сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.