СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: "Чингис хаан" банкны харилцагч иргэн, аж ахуйн нэгж 11 тэрбум төгрөгөөр хохироод байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

“Чингис хаан” банк нь 2019 оны 12 дугаар сараас өнөөдрийг хүртэл нийт зургаан сарын хугацаанд харилцагч, хадгаламж, эзэмшигч нарын гүйлгээг саатуулах, хойшлуулах зэргээр харилцагч аж ахуйн нэгж, иргэдийг олон сарын турш хохироож байгаа талаар “Чингис хаан” банкны харилцагч хохирогчдын холбоо ГҮТББ-аас Монголбанкны үүдэнд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Одоогийн байдлаар тус холбоонд 45 иргэн, аж ахуйн нэгж нэгдээд байгаа бөгөөд дунджаар 11 тэрбум төгрөг авахаар “Чингис хаан” банканд хандаад өнөөдрийг хүрсэн тул Монголбанканд 72 цагийн хугацаатай шаардлага хүргүүлэв.

Төвбанк арилжааны энэ банканд хяналт тавих үүрэгтээ хайнга хандаж байсан хэмээн харилцагчид нь гомдоллож буй нь аргагүй бололтой. Учир нь Олон улсын валютын сангаас манай арилжааны банкуудад хийсэн шалгалтаар .

Арилжааны энэ банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн өгүүлж буйгаар .

“Чингис хаан” банкны харилцагч "Энэ оны хоёрдугаар сараар хойш хадгаламж дахь мөнгөө авч чадахгүй байдалтай байна. Сүүлдээ хадгаламжийн хүүгээ цуцлаад мөнгөө авъя гэхэд өгөхгүй хойшлуулдаг. Өөрийнхөө мөнгийг авах гэж байж, өдөр болгон банк дээр очиж "гуйлгачин" юм шиг цайрайлж байна" гэсэн юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
4 жилийн өмнө
80.134.182.55

Ard irgedee bankaar damjuulj luiwarddag System mongold bii bolson met sanagdlaa. Irgedee, xuwiin business xiij baigaa kompaniudaa xoxiroogood suudag uls oron ene delxiin deer mongoloos eer baixgui

Зочин
4 жилийн өмнө
80.134.182.55

Iim banknaas zeel awsan xvmvvsiig zeelee telexgui baix bolomjiig olgoj baigaa ium bish uu? Ulsyn udirdlaga zvgeer l kharaad suuj baidag ium uu?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.