СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Махбалын өмгөөлөгч Б.Ганболд: Камер дахь бичлэгийг харахад бүх юм ердөө 54 секундэд болж өнгөрсөн байдаг

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга асан Б.Махбалын өмгөөлөгч Б.Ганболдтой ярилцлаа. 

-Тантай ярилцлага хийхээр олон удаа санал тавьж байлаа. Тэр болгонд “Шүүх хурал болтол хэргийн талаар яримааргүй байна. Хуульч хүний ёс зүй гэж байдаг. Бүх асуудал хуулийн хүрээнд явах ёстой” гэж хэлдэг байсан. Одоо хэргийн талаар үнэн зөв мэдээллийг уншигчдад өгөх цаг нь болсон байх. Үнэхээр таны үйлчлүүлэгч Б.Махбал талийгаач Т.Гомбосүрэнгийн албан тушаалыг нь өөр хүнд өгөх гэж улайрч байгаад амь насыг нь хөнөөсөн юм уу. Улс төрийн захиалгат аллага гэж хүртэл нийгэм даяар шуугисан шүү дээ?

-Ярилцлагынхаа өмнө нэг зүйлийг хэлмээр байна. Өмгөөлөгчийн бас хувь хүнийхээ хувьд ч гэсэн эрдэнэт хүн амь насаа алдсанд харамсаж байна. Миний бие  үйлчлүүлэгч Б.Махбалын өмгөөлөгчийн хувьд анх удаа, албан ёсоор танай сонинд ярилцлага өгч байна. Нэгэнт түүнд холбогдох эрүүгийн хэрэг анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж, гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн тул энэ хэргийн талаар бодит үнэнийг ямар нэгэн нэмэлт хачиргүйгээр хавтаст хэрэгт авагдсан баримтыг хуулийн хүрээнд олон нийтэд дэлгэхийг хүссэн юм. Өөрөөр хэлбэл, болж өнгөрсөн хэргийн үнэн зөвийг ярих юм.

Түүнээс харамсалтайгаар амь насаа алдсан залууг харлуулж, буруутгах гэсэн зүйл огт байхгүй. Зөвхөн хэргийн үнэнийг л олон нийтэд үнэн зөвөөр нь хүргэхэд болно. Миний үйлчлүүлэгчийн үйлдэл холбогдлын талаар хэвлэл мэдээлэл, сошиал ертөнцөөр буруу ташаа зүйл олон удаа яригдсан, бичигдсэн. Огт болоогүй зүйлсийг санаанаасаа зохиож нийгэм даяар дуулиан шуугиан дэгдээсэн байдаг. Улстөрчид хүртэл хэргийн талаар үнэн зөв ойлголт байхгүй мөртлөө мэдэж байгаа юм шиг илтэд худал мэдээлэл олон нийтэд тараасан. Бид өнөөдрийг хүртэл тэсвэр тэвчээр гарган “Үнэн зөв ялгарна” гэсэн итгэл үнэмшилтэйгээр хүлээцтэй хандаж ирсэн болохоо юуны өмнө илэрхийлье.

Жишээ нь гэхэд л, . Гэтэл түүний хүүхдийнх нь нэр дээр нэг ч машин бүртгэлтэй байдаггүй юм. Лавлагааг нь улсын бүртгэлээс гаргасан байдаг. Хэргийн талаар ярихаасаа өмнө шүүхийн шийдвэрийн талаар ярих хэрэгтэй байх. Дараа нь хүссэн хүсээгүй хэргийн талаар ярина. 

-Юунаас болоод шүүх хурал олон удаа хойшлоод байсан юм бэ. Б.Махбалын талынхан нөлөөлөөд шүүх хурал хойшлогдоод байна гэдэг шүү дээ?

-Энэ хэргийн шүүх хурал олонтаа хойшилсон нь үнэн. Манай талаас хамаарч хоёр удаа хойшилсон, бусад нь хохирогч талаас шалтгаалсан. Өмгөөлөгч нэмж авах эсхүл бүх өмгөөлөгчөөсөө татгалзах, өвчлөх гээд олон шалтгаан байсан. Гэтэл үүнийг “Биднээс болоод байгаа юм шиг” тайлбарлах нь өрөөсгөл, ташаа ойлголт гэдгийг зориуд хэлмээр байна. Харин ч бид асуудлыг нэг талд нь багтаая гэж хичээж ирсэн.

-Энэ удаагийн шүүх хурлын үйл явц юу болж өнгөрөв?

-Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн шүүхэд болж, бусдыг санаатай алсан гэм буруутайд тооцож, 13 жилийн хорих ялыг хаалттай дэглэмд биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Ер нь бол эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хоёр үндсэн хэсгээс бүрддэг юм. Нэг нь гэм буруугийн шүүх хуралдаан, нөгөө нь эрүүгийн хариуцлага буюу ялын шүүх хуралдаан. Тиймд энэ хоёр шүүх хуралдааны талаар задлан яръя. Гэм буруугийн шүүх хуралдаан явагдсан, эхэндээ.

Гэм буруугийн хувьд миний үйлчлүүлэгч Б.Махбал хүний амь насыг хохироосон үйлдэлдээ гэмшин харуусаж, гэм буруугийн тал дээр маргадаггүй. Харин өмгөөлөгч нарынх нь хувьд хэргийн зүйлчлэл дээр зөвхөн мэргэжлийн хувьд өөр байр суурьтай байдаг.

Гэхдээ саяны шүүх хуралдаанд бидний зүгээс энэ удаагийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэсэн нэгдмэл байр суурийг иш үндэс болгосон юм. Харамсалтай нь, шүүх хүлээж авсангүй. Гэм буруугийн шүүх хуралдаан дээр дээрх байр суурийг баримталсан явдал нь хэд хэдэн суурь шалтгаантай. Юуны өмнө шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаж, энэ дагуу хийгдсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр уг хүсэлтийг гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн явдалтай холбоотой. Нөгөө талаар дараах нөхцөл байдлууд хэрэгт үүссэн. 

Нэгдүгээрт, Хэргийн харьяалал зөрчигдсөн. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дээр гарсан хэрэг байхад Нийслэл мөрдөж, хяналт тавьсан. Хоёрдугаарт, Бие даасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл холбогдол хэрэгт байдаг. Амь хохирогч амьд ахуй цагтаа энэ хэргийг сэдэж, миний үйлчлүүлэгчээс гадна хоёр ч хүний эрх чөлөө, эрүүл мэндэд халдсан бөгөөд энэ гурван хүнд, үргэлжилсэн үйлдлээр буюу ээлж дараалан дайран зодож, гэмтэл учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. . Жишээ нь, тэр үйл явдлын үеэр талийгаачаас болж хавиргууд нь хугарч хүндэвтэр гэмтэл авсан хүн ч бий. Хууль, номын дагуу бол гэмт хэрэг үйлдсэн этгээд нь нас барсан байсан ч гэсэн түүний үйлдэл гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй бол заавал шалган тогтоодог. Үүний дараа “Яллагдагчаар татагдвал зохих этгээд нас барсан бол” гэсэн үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож хаадаг журамтай.

Энэ журмыг эс зөвшөөрвөл нас барсан этгээдийн гэр бүлийн гишүүн эсхүл түүний гэмт үйлдлийн улмаас хохирсон этгээд хохирол төлбөрөө гаргуулан авах эрх нь нээгддэг. Гуравдугаарт, Б.Махбалын “Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан эсэхийг шүүх Сэтгэц, эмгэг судлалын шинжилгээ хийлгэж тогтоо” гэсэн Шүүгчийн захирамж гарсан байдаг. Энэ шүүхийн шийдвэрийг прокурор биелүүлээгүй буюу шинжилгээ хийлгэхгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Ийм ийм үндэслэл байна хэмээн манай өмгөөллийн баг санал нэгдэж, байр сууриа илэрхийлсэн ч шүүх хүлээн аваагүй, үйлчлүүлэгчийг маань гэм буруутайд шууд тооцсон. Энэ бол мэргэжлийн хувьд харалган шүүхийн шийдэл байсан. Учир нь, бие даасан гэмт хэрэг, зөрчлийн шинж байхад шалгах ёстой. Шүүхийн шийдвэр нь нэгэнт гарсан байхад тэр шийдвэрийг бүх хүн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага хэн боловч заавал биелүүлдэг хуультай.

Гэтэл анхан шатны шүүх өөрийнхөө гаргасан шийдвэрээ үгүйсгэхийн сацуу өөрийн ижил хэмжээний шүүхийн шийдвэрийг өөрчлөх эрх эдэлж, дураараа аашилсан явдал нь шүүхэд буруу практик тогтоох аюул бий болгосон нь нэг талаар гайхалтай бөгөөд гайхамшиг гэлтэй. Энд миний үг үнэгүйдэж болох. Тэгвэл шүүх хуралдааны бүх үеийн турш байж, нотлох баримт шинжлэн судлахад оролцож, ард түмнийг төлөөлж, тэдний дуу хоолой болж, шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүхэд дүгнэлт гарган оролцдог Шүүхийн иргэдийн төлөөлөл дүгнэлт хэлэхдээ “Энэ хүнийг өрөвдөж байна, тун хэцүү байж дээ” хэмээн халаглан уйлсныг юу гэх вэ. Олон л шүүх хуралдаанд орж байлаа. Ийм иргэдийн төлөөлөлтэй таарч байсангүй. Хэрэв Б.Махбал хүнийг үнэхээр онц хэрцгийгээр, санаатайгаар аймшиглан алчихсан юм бол энэ хүн түүнийг өрөвдөж, нулимс унагах ямар хэрэгтэй гэж. Үүнээс үзэхэд хэрэг явдал өөр гэдэг нь харагдаж байгаа биз.

Шүүх нэгэнт миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон учраас хүссэн ч, эс хүссэн ч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан цааш үргэлжилсэн. Харин бид энэ шүүх хуралдаанаас хуульд заасан эрхийнхээ дагуу тав хоногийн завсарлага авч, хохирлын талаар зөвлөлдөхөд хүрсэн. Учир нь, шүүхээс миний үйлчлүүлэгч зарим хохирлыг төлөх талаар шийдвэр гаргасан.

-Талийгаачийн ар гэрийнхэнд төлсөн нөхөн төлбөрийг хэлж байна уу?

-Амь хохирогчийн ар гэрээс оршуулгын зардалд 84 сая төгрөг нэхэмжилснийг бүрэн төлсөн. Мөн. Үүнээс гадна хүүхдийнх нь сургалтын төлбөрт зориулан 20.000 ам.доллар өгсөн явдал ч байдаг.

-Ийм их хэмжээний мөнгө нэхэмжилсэн тохиолдол шүүхийн практик бий юү?

-Миний мэдэхээр бол байхгүй. Хамгийн сүүлд гэхэд миний бие 79 дүгээр сургуулийн хөл бөмбөгийн хаалганы төмөр шон унаж, 10 настай хүү амь үрэгдсэн хэрэгт амь хохирогчийн өмгөөлөгчөөр ажилласан. Энэ хэрэгт есөн сая төгрөгийн л оршуулгын зардал гаргуулж авсан. Шүүхийн практикт хохирогч талаас мөнгө нэхэмжлэх нь элбэг. Иргэний хуульд зааснаар хохирогч өөрт учирсан сэтгэл санааны болон бусад хохирлоо мөнгөөр үнэлж нэхэмжлэхийг зөвшөөрсөн байдаг. Гэхдээ хохирогчийн амь насыг мөнгөөр үнэлж байгаа хэрэг биш байх. Хүний амь насыг мөнгөөр үнэлэх аргагүй.

-2018 оны наймдугаар сарын -9-ний орой Зам тээвэр хөгжлийн яамны гадна болон дотор юу болж өрнөсөн юм бэ. Нэгнийгээ зодож амь насаа хөнөөх болсон шалтгаан юу байсан юм бол. Хүмүүсийн яриад байгаа шиг үнэхээр хэдэн цаг зодож, яргалсан юм уу?

-Би хувьдаа энэ хэргийн талаар бодит дүрс бичлэг камерт буусан учраас нийтэд цацах, хэргийн шүүх хуралдааныг нээлттэй, шуудаар олон нийтийн сүлжээгээр дамжуулах хүсэлтэй байсан. Уг нь асуудалд бид ингэж бодит хандах л учиртай юм. Хэрэг явдлын тухайд бол үнэхээрийн харамсалтай үйл явдал болсон.

Бид ар гэрийнхнээс нь албан ёсоор гүн эмгэнэл илэрхийлж, уучлал гуйсан. Харин хэргийн үнэн зөвийг хууль, шүүх тунгаах ёстой. Шүүх хурал ч болсон.

Нэгэн монгол сайхан залуу шороон дор булагдаж, нөгөө нь шоронд оров. Манай шүүх, хуулийнхан асуудлыг өнөөдрийн байдлаар ингэж л шийдлээ.

Эндээс хэн хожив, хэн хохиров. Асуудал шийдэгдсэн мэт боловч асуудал асуултын тэмдэгтэй хэвээр үлдэж байгааг бид бодох хэрэгтэй. 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр энэ гэмт хэрэг Зам тээвэр, хөгжлийн яамны гаднах талбайд болж өнгөрсөн. Арав орчим минут үргэлжилсэн үйл явдлаас миний үйлчлүүлэгчийн үйлдэл нийт 54 секунд байдаг. Ийм багахан хугацаанд хохирогчийн амь нас хохирсон харамсалтай хэрэг. 

-Таны хэлж байгаагаар Б.Махбал, талийгаач Т.Гомбосүрэнг 54 секунд орчим зодсон болж байна уу? 

-Үнэн чанартаа маш тодорхой хэрэг шүү дээ. Яагаад гэвэл камерт үлдсэн бичлэгтэй байхгүй юу. Энэ бичлэгийг үзэхэд бүх хүнд маш сайн ойлгогдоно. Маргах зүйлгүй л гэсэн үг л дээ. Өмнө нь энэ хэргийг шүүж, мөрдөн байцаалтад буцаасан шүүгч энэ бичлэгийг үзээд амь хохирогчийг гараараа долоон удаа цохих, хөлөөрөө таван удаа өшиглөх зэргээр онц харгис аргаар зодож алсан гэж дүгнэсэн байдаг. Гайхалтай нь, амь хохирогч тэгвэл хэн хэнийг хэдэн удаа, хаана нь яаж, цохиж, өшиглөж зодож гэмтээсэн болохыг нь тоолж тогтоодоггүй. Хууль, шүүх хүн бүрт адил тэгш үйлчлэх ёстой биз дээ.

. Нөгөө талаар миний үйлчлүүлэгч энэ хүнийг алахаар урьдчилан төлөвлөөгүй, хутга мэс хэрэглээгүй, өс хонзон, өр авлага байхгүй. Хохирогчид хүчээр дарлагдаж буюу хүндээр доромжлогдож байхдаа л түүний хууль бус үйлдлийн эсрэг биеэ барих, хянах чадвараа алдсан үедээ амь насыг нь бүрэлгэсэн. Хэрхэн яаж гэдгээ бол мэддэггүй, санадаггүй. Шүүх эмнэлгийн шинжээч эмч “Хохирогч тухайн гэмтлийг авсан даруйдаа маш богинохон хугацаанд нас барна” гэж мэдүүлдэг. Камер дахь бичлэгийг харахад бүх юм ердөө 54 секундэд болж өнгөрсөн байдаг. Эдгээрээс үзэхэд яагаад ч онц аюултай арга биш гэдэг нь хууль зүйн болон бодит байдлын хувьд ойлгогдоно. Хуулийн ангид суралцдаг наад захын оюутан ч мэдэх асуудал.

-Хэрэг гарах болсон шалтгаан, нөхцлийн талаар өмгөөлөгчийн хувьд та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Миний харж байгаагаар энэ гэмт хэрэг хоёр суурь шалтгаантай. Нэгдүгээрт, архидан согтуурах. Хоёрдугаарт, хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн. Төрийн захиргааны төв байгууллага буюу яам, тамгын газарт ажлын байран дээрээ архидан согтуурсан нь яахын аргагүй буруу. Амь хохирогч дунд зэргийн согтолттой байсан нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тогтоогдсон. Харин миний үйлчлүүлэгч хэр зэргийн согтолттой байсан нь нарийн нотлогдоогүй. Бид үүнийг нотолж өгөхийг ямагт шаардсаар ирсэн. Амь хохирогчийн гэм буруутай, хууль бус үйлдэл энэ хэрэг дээр нэлээд тод томруун харагдана шүү.

Үүнд, өөрөөсөө ахмад настай хүн рүү “Чи надаас юугаараа илүү юм. Үндэс угсаа нэг шүү п...  минь” гэж хэлээд хамрыг нь хуга цохиж, нус нөжтэй нь хутгасан. (Сонин нь миний үйлчлүүлэгчийн хамрын хугарлыг нь гэмтэл гэж үзээгүй буюу гэмтлийн зэрэг тогтоогоогүй байдаг юм шүү дээ) Мөн татаж байсан тамхиа миний үйлчлүүлэгчийн ам руу хийж, тат гэж тулган шаардсан байдаг. Зүгээр зогсож байхад нь араас нь өшиглөх, нүүр рүү нь удаа дараа шанаадаж, оч гал манартал, амьдрал нь “Хүүхэд ахуй наснаасаа одоог хүртэлх байдлаар нүднийнх нь өмнө зурайн өнгөртөл” толгой руу нь гараараа цохиж, зодсон. Салгах гэж очсон хоёр ч хүн рүү дайрч зодож, босч чадахгүй болтол нь өшиглөж, унагах зэргээр гэмт халдлага үргэлжлүүлэн хийсэн.

Эцэс сүүлдээ манай үйлчлүүлэгчийн арга барагдаж, өөрийгөө хамгаалах ч учраа олохгүй, “Дарга хүн байж больчихгүй юм байх даа, би ингээд л үхдэг юм байж” хэмээн бодолд автан айж түгшин сууж байх үед нь “Ямар үхдэггүй муу новш вэ, чамайг алсан байхад хууль надад үйлчлэхгүй шүү” хэмээн орилж миний үйлчлүүлэгч рүү халдан довтолсон байдаг.

Энэ бүхнийг тэсэж тэвчсэн ч миний үйлчлүүлэгч тухайн үед  шоконд орж, амь хохирогчийн эсрэг бүхий л үйлдлээ хийж, нэг мэдэхнээ түүнийг хэдэнтээ цохиж, өшиглөсөн байдаг ба энэ бүхнээ сүүлчийн авсан цохилтоосоо хойш үл санадаг. Миний үйлчлүүлэгчийг ингэж тэсгэл алдаж, бие сэтгэлээ барих, хянах чадвараа алдахад хүргэсэн амь хохирогчийн хууль бус гол үйлдэл, гэм буруу нь сүүлчийн гуравдахь удаагийн цохилт бөгөөд энэ цохилтыг хийхийнхээ өмнө “Хүүхэн ч олигтой ш... чадахгүй п..., авгайг чинь ш... шүү” гэж хэлсэн үг.

. Нөгөө талаар миний үйлчлүүлэгч хэн нэгнийг ялангуяа амь хохирогчийг ажил албанд томилдог, сольдог эрх дархтай нэгэн байгаагүй. Харин төрийн тусгай хамгаалалттай газарт гарсан хэрэг явдал тул тэрхүү албан хаагч нарыг миний үйлчлүүлэгч дуудсан байдаг ч харамсалтай нь ирээгүй байдаг. Хэрэв тэд ирээд зодооныг салгасан бол тийм зүйл болохгүй байсан юм билээ.  Эрдэнэт хүний амь нас үрэгдэхгүй байсан ч байж мэднэ. Энэ нь илүү үнэнд нийцэх биз ээ.

-Тухайн үед УИХ-ын гишүүн хүртэл албан тушаалыг нь авах гэж талийгаачийг хөнөөсөн гээд л яриад байсан. Улстөржилт нэлээд явагдсан байх нь?

-Тиймээ. Ингэж л улстөржиж, уран гоё ярьдаг болжээ. Миний үйлчлүүлэгчийг бусдын албан тушаалыг авах санаатай байсан хэмээн үзэж, хэргийг нь хүндрүүлэн зүйл анги нэмж, зөндөө шалгасан. Энэ асуудлыг бүх талаас нь шалгасны эцэст шүүх хэрэгсэхгүй болгосон.

-Талийгаач яагаад тэгж авирлах, элдвээр хэлэх дээрээ хүрсэн юм бол?

-Хувь хүн болсон хойно амьдралд тулгамдсан олон л зүйл байдаг байх. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Төрийн албан хаагчийн шалгалтад хөдөө, хотгүй ороод тэнцдэггүй, үүнээс болж даргын албандаа жинхэлж чадаагүй, үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан.  200 орчим сая төгрөгтэй холбоотой өргөдөл АТГ дээр ирж шалгагдаж эхэлсэн зэрэг байдал болон ар гэрийн ч юмнууд байсан бололтой юм билээ. Тухайлбал, хэрэг учрал болохоос хэдхэн минутын өмнө гэхэд л төрсөн хүү нь утас руу нь залгасан байдаг. Гэтэл.

Яг энэ зан үйлээ тэр цаг дор гаргасан гэж би хардаг. Энэ нь амь хохирогч сэтгэл зүйн хувьд тогтвортой бус, нэлээд бухимдуу, цухалдуу байсныг нь харуулдаг. Тийм ч учраас шүүх хуралдаан дээр нотлох баримтаар судлан шинжлүүлж, өмгөөллийн үгэндээ оруулж хэлсэн. Гэхдээ ямар нэг байдлаар амь хохирогчийг буруутгахын тулд буруутгаж, аль болох харлуулж будах гэсэн санаа байхгүй. Зөвхөн хэргийн үнэн мөнийг л олох, харуулах гэсэн юм шүү.

-Та шүүхийн шийдвэртэй санал нийлж байна уу? 

-Сурсан мэдсэн ном, хууль зүй, онол, практикийн дунджаар бол хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх ёстой. Ядаж л шүүхийн шийдвэр биелэгддэг баймаар байна. . Улс төр болон бусад хувийн амбицаас хол, мэдлэгт тулгуурласан, үнэнд дөхөм, хэрэглээ нь зөв шүүх, хуультай болно гэдэгт итгэж л явна.

-Хуульчийн хувьд тань хүний эрх, өмгөөллийн талаар таны санаа бодлыг сонсоод ярилцлагаа өндөрлөхийг хүсэж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Хүний эрх, өмгөөлөл, хууль, хүний амьдрал бол нэг цул, биенээсээ урган гарч байдаг, салшгүй ойлголт юм. Энэ талаар би “Өмгөөлөгдсөн хүний эрх” гэсэн бүтээлдээ тусгайлан авч үзсэн байгаа. Хуулийн амьдрал практикт энэ асуудал хамгийн тод илэрч харагддаг. Хэдийгээр хүний амь нас бусниулсан ч миний үйлчлүүлэгч ч гэсэн хүн. Хүн болохынхоо хувьд эдлэх эрхтэй байх нь дамжиггүй. Энэ эрхийг нь эдлүүлэх, зөрчигдөхөөс нь урьдчилан сэргийлж, хуулиар өмгөөлөгч авах эрхийг хүн бүрт адил тэгш олгосон байдаг.  

Тиймээс  хүний эрхийн манаанд хуульчийн үүргийн хувиар баттай зогсох нь өмгөөлөгч хүний ариун үүрэг гэдгийг эцэст нь онцлон хэлье. Нэг ч хүн үл үхэж, нэг ч хүний эрх үл зөрчигдөж, эрүүл энх, аз жаргал дүүрэн элэг бүтэн амьдрал хүн бүрт байхыг хүсдэг. Өмгөөлөгдөөгүй хэчнээн хүний эрх бидний ард үлдэж, зөрчигдөж байгааг бид мэдэхгүй шүү дээ. 

Үндэсний шуудан сонин 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (50)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Эрүүгийн хууль
4 жилийн өмнө
202.21.109.153

Б.Ганболд өмгөөлөгчөө хууль дээдлэх зарчим, шударга ёсны зарчим хаачих вэ? Сэтгэл санаа хүчтэй цочирон давчдаж хүнийг алах гэмт хэргийн шинжид юу юу байдаг билээ. Таарч байна уу.

Зочин
4 жилийн өмнө
103.57.94.75

vhsen hvnii hohi gedgiig utgaar ni haruulj bna ...odoo bvvr taliigch chin araatan uchraas biyee hamgaalsan gej bgaam bna ...yoooooo boli boi ...

Зочин
4 жилийн өмнө
27.123.213.78

Тэр талийгч нь ер нь араатнаас дор амьтан байсан юм байна доо.

Анхаа
4 жилийн өмнө
202.9.40.77

Энэ хэргийг сэтгүүлчид болон улстөрчид худлаа анхаарал татах гэж хөөргөж давсалсан болохоос согтуу эрчүүд зодолдоод, нэг нь цохилт даахгүй үхчихсэн л жижигхэн хэрэг шд. Архи уухаараа тавьтаргүй зантай хүмүүс хүний тэвчээр бардаг нь үнэн. Шүүх ийм өнгөц дүгнээд яллах байсан юм бол үхсэндээ удаад сунжруулаад цаг алдаад байсан юм бэ. Ингэж өнгөц шүүхийг бол дөнгөж төгссөн оюутан ч чадна. Харин харгалзах нөхцлүүдийг нарийвчлан судлаж чадахгүй шүүгчид энэ хэрэг дээр ажиллажээ.

Зочин
4 жилийн өмнө
150.129.141.51

Солиороод байгаарай.,

Зочин
4 жилийн өмнө
202.9.40.43

Bichlegee il tavichuul taarna doo

Зочин ш
4 жилийн өмнө
202.21.97.250

юу вэ муу алуурчин чинь хохмрогч болох нь бүх насаар нь хороич. Албан өрөөндөө дуудаж архи уу гэж дарамталсан хохмрогч болж байх шив дэ. Үхсэн хүн үг хэлэх биш 54 секунд зодсоныгоо одоо бага зодлоо гээд байгаа юм уу.яадаг алуурчин бэ

Зочин
4 жилийн өмнө
88.227.57.110

Darvaganaj bgad hvnd gai boljdee

Зочин
4 жилийн өмнө
119.40.98.177

үхсэн хүн ямар би тэгж хэлээгүй гээд босоод ирэх биш. ял бага авахын тулд юу ч гэж хэлж гүтгэх байх даа .

Мисс
4 жилийн өмнө
202.179.26.186

Гээндээ ч гоондоо ч.

Иргэн
4 жилийн өмнө
202.126.89.204

Талийгаач ББСБ-тай.Одоо эхнэр нь удирдаж байгаа.Төрийн албан хаагч ББСБ ажиллуулж байжээ.

Зочин
4 жилийн өмнө
64.119.17.230

Хохирогчийн талынхан эсрэг мэдүүлэг өгөөч. Ингэж доромжлуулж болж байгаа юм уу.

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.74

Er ni tawitargui humuus l hund gai boldog um doo. Arhinaas l hol baitsgaa

Зочин
4 жилийн өмнө
64.119.17.230

Ямар муухай юм бээ. Үхсэн хүн үг хэлж чадахгүй гэдэг болж баых шив. Одоо бүүр алуурчин нь хохирогч болж жүжиг тавьж баых шив.Төрийн байгууллагад хүн алчаад одоо юу болоод байгаан. Насаар нь хорих ёстой биз дээ.

Зочин
4 жилийн өмнө
64.119.17.230

Хүний алтан аминд хүрсэн хүн ийм бага жил онуулсан нь шупарга шүүх хаана байна. Ямар муухай юм бээээ

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.74

13 jil baga gej uu

Зочин
4 жилийн өмнө
220.121.136.155

Jenko battulgiin tsereg tuldaa baga yal awsan shu tuunees bish 20 jil awah bsan

Hehe
4 жилийн өмнө
66.181.161.63

Shaaj ugch bnaa, zodoonii heseg hurtel gaigui yavj baisnaa bulterch ugdug baina shd. Taliigaach chn hun tsohij zodoh baitugia oligtoi changa duugarch chadahgui churiisun amitan bsan shd. Nuguu alsan gar bol tolgoi undur herstgii harvaas nahaalnii zdu baina lee. Tegsnee ter zaluud zoduulaad darga baij yasan ih zodjiine oo gej zoduulangaa bodson gene uu haha.

Зочин
4 жилийн өмнө
150.129.141.146

Ёстой дураараа гүтгэж бнаа. Хоосон ходоодтой чөрийсөн залуу наад цагдааг чинь яаж зодож чадах вэ дээ. Өмгөөлөгч хүн бж арай ёс зүйгүй бна шүү

Зочин
4 жилийн өмнө
192.82.72.113

Ямарч байсан хүний алтан амийг хөнөөсөн хүнийг зөвтгөх учиргүй Ялыг эдлүүлэх хэрэгтэй Хохирогчийг буруутан болгох хэрэггүй Ажлын байран дээр архидан согтуурсанаас болсон хэрэг бнө

Зочин
4 жилийн өмнө
122.201.22.23

Та өөрийгөө Махбал гэдэг хүний оронд тавиад үз дээ.

Зочин
4 жилийн өмнө
202.9.40.106

Harin tiim shuu

Moonoo
4 жилийн өмнө
66.181.181.42

Сайхан шаахиймаа Ганболд та .Талийгаач туранхай чөргөр хүн зодож чадах нь бүү хэл .Олигтой ч айлгаж чадахгүй хүн. Харин таны үйлчлүүлэгч чинь эвгүй дээ

зочин
4 жилийн өмнө
203.91.115.40

үхсэн хүн үг хэлэх биш, талийгаачийг ор үндэсгүй муу хэлж болохгүй шүү

Зочин
4 жилийн өмнө
202.9.40.144

Энэ өмгөөлөгч гүэ мөнч их юм зохиож ярьлаа. Зодооны үед хамт байсан нөхдийн мэдүүлгийг сонсох юмсан. Ялгүй гаргаж өгнө гэж овоо мөнгө тоншжээ. Энэ нөхрийн өмгөөлөх эрхийг хасах нь зүйтэй. Холбогдох газрууд анхааралдаа аваасай. Чааваас.

Зочин
4 жилийн өмнө
202.9.40.144

Ганбөлдгөө одоо чи давж заалдаад заргаа авна гээд хэдэн төг салгахыг бод. Үнэмшилтэй худлаа шаагаарай.

Umguulugjijn zub
4 жилийн өмнө
85.102.179.66

Geendee ch bii goondoo ch bii baix shvv

Зочин
4 жилийн өмнө
202.55.188.37

Ажлын дарамт байсан эсэх тухайн 2- ын харилцааны талаар хамт ажилладаг хүмүүс л сайн мэдэх байлгүй дээ. Согтуу хүн ямар ч авир гаргана шүү. Согтуугийн авир жижиг, том, туранхай, тарган гэхгүй л гарна.

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.54

Үхдэг нөхөр аймар амьтан байсан гэж үнэн юм шиг бгаан

Зочин
4 жилийн өмнө
202.9.46.48

За болио сайхан худлаа ярих юмаа

zochin
4 жилийн өмнө
43.228.131.14

yoooy arai denduu yumaa uhsen hun ug heleh bish gesen shig ene umguulugch ni ovoo mungu avchdeenaad aluurchin Mahbal chin ugaasaa agsam baliar deerengui avirtai anhnii ehneree hebtert ortol ni ih olon udaa zodaondoo ugaasaa neg l udur hun alj shorond oroh ni todorohoi tiim l araatan shig avirtai hun de

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.32

Uhsen hun ug heleh bish dee

Зочин
4 жилийн өмнө
202.126.89.100

ene uhsen hun ug heleh bish gesen shig yarij bh shiv

Sod
4 жилийн өмнө
165.225.204.154

Ene omgoologch gej yaj ooriigoo helj chadaj bn aa hunii unergui novsh mongoo bogsondoo jihuulj uheesee

Mal
4 жилийн өмнө
66.181.161.44

Setgegdel bichej bga tenegvvde ene hvn shalgaltiin yvtsad awagdsan materialaasa l yrij bn. Uuruu zohiogod tegj helsen ingej helsn gsn um ogt yriagv bn malnuda

Золбоо
4 жилийн өмнө
203.91.119.42

Адилхан өмгөөлөгч байж яаж ингэж худлаа ярьж чаддаг байна. Талийгаач хүн зодох нь битгий хэл хүнтэй ам мурийдагүй хүн байсан шүү

zochin
4 жилийн өмнө
59.153.113.107

hamarin ys ni hugraad uheegui l baigaa bizdee uuruu hun alchihaad ymar muuhai ym be

Зочин
4 жилийн өмнө
66.181.186.24

Ажлын байранд өөрөөр хэлбэл төрийн яаманд согтууруулах ундаа олуулаа хэрэглэсэн хүнийг үхтэл нь зодож байхад зогсоох гэж оролдоогүй бусад оролцогч нарт ямар хариуцлага хүлээлгэсэн бэ.

11
4 жилийн өмнө
122.201.31.121

Ene omgoologch odo yugaa hutsaad bgan be uhsen hun ug helehgv blhor iim yria ogj bgan bh da.yun 13jil we 25jil ogoh estoi shd

Зочин
4 жилийн өмнө
103.229.122.226

Za vhsen hvn vg heleh bish de. Arai dendvv helj bgam bishvv. Yalaa hongolvvleh gj gvtgej bgaa ymu. Hvv ni hvnd aluulsanaas bolj owchtei bsan aawiinh ni bieiin baidal muudaj bas nas barsan shvv. Odoo gants emegtei dvv ni aaw ch vgvi ah ch vgvi tsor gantsaaraa vldsen 1ailiin amidralaar toglochihood harin ch baga yal awj bn. Bas ehner hvvhdvvd ni yahiin aawgvi nuhurgvi.

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.79

Өөрөө харсан юм шиг ярьж байх шив үхсэн хүн үг хэлэх биш сайхан зохиох юм аа

Hun
4 жилийн өмнө
103.57.95.130

Omgoologchoo ta bas l esgerdeg buyn ymaa aluurchni hamriig ni hugalsan uhaan sanaa ni balartaj huuhed nasnih ni amidral nudnii omnuur ni uzegdeel ingeel uhedgiin baina gej bodool baij basan genuu za GANBOLDOO ehleed uuniig medej av 1....taligaach aluurchnaas dariu 1.5 dahin baga jimtei 2.... taligaach urlag iran saihni avyastai bolhoos bish ynarch sport ter tusmaa huchni tuuhaich orgoj uzeegui 3....taligaach hasah 4.5 haraani shil zuudeg baisan amia aldah uedee nudnii shelgui baisan Deereh baidluudaas harhad sanaatai taligaachiin shiliig avch baigaad zodoj alsan uchir ni tolgoiruu ni 6,7 udaa oshogloj ezen ni amia aldsan baihad hamgiin hachirhaltai ni nudnii shilend ni zuraas ch garaagui baisim shuu GANBOLDOO CHI HUN MONUU IIM HUDLAA YM BICHIJ HUMUUSIIG TOOROGDUULHEE BOLI

Солонго
4 жилийн өмнө
121.254.41.68

Ээ ёстой хулганы хамраас ч цус гаргаж чадахгүй зөөлхөн зантай хүү байсан юм даа эвий дээ 4 хүүхэд өнчин үлдээх гэж

зочин
4 жилийн өмнө
70.50.25.233

камерийн бичлэг дээр бүх юм тодорхой байхад өмгөөлөгч хүн гүтгэх үү

HUN
4 жилийн өмнө
202.126.89.74

Chi hudalch nud unench gedeg yutai unen be kamerin bichkeg deer taliigaach hunii hamrig huga tsohij amruu ni tamhi chihej baigaa ni baigaa gej bodood baigaanmuu daanch haramsaltai ni tiim baihgui aluurchnii amnaas sonsson hudlaa ymaa bichsen baigaa humuusee naad GANBOLD gedeg nohor chini iim ym yrij baigaa ni ooroo huuli bus gej bodoj baina edgeer yrisan zuul ni hered mordoltiin ued notlogdoogui amidral deer ogt boloogui zuil

HUN
4 жилийн өмнө
202.126.89.74

Hunii altan ami honooj 4 saihan uriig ni onchruulj zaluuhan 40 ch hureegui ehneriig belevseruulen aavig ni huugiinhee araas shanlan baij nud anihiig ni haran medseer baij udii hurcheed 13 han jiliin yal avsandaa bayrlaad ta nar bur davarch bainaa iim hunii aris nomorson hog shaarnuudig BURHAN IVEEG oor helchih bichcheh um oldohguin bain daa nugel ni nudeerei garah baihaa ta narig burhani shuult huleej baigaa shuu

Zz
4 жилийн өмнө
202.126.89.138

Saihan shaaj bndoo

Зочин
4 жилийн өмнө
202.9.46.245

Одоо ч зтя ныхан ичгүүргүй эр эмгүй мөнгөнд улангассан араатнууд ямар их зантай төрдиим хог шаарнууд хэрэггүй

Зочин
4 жилийн өмнө
192.82.76.136

Юм бүхэн 2 талтай. Үхсэн хүн хөөрхий. Гэхдээ талийгаачид буруу байсан байхаа. Эр хүний шинжгүй олон юм яриад дургүй хүргэдэг эр хүн бас байдаг шүү.

зочин
4 жилийн өмнө
66.181.161.8

миний сонсоноор хутгалуулаагүй юмуу гэмт хэрэгтэнг хууль зүйн талаас нь эрх нь зөрчигдөхгүй байг гэж өмгөөлөгчтэй байх ёстой гэдэг байх тэрнээс гэмт үйлдлийг нь хаацайлж хөнгөлөх гэж байдаггүй бахаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.