АНИМЕ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2 долоо хоногийн өмнө

МААНАГ, ЗҮҮЛЭГ ХОЁР

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө

Нийтэлсэн:   Д.Төв
2 долоо хоногийн өмнө

Монголын улс төрийн намууд 2020 оны УИХ-д нэр дэвших гишүүдээ хэвлэлээр нээлттэй зарлалаа. Нэрсийг харваас өмнөх сонголтгүй сонгуулиудтай харьцуулахад “үзэх юмтай, хариад ярих юмтай” байх нь дамжиггүй боллоо.

Сонголтгүй сонгуулийн зовлон их. Арай дөмөгхөн нь МАН болон АН-аас нэр дэвшсэн байдаг нь жам. . 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 20 000 залуу “цагаан сонголт”-ыг сонгож байсан нь үүний нэг илрэл юм.

Харин . Сонголт ихтэй учир залуучууд саналаа өгч, идэвхтэй оролцох өнгөтэй. 

Тухайлбал, Хан-Уул дүүргийн сонгогчдод бараг бүх нэр дэвшигчдийг сонгох юмсан гэж бодогдож байгаа бий вий.

Тус дүүрэгт МАН-аас Д.Сарангэрэл, Г.Амартүвшин, Ж.Алдаржавхлан, АН-аас Б.Түвшин, Т.Энхсайхан, Ч.Өнөрбаяр нар нэр дэвшинэ. Хэдийгээр АН-аас сул, сайн танигдаагүй нэр дэвшигчид дэвшсэн мэт боловч, МАХН-аас нэр дэвшсэн Т.Баярхүү, Б.Наминчимэд, Ц.Оюунбаатар нар МАН-ын нэр дэвшигчдийн саналаас зулгаана л гэх вий. Шадар сайд асан Ц.Оюунбаатар тус дүүрэгт хоёр дахь удаагаа нэр дэвшиж байна.

Мэдээж цаана нь “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшсэн Т.Доржханд, Г.Жавхлантөгс, Б.Мөнхцэлмэг, “ШИНЭ” эвслээс нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Л.Болд тэргүүтэй Э.Түвшин, Л.Ариунаа нар “Гарна л” гэж ярьцгааж байна шүү дээ.

Хан-Уулын бие даагчид намаас нэр дэвшигчдийн зүрхэнд шар ус хуруулж байгаа нь тодорхой.

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг зарим сонгогчид сонгох гурван хүнийхээ нэгд оруулсан байна лээ. Гэтэл цаана нь Беркли их сургуулийн төгсөгч, хуульч Ж.Эрхэмбаатар, УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга асан Ц.Цолмон, АЖ Н.Сувдын хүү, эрхзүйч Б.Бат-Оргил нар бие дааж байна. Бас л сонгогдох магадлалтай “товаришууд”. Хэрхэхийг хөх тэнгэр мэдтүгэй гэдэг шиг Хан-Уулын сонгогчид хэнийг сонгохоо 24-нд мэдэж дээ.

.

МАН-аас УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Ганбаатар нар “Херо холдинг” ХХК-ийн захирал Х.Ганхуягийг чирж явахаар тогтлоо.

АН-аас УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан, БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Д.Батцогт нар сойгдлоо. С.Эрдэнэ тус дүүрэг дээр маш сайн сүлжээтэй. Энэхүү сүлжээг С.Одонтуяа дөрвөн жилийн турш усалсан. МАН-аас давуу сүлжээ үүсгэж гэмээнэ С.Эрдэнэ нарын сүлжээг ялах нигуртай.

. Тэрээр энэ удаагийн сонгуульд Ё.Бямбатогтох, П.Цогтбаатар нарыг дагуулж ирлээ. П.Цогтбаатарын хувьд Баянгол дүүргийн Засаг дарга асан. Ногт ганзагалж ирсэн хүмүүсийн нэг байх учиртай.

Дуучин Нара тус тойрогт дахин бие даахаа илэрхийлсэн. Эмэгтэйчүүдийн зүгээс дэмжлэг сайтай байгаа тул хэдэн санал хойш нь татах нь гарцаагүй. Ингээд харахаар Баянгол дүүрэг дээр тун сонирхолтой өрөг эхэлж байна.

Баянзүрх дүүргийн сонгогчид энэ удаад сонголт арвин байх нь. МАН-аас Б.Энхбаяр /Хууль зүйн дэд сайд асан/, Б.Саранчимэг /УИХ-ын гишүүн/, Х.Булгантуяа /Сангийн дэд сайд/, Э.Бат-Амгалан /Бага хурлын гишүүн/,  Ж.Чинбүрэн /Хүний гавьяат эмч/ нарын хүчтэй өрсөлдөгчдийг тавьсан бол АН-аас З.Энхболд /Ерөнхийлөгчийн ТГ-ын дарга асан/, Т.Батцогт /НИТХ-ын төлөөлөгч/, Ц.Одонтунгалаг /НИТХ-ын төлөөлөгч/, Д.Пүрэвдаваа /Баянзүрх дүүргийн Засаг дарга асан, Ерөнхийлөгчийн зөвлөх/, Ж.Баясгалан /жүжигчин/ нарын нэр батламжигдлаа.

ШИНЭ эвслээс нэр дэвшигчид сонгогддоггүй юмаа гэхэд санал хуваах өндөр магадлалтай. . Баянзүрхийн сонгогчид хэнийг вэ хэмээн өчигдрөөс дэнсэлж эхэлсэн байх.  

Энэ мэтчилэн мангар, зүүлэг хоёрын алийг нь сонгох вэ хэмээн тархиа гашилгадаг байсантай харьцуулахад сонголт арвинтай сонгууль болж өнгөрөх болчлоо.

Хэнийг нь сонгох вэ гэж сонгогчид нэгнээсээ асуувал “Надад хар нь ч байна, шар нь ч байна” гэж хариулж болохоор болчлоо. Үндсэндээ төр түшилцэж, иргэд сонгогчдын итгэлийг өвөртлөх боломжтой хүмүүс энэ удаагийн сонгуульд нэр дэвшжээ. Зургадугаар сарын 24-нд хүртэл хол байна даа хол байна.


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

      Кино сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.