АНИМЕ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр, Сонгууль-2020 | 2 долоо хоногийн өмнө

LIVE: БЗД-т Д.Пүрэвдаваа, Т.Батцогт, З.Энхболд, Ж.Баясгалан, Ц.Одонтунгалаг нар нэр дэвшинэ

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө

Нийтэлсэн:   С.Будрагчаа
2 долоо хоногийн өмнө

АН-ын ҮБХ-ны хуралдаан үргэлжилж, нэр дэвшигчид тус бүр дээр нууц санал хураалт явуулсаар байна

АН-ын гишүүн, НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг: Дөнгөж сая нэр дэвших эрхээ авлаа. Баянзүрх дүүрэгт нэр дэвшинэ. Уг нь би Увс аймагт нэр дэвшихээр болж ажиллаж байсан. Увс аймгийн ҮБХ-ны гишүүн л дээ. С.Жавхлан гишүүн Увс аймагт очсон учраас би хотод хувиарлагдлаа. Намын дотоод зохион байгуулалт өөрчлөгдөж БЗД-т нэр дэвшихээр боллоо. 

Надтай хамт Ерөнхийлөгчийн зөвлөх, БЗД-ийн намын дарга Д.Пүрэвдаваа, БЗД-ийн засаг даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт, АН-ын дарга асан З.Энхболд нар нэр дэвшинэ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болж жүжигчин Ж.Баясгалан нэр дэвшихээр боллоо.

Маш өндөр шалгуур тавьж байж биднийг сонголоо гэж үзэж байна. Олон гишүүийн үзэл бодлыг уралдуулж, эв зүйг нь зохицуулна гэдэг хэцүү л байдаг юм байна.

Эмэгтэй квотод багтсан хүмүүс 100 сая төгрөгийн дэнчингийн мөнгийг төлөөгүй. 


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

      Кино сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.