АНИМЕ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр, Сонгууль-2020 | 2 долоо хоногийн өмнө

LIVE: Ардчилсан намын гишүүд гомдолтой байна

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө

Нийтэлсэн:   С.Будрагчаа
2 долоо хоногийн өмнө

Ардчилсан намын ҮБХ үргэлжилсээр байна. Дөнгөж сая авсан мэдээллээр ҮБХ-ны гишүүд нэр дэвшигчдийн нэрсийг дэмжих эсэх нууц санал хураалтыг явуулаад дуусаж байна гэлээ

АН-ын гишүүн Т.Энхсайхан: Дөнгөж саяхан би АН-аас ХУД-т нэр дэвшихээр тодорлоо. Би АН-д өргөдөл өгсөн байсан. Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг огцруулахын төлөө жагсаал цуглаан хийснийхээ төлөө хамаг хөрөнгөө алдсан. Иймд 100 сая төгрөг төлөх боломжгүй гэсэн. Харин Ц.Нямдоржийн өрсөлдсөн тойрогт очиж нэр дэвших саналтай байгаагаа хэлсэн. Намайг ХУД-т нэр дэвшихийг зөвшөөрөхийг бодоход дэнчингийн мөнгө төлүүлэхгүй байх.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Зарим нь аймаг нь мэдэгдэхгүй байгаа хүмүүсийг өөр аймагт дэвшүүлсэн ч байх шиг. Нутаг ус тодорхой хэмжээгээр энэ сонгуульд нөлөөлдөггүй юм шиг байна. Надтай хамт Ховд аймагт Ш.Адьшаа, н.Пунцаг гэх хүмүүс нэр дэвшинэ.  

АН-ын ҮБХ-ны гишүүн М.Тулгат: Энэ нам шинэчлэгдэж байна. Дүрмийн дагуу бүх юм явагдана гэж бодсон. Нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах журмын дагуу явлаа. Гэнэт л нэг нөхөр орж ирээд залуучуудынхаа боломжийг хулгайлаад ороод ирдэг юм байна.

-З.Энхболд таны тойргийг булаасан гэж үнэн үү?

-Ер нь горилж буй хүн бүр заавал нэр дэвших албагүй. Би багтсангүй гэж олон юм яримааргүй байна. Ямар шалгуураар яаж явж байгаа нь шударга байх хэрэгтэй. Үндэсний хэмжээний лидер байж болно. БЗД-т юу хийсэн юм бэ. Өвөрхангайд дэвшээд унаж байсан. Баянгол дүүргээс ч унаж байсан. Лидер л юм бол хамгийн улаан байгаа тойрогт очоод яагаад нэр дэвшиж болохгүй байгаа юм бэ. Нэг шөнийн дотор дайрж ороод залуучуудынхаа боломжийг хулгайлаад байна шүү дээ. ҮБХ өглөө онлайнаар нээсэн болоод өдөржин завсарлаж байгаад сая санал л хураалаа шдээ. 76 тойрог дээр 76 хүний нэр дэмжих үү үгүй юу. Би урчихаад гараад ирлээ. 

Сонгон шалгаруулалтын процесстэй би санал нийлэхгүй байна. Нэгэнт дүрэм гаргасан юм бол дүрмээрээ л яв л даа. Өнөөдрийг хүртэл З.Энхболд гэж нөхөр ингэж л явжээ. 

2016 онд АН-ыг түүхэнд байхгүйгээр ялагдуулчихаад  өнөөдөр намын даргын хажууд суучихаад 2020 оны УИх-ын сонгуулийн АН-ын зохион байгуулалтыг хийгээд сууж байдаг ямар их гутамшиг вэ. 

АН-ын ҮБХ-ны гишүүн Жандос: Би Баян-Өлгий аймагт нэр дэвших саналаа өгсөн байсан. Эцсийн шийдвэр сая гарлаа. Би санал нийлэхгүй байна. Анх горилохдоо шалгуур тавьсаны дагуу бүх болзлыг хангаад явж байсан. Баян-Өлгийчүүд намайг мэднэ. Орон нутагт маш олон залуучууд намайг дэвшихийг хүссэн. Сонгон шалгаруулах хороо бид бүхнийг дуудаж нэр дэвшүүлэх үндэслэлийг маань сонсох байх гэж бодож байсан. Энэ боломжоор намайг хангаагүй. Хөдөө орон нутагт нийгэмд эдийн засаг хүнд байна. 


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 долоо хоногийн өмнө
66.181.184.179

Эхнээсээ авахуулаад л буллиантаж байна даа

Зочин
2 долоо хоногийн өмнө
59.153.112.137

Зуун сая олон аавын хүүг шатаажээ

Холбоотой мэдээ

      Кино сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.