АНИМЕ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр, Сонгууль-2020 | 2 долоо хоногийн өмнө

LIVE: ТАНИЛЦ: "ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ" эвслээс УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчид

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө

Нийтэлсэн:   С.Будрагчаа
2 долоо хоногийн өмнө

УИХ-ын 2020 оны сонгуульд Хөдөлмөрийн үндэсний нам "Зөв хүн электорат" эвсэлд нэгдэн орсон. Уг эвсэлд тус намаас гадна Социал демократ нам, Зүй ёсны намууд нэгдсэн билээ

"Зөв хүн электорат" эвслийнхэн дөнгөж сая нэр дэвшүүлэх хүмүүсээ тодруулж дуусчээ.

ХҮН-ын дарга Б.Найдалаа "УИХ-ын ээлжит сонгуульд "Зөв хүн Электорат" эвсэл оролцоход бүрэн бэлэн боллоо. Өнөөдөр эвслийн төлөөллүүд хуралдаж, нэр дэвшигчдээ эцэслэн баталлаа. Эх орноо гэсэн сэтгэлтэй, эрдэм боловсролтой, нэр цэвэр, гар цэвэр, ёс суртахуунтай шижигнэсэн нэр дэвшигчдийг танилцуулахад бэлэн боллоо" гэлээ.

ХҮН-ын ЕНБД Т.Доржханд: Хоёр жилийн өмнөөс "Электорат" хөдөлгөөн байгуулагдаж, улс орон даяар сонгон шалгаруулалт явуулж, 2000 зөв хүнийг шалгаруулсан. Зөв хүн гэх шалгуурт нам харгалзахгүйгээр сонгосон. Энд МАН-ын нэр дэвшигч ч бий, АН-ын нэр дэвшигч ч бий. Эцэст нь "Зөв хүн Электорат" эвслээс 76 зөв хүн дэвшиж байна. Үүнээс 60 хүнийг баталгаажуулснаа та бүхэнд мэдээлж байна. Улаанбаатар хот, 28 аймагт нэр дэвшинэ. Нэр дэвшигчдийн дундаж нас 45 бөгөөд ажлын туршлага 20 жил байна. Өөрөөр хэлбэл, салбартаа танигдсан нэр хүндтэй хүмүүс Электорат хөдөлгөөнөөс нэр дэвшиж байна" гэлээ.

"Зөв хүн электорат" эвслээс УИХ-ын 76 тойрогт нэр дэвшигчдийн нэрс:

Архангай аймагт:

Р.Жаргалмаа НҮБ-ын зөвлөх, их эмч

Ж.Сандуйжав Олон Улсын Ус судлалын дээд сургуулийн профессор, Улс төрийн ШУ-ны доктор, профессор

Баян-Өлгий аймагт:

Б.Одхүү Эрх зүйч магистр

Баянхонгор аймагт:

Ж.Төмөрхуяг Хуульч, өмгөөлөгч

М.Ариунтуяа 

Булган аймагт: 

Б.Гүнбилэг Хууль зүйн ухааны доктор

Говь-Алтай аймагт:

Л.Энхнасан Бизнесийн удирдлагын магистр

Дундговь аймагт:

Б.Ариунбаяр Инженер, Биологийн ухааны магистр

Дорнод аймагт:

Ц.Баттулга МУИС-ийн биологийн багш, 

Ш.Төгсбаяр Биологийн ухааны магистр

Дорноговь аймагт:

Ш.Саран Физикийн ШУ-ны доктор

Завхан аймагт: 

С.Бямбаасүрэн Улс төрийн ухааны доктор

Б.Амараа Инженер

Өвөрхангай аймагт:

Д.Мөнхболд Хими технологийн инженер 

Өмнөговь аймагт:

А.Ганбаатар МСДН-ын дарга, математикийн ШУ-ын магистр

Сүхбаатар дүүрэгт: 

Р.Энхтуяа Бизнесийн ухааны магистр

Сэлэнгэ аймагт:

Б.Амарсайхан ШУ-ны академич

Ц.Бат-Эрдэнэ 

А.Мөнх-Эрдэнэ МУИС-ийн доктор

Төв аймагт:

Б.Насанбилэг Зүй ёсны намын дарга, улс төрийн ухааны магистр

З.Сугар Зүй ёсны намын УЗ-ын гишүүн, бизнесийн удирдлага

Г.Эрдэнэзул

Увс аймагт:

Ц.Өлзийтогтох Биологийн ухааны докторант, малын их эмч

Д.Болд-Эрдэнэ Эрх зүйч, хуулийн зөвлөх

Н.Цэдэнпунцаг Хуульч өмгөөлөгч, эрхзүйч 

Ховд аймагт: 

Д.Буянбаатар Хайгуулын өрөмдлөгийн техник технологийн инженер

Хөвсгөл аймагт:

Т.Ууганбаяр Эрхзүйн магистр

Т.Туяа Төрийн эрхзүйч

Хэнтий аймагт:

Д.Мөнхсаруул Хүнй их эмч

Дархан-Уул аймагт:

А.Галтбаяр Математикийн ухааны доктор

Б.Отгонтөгс Эдийн засгийн ухааны доктор

Л.Наранбаатар Уул уурхайн эдийн засагч

Орхон аймагт:

А.Ундрахтамир Геофизикийн мэдээллийн технологийн ШУ-ны магистр

С.Эрдэнэцэцэг Мэргэшсэн инженер

Б.Гантүшиг Мастер дизайн ХХК-ийн захирал, эдийн засагч

Багахангай, Багануур, Налайх дүүрэгт:

Б.Мөнхдөл "КовоМонголиа" ХХК-ийн захирал

Ц.Нандинбаатар Компьютерийн магистр

Баянзүрх дүүрэгт:

П.Наранбаяр ХҮН-ын нарийн бичгийн дарга, Хүмүүнлэгийн ухааны доктор

Б.Оюунхишиг Эрхзүйч магистр

Д.Гантулга ХҮН-ын ЕНБД, санхүүгийн эксперт

Г.Рагчаасүрэн Эдийн засгийн ухааны доктор

А.Дөлгөөн ХҮН-ын нарийн бичгийн дарга, магистр

Сүхбаатар дүүрэгт:

Б.Мөнхсоёл Эдийн засгийн ухааны магистр, ХҮН-ын УЗ-ын гишүүн

Г.Ганхүү Инженер, дизайнер, аялагч

Д.Мөнх-Эрдэнэ Хуульч 

Чингэлтэй дүүрэгт:

Б.Найдалаа ХҮН-ын дарга, хөгжлийн эдийн засгийн магистр

Ш.Энхтуул Эдийн засгийн ухааны магистр, профессор

Д.Ганбаяр Eagle TV-ийн гадаад мэдээний тоймч, улс төр судлаач

Баянгол дүүрэгт:

Ж.Золжаргал Хими технологийн дээд сургууль

Баянзүрх дүүрэгт:

Д.Үүрцайх Хуульч

Д.Түмэн-Өлзий Нийтлэлч, нийгэм судлаач

Сонгинохайрхан дүүрэгт:

Б.Эрдэнэ 

Ж.Отгонбаяр Эх орон ТВ-ийн захирал

А.Амарбаяр доктор, инженер, дэд профессор

С.Баярбаатар Зүй ёсны намын ЕНБД, эдийн засгийн ухааны магистр

Х.Базарханд Бизнесийн ухааны доктор

Хан-Уул дүүрэгт:

Т.Доржханд ХҮН-ын УЗ-ын дарга, эдийн засгийн ухааны магистр

Б.Мөнхцэлмэг "Бид уучлахгүй" хөдөлгөөний санаачилагч

Г.Жавхлантөгс "Амчам" бодлого хариуцсан захирал, төрийн удирдлагын магистр 


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 долоо хоногийн өмнө
66.181.161.116

Хамаг л эрдэмтэдээ УИХ.д шаачаад энэ улс яаж хөгжиж дэвжинэ ээ

Иргэн
2 долоо хоногийн өмнө
66.181.161.116

Хамаг л эрдэмтэдээ УИХ.д шаачаад энэ улс яаж хөгжиж дэвжинэ ээ

Иргэн
2 долоо хоногийн өмнө
66.181.161.116

Хамаг л эрдэмтэдээ УИХ.д шаачаад энэ улс яаж хөгжиж дэвжинэ ээ

Холбоотой мэдээ

      Кино сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.