АНИМЕ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр, Сонгууль-2020 | 2 долоо хоногийн өмнө

LIVE: О.Баасанхүү: Өчигдөр МАН-ын зарим эрчүүд уйлсан сураг байна

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө

Нийтэлсэн:   С.Будрагчаа
2 долоо хоногийн өмнө

Ардчилсан намын ҮБХ-ны хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд гишүүдэд танилцуулга мэдээлэл сонсгосон бөгөөд 16.00 цагаас нэр дэвших хүмүүст санал өгөх ажиллагаа явагдана

АН-ын гишүүн, ҮБХ-ны гишүүн О.Баасанхүү: ҮБХ-нд 21 аймгаас хүмүүс ирсэн байна. 16 цагаас нууц саналт хураалт эхэлнэ. 20, 20 минутын зайтай саналаа өгнө. 300 гаруй хүн мандат авсан. Нэр дэвшигчдээ тодруулна. Орой 20:00-20:40 цагийн хооронд санал хураалт дуусах юм шиг байна. Санал хураалтын комисс, хуралдаан даргалагч, тооллогын комиссоо сая баталлаа. 

-ҮБХ дээр намын дарга С.Эрдэнийг ажлаа өгөх гэж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Үнэн үү?

-Тийм яриа огт болоогүй.  МАН-ынхан л ийм мэдээлэл явуулж байгаа юм шиг байна. Хэн нэг нь ялах нь чухал юм уу, улсаа аврах нь чухал юм уу. МАН-ынхан одоо болиорой. Та нар хулгай хийсэн нь үнэн. Одоо битгий бусдыг ингэж ярь. Эрдэнэтийн 49 хувь, ЖДҮ-чид, хүчин хийсэн, 65 уулаа байж ямар ч хяналтгүйгээр ийм гэмт хэргүүд хийсэн учраас энэ удаагийн сонгууль шоронд орох уу орохгүй юу гэдэгтээ тулчихаж.

Өчигдөр МАН-ын зарим эрэгтэй гишүүд тойрог олдсонгүй гээд уйлсан сураг байна. Тэд яагаад уйлав. Энэ мэт хулгайнаасаа болж шоронд орохдоо тулсан, хүнд хувь заяа байгаа учраас ингэж сандарч байх шиг байна. 

Дээр нь нэмж хэлэхэд сэтгүүлч та нар энэ удаагийн сонгуулиар төлбөртэй мэдээг дээр нь төлбөртэй гэж тавиарай. Хүн гүтгэсэн гээд та нар шоронд орох вий. 5 заалтыг ТЕГ дээр баримтжуулж авдаг болсон. IP-аараа амархан баригдана. Эрүүгийн хуулиндаа гүтгэх хэрэг гэж оруулсан шүү.  


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 долоо хоногийн өмнө
66.181.161.35

Энэ Баасахүүгийн мэдрэл жаахан муудсан байхаа нэг л бишээ Хурц Эба нар нь дарамтлаад байна уу

иргэн
2 долоо хоногийн өмнө
103.57.92.16

кккк.

Холбоотой мэдээ

      Кино сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.