АНИМЕ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ, Халуун сэдэв, Сонгууль-2020 | 3 долоо хоногийн өмнө

LIVE: Э.Бат-Үүл: МАН ялах магадлалтай байгаа учраас нэгдэж нийлье гэж С.Эрдэнэ дарга дуудсан

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө

Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 долоо хоногийн өмнө

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал эхэллээ

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 24-нд болно. Энэ удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл оролцохоо мэдэгдсэн. Нам, эвслүүд хуульд зааснаар өнөөдөр /2020.05.16/-ийн дотор нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүргүүлэх ёстой юм.

Ардчилсан намын ҮБХ-ны хурал 12 цагаас эхлэхээр зарлагдсан. Одоогоор ҮБХ-ны гишүүд намын байранд хүрэлцэн ирсээр байна.

АН-ын ҮБХ-ны гишүүн М.Тулгат: Би БЗД-т горилж байгаа. Нэр дэвших үйл ажиллагаанд санаа зовоод дотогш орох гээд л байна. Өнөөдрийн хурлын явцыг харья. АН-ыг шинэчлэгдсэн, зөв явж байгаа гэж итгэж байгаа учраас би нэр дэвших саналаа өгсөн. Үр дүнгээ л харья. 

АН-ын ҮБХ-ны гишүүн Э.Бат-Үүл: Би уг нь З.Энхболдын тойрогт очиж бие дааж нэр дэвшинэ гэж тооцож байсан. Гэтэл намын дарга С.Эрдэнэ болон залуучууд дуудсан. С.Баярцогт, Н.Алтанхуяг гэх мэт бүх гишүүддээ хандаж бүгдээрээ нэгдэж нийлж сонгуульд орьё. Тэгэхгүй бол МАН ялах гээд байна. Ардчиллын тэнцвэр алдагдах нь, хүрээд ир гэж бидэнд хэлсэн. Би дэмжсэн. Өнгөрсөн пүрэв гарагт ҮБХ-ны гишүүнчлэлээ сэргээлээ. Үнэхээр улс төрийн тэнцвэр алдагдвал Монголын ардчилалд маш аюултай зүйл бий болно. Жишээ нь сэтгүүлч та бүхэн мэдэж байгаа, үг хэлэх эрх чөлөө эрүүгийн гэмт хэрэг болчихсон байна. Би хүсэлтийг хүлээж авсан. Өнөөдөр нэр дэвшүүлэх асуудал яригдана. Тойргийг маань ҮБХ шийдэх учраас би урьдчилж хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан ардчиллаа хамгаалах улс төрийн ямар чиглэл өгнө, түүнийг дагана. Би ямар ч тохироо хийгээгүй. 

АН-ын ҮБХ-ны гишүүн З.Нарантуяа: Завхан аймагт дахин нэр дэвших хүсэлтээ намдаа өгсөн. 


Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 долоо хоногийн өмнө
66.181.185.43

Энэ нам булшлагдсан юм биш үү

Иргэн
3 долоо хоногийн өмнө
66.181.161.42

Эд нар эндүүрчээ юун ИХурал вэ 461.л бодоод кэвтэж байхгүй 30.н жил хулхидуулсан бол гохи чинь гээ биз дээ

Иргэн
3 долоо хоногийн өмнө
66.181.161.42

Эд нар эндүүрчээ юун ИХурал вэ 461.л бодоод кэвтэж байхгүй 30.н жил хулхидуулсан бол гохи чинь гээ биз дээ

Иргэн
3 долоо хоногийн өмнө
66.181.161.42

Эд нар эндүүрчээ юун ИХурал вэ 461.л бодоод кэвтэж байхгүй 30.н жил хулхидуулсан бол гохи чинь гээ биз дээ

Иргэн
3 долоо хоногийн өмнө
66.181.161.42

Эд нар эндүүрчээ юун ИХурал вэ 461.л бодоод кэвтэж байхгүй 30.н жил хулхидуулсан бол гохи чинь гээ биз дээ

зочин
3 долоо хоногийн өмнө
202.21.109.34

энэ бат үүл монголчуудын доромжлохоо болимоор юм харахаас сонсохоос үзэхээс ой гутаж байна монголчууд ухаантай байж хичээхгүй бол хүний адаг шаар ардчиллаар далимдуулж баяжих гэсэн төрсөн эхээ зарахаас ч буцахаа байсан хүн хог нар сонгуулиар төрд гарахыг санаархаж газар сайгүй хор найруулж байна даа ажил хийдэггүй бүтээж сайн үйлс бүтээж чадахгүй зөвхөн Улс төрөөр амьдрагч нар бол ардчилсан намын удирдлагууд

Энхээ
2 долоо хоногийн өмнө
66.181.190.235

БАТҮҮЛЭЭ ЧИ БОЛ САЙН ЭЦГЫН МУУ ХҮҮХЭД ШҮҮ

зочин
2 долоо хоногийн өмнө
43.242.242.6

ардчилал гэж юу вэ зөвхөн эрдэнэ бат үүл мэт нь л ардчилалагч юм уу худлаа ардчилалын нэр барьсан хувалзнууд хэрвээ ялаад гарч ирвэл маргааш нь засгийн эрхийн төлөө хэмлэлдэнэ дээ

Холбоотой мэдээ

      Кино сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.