АНИМЕ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр, Халуун сэдэв, Сонгууль-2020 | 2 долоо хоногийн өмнө

LIVE: МАН-ын нэр дэвшигчдээ тодруулах "Бага хурал"-аас шууд дамжуулж байна

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө

Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 долоо хоногийн өмнө

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах МАН-ын бага хурал эхэллээ

Сонгуулийн тухай хуулиар тавдугаар сарын 16-ны өдөрт багтаж нам, эвсэл нэр дэвшигчдээ эцсийн байдлаар СЕХ-нд мэдүүлэх учиртай. Жилийн жилд МАН болон АН нэр дэвшигчдээ уг хуулийн хугацаатай тулгаж тодруулдаг. Энэ жилийн тухайд ч энэ уламжлал давтагдаж байна. Сонгууль угтаж 76 тойрогт МАН-аас 4-5 удаа судалгаа хийсэн бөгөөд уг судалгаагаар тойрогтоо өндөр рейтингтэй байгаа хүмүүст нэр дэвших боломж илүү олдоно гэдгийг намын удирдлагууд онцолсон удаатай. 

МАН-ын бага хурал 369 гишүүнтэй. Энэ удаагийн VI бага хурал хаалттай болно. Хуралдааны эхлэл хэсэг хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй бөгөөд төгсгөлд нь сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.

Тусгаар тогтнолын ордонд болох уг хуралд оролцохоор МАН-ын бага хурлын гишүүд ирсээр байна. Манай сурвалжлах хэсэг МАН-ын бага хурлын гишүүдээс ярилцлага авч хүргэж байна.

УИХ-ын гишүүн, МАН-ын бага хурлын гишүүн М.Оюунчимэг: Нийгэмд нэр цэвэр, тойрогтоо хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг нэр дэвшүүлнэ гэдгээ манай намын дарга хэлсэн. Манай тойргийн судалгаагаар бол би өндөр гарсан. Эмэгтэй квотын тухайд сая 30 болгох гээд чадаагүй. Одоогийн намын дүрмээрээ 16 хүн нэр дэвших эрхтэй. Улс төрийн намууд маань эмэгтэй улс төрчдийг бэлдэх хэрэгтэй байна. Цагийг нь тулгаж байгаад хэнийг ч хамаагүй оруулаад ирдэг. Үүнээс болж эмэгтэй улс төрчдийн нэр хүнд унаж байна. Ядаж нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд бэлдэх ёстой. Миний хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд тойрогтоо нэр дэвших хүсэлтээ өгсөн байгаа.

ХХААХҮ-ийн сайд, МАН-ын бага хурлын гишүүн Ч.Улаан: Намын бодлогоор л явна. Бид зохион байгуулалттай улс төрийн хүчний гишүүд. Би намын гишүүдийн шийдвэрийг дагана. Миний хувьд нэр дэвших хүсэлтээ өгсөн.

УИХ-ын гишүүн, МАН-ын бага хурлын гишүүн Б.Чойжилсүрэн: Би нэр дэвших хүсэлтээ өгсөн. Намын удирдлагууд шийдэх байлгүй.

ХНХ-ийн сайд, МАН-ын бага хурлын гишүүн С.Чинзориг: 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхэд баримтлах зарчмаа тодорхойлсон. Намаас Өвөрхангай аймагт нэр дэвших боломжтой хүмүүсийн тухай судалгаа хийсэн гэсэн. НАШБ-ын зүгээс бол Д.Тогтохсүрэн даргыг болон аймгийн даргыг нэр дэвшүүлэх саналаа өгсөн гэсэн. Сонгуульд оролцож байгаа намууд засгийн авах эрхийн төлөө л ажилладаг. 2016 оны УИХ-ын сонгуулиар ард түмэн манай намд энэ эрхийг өгсөн. Засгийн газрыг сайн муу ажилласан тухайд би өөрөө дотор нь ажиллаж байж үнэлэлт дүгнэлт өгөх нь зохимжгүй байх. Миний хувьд амаргүй нөхцөлд ажилласан. Манай яам мөрийн хөтөлбөрөө бүгдийг нь биелүүлсэн. 

-Зарим гишүүд тойргоо сольдог. Та энэ асуудлыг юу гэж хардаг вэ?

-Хувь хүний өөрийнх нь сонголт байх даа. Би өөрөө УИХ-ын гишүүн байж зөв буруу гэж хэлэх нь зохимжгүй. Миний хувьд хэзээ ч тойргоо солихгүй.

МАН-ын бага хурлын гишүүн Баярсайхан: Би Завхан аймгаас нэр дэвших хүсэлтээ өгсөн. Хэрхэхийг намын бага хурлаар шийдэх байх. 

  • 2020-05-16 11:12

    МАН-ын VI бага хурал хаалттай горимд шилжлээ

    МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд 84.6 хувийн ирцтэй эхэллээ. МАН-ын дарга У.Хүрэлсүх намын Бага хурлын VI хуралдааныг нээж үг хэллээ. Тэрбээр хурлын даргаар УИХ, Засгийн газрын гишүүн Ө.Энхтүвшин, дэд даргаар Д.Болормаа нарыг удирдуулах Бага хурлын гишүүдийн саналыг танилцууллаа. Энэ удаагийн хурлаар зохион байгуулалт, нэр дэвшүүлэх, эрх шилжүүлэх гэсэн гурван асуудал хэлэлцэх болсныг Бага хурлын VI хуралдаан даргалагч Ө.Энхтүвшин танилцуулсан. Үүний дараа хуралдаан хаалттай горимд шилжив. 

     

  • 2020-05-16 11:12

    МАН-ын VI бага хурал хаалттай горимд шилжлээ

    МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд 84.6 хувийн ирцтэй эхэллээ. МАН-ын дарга У.Хүрэлсүх намын Бага хурлын VI хуралдааныг нээж үг хэллээ. Тэрбээр хурлын даргаар УИХ, Засгийн газрын гишүүн Ө.Энхтүвшин, дэд даргаар Д.Болормаа нарыг удирдуулах Бага хурлын гишүүдийн саналыг танилцууллаа. Энэ удаагийн хурлаар зохион байгуулалт, нэр дэвшүүлэх, эрх шилжүүлэх гэсэн гурван асуудал хэлэлцэх болсныг Бага хурлын VI хуралдаан даргалагч Ө.Энхтүвшин танилцуулсан. Үүний дараа хуралдаан хаалттай горимд шилжив. 

     


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

      Кино сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.