Өчигдөр болсон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал/НИТХ/ дээр үзвэр үйлчилгээний зарим газруудын үйл ажиллагаа хэвийн явуулах саналыг оруулжээ.
Өнөөдрийн байдлаар сургалтын төвүүд цөөн хүнтэйгээр хичээллэх боломжтой болсон бол сүм, хийдүүд мөн дотроо үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрчээ.
Хүнсний дэлгүүр зэрэг зарим үлчилгээний газрууд өглөө 08:00 цагаас 22:00 цаг хүртэл ажиллаж байна.
Харин үзвэр үйлчилгээ, соёл урлагийн газар, кино театрууд Соёл урлагийн газартаа саналаа тавиад, ЭМЯ-аас өгсөн зөвлөмжийн дагуу, ариутгал, халдваргүйжүүлэлтээ хийгээд ажиллавал Мэргэжлийн хяналтын байгууллагаас хамтраад ажиллахад бэлэн гэдгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн онцолсон юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.