ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй монгол иргэдийг татан авахаар шийдвэрлэсний дагуу өнөөдөр Алтанбулаг боомтоор иргэдээ хил нэвтрүүлж, тусгаарлах ажиллагааг зохион байгууллаа.
Сэлэнгэ аймаг дахь Олон улсын авто замын Алтанбулаг боомтын орох чиглэлээр өнөөдөр ачааны тээврийн хэрэгсэл болон явганаар 270 иргэн хил нэвтэрчээ. Эдгээр зорчигчдоос эрүүл мэндийн асуумж авч үзлэг, тандалт хийсэн байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын Онцгой комиссын гишүүн Н.Цагаанхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Алтанбулаг боомтод ажилласан юм.
ОХУ-аас ирсэн 270 иргэний 64-ийг Сэлэнгэ аймагт, Дархан-Уул аймагт 100, Орхон аймаг руу 100 гаруй иргэнийг тусгаарлах байранд шилжүүлсэн байна. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод тусгаарлагдах иргэдийг рэйлбусаар зөөвөрлөн хүргэжээ.
Эдгээр иргэдээс коронавирусийн халдварын шинжилгээ авахад бөгөөд Дархан-Уул аймаг дахь ХӨСҮТ-ийн харьяа лабораторид шинжлэх ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.