Эрүүл мэндийн яамны 11 цагийн ээлжит хэвлэлийн бага хурал эхэллээ.
Коронавирусийн халдвар дэлхийн 215 улс оронд тархаж 4 сая 300 мянга гаруй иргэн халдвар авч 296 мянган иргэн нас бараад байгаа юм.
Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар халдвар авсан 27 хүн эмчлүүлж байгаа бөгөөд ажиглалтад 943 иргэн байна. Түүнчлэн УОК-ийн шийдвэрээр манай улс гадаадад байгаа иргэдээ татан авчрах ажиллагааг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд өчигдөр ОХУ-ын цэргийн сургуульд суралцаж байсан 347 иргэдээ авчирсан бол өнөө өглөө Истанбул-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр 174 иргэн юм.
Өнгөрсөн 24 цагийн дотор 83 мянган хүн шинээр халдвар авч 5000 гаруй хүн нас барсан байна. ОХУ, АНУ, Бразил улсад өдөрт 10 мянгаар халдварын тохиолдол нэмэгдэж байна. Түүнчлэн Хонконг, БНСУ-д шинээр өвчлөл тархаж байна.
Бруней, Монгол, Вьетнам улсад тав дахь хоногтоо шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд эрт илрүүлж, шинж тэмдэггүй хавьтлыг тусгаарлах хэрэгтэй гэдгийг эрдэмтэд хэлж байгаа.
Европын орнуудад сүргийн дархлаа тогтсон эсэхийг судлахад маш бага тогтож байгааг тогтоосон байна.
Сингапур улсад барилгын салбар болон үйлчилгээний салбарт ажилладаг 323 мянган хүмүүсийг ирэх долдугаар сар хүртэл шинжилгээнд хамруулж дуусгана гэж мэдээлжээ. Сөүл хотод шөнийн клубт үйлчлүүлсэн 170 гаруй хүн халдвар аваад байгаа юм.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-д ажиглалтад байсан нэг эмэгтэй амаржиж, охинтой боллоо. Нийт 375 хүнд шинжилгээ хийсэн. Дархан-Уул аймагт Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочид шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.
ОХУ-аас ирсэн 347 сонсогч нараас шинжилгээ авахад 18 хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Түүнчлэн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан Франкфуртын онгоцоор ирсэн нэг эмэгтэйгээс давтан шинжилгээ авахад мөн илэрлээ. Ингээд шинэ тохиолдлын тоо 19 болов.
Түүнчлэн эдгээр 18 залуусын хувьд шинж тэмдэггүй байгаа нь цаашдын эдгэрэлтэд эерэг нөлөөтэй юм. Ингэж эрт илрүүлж буй нь эмчилгээнд маш сайн үзүүлэлт гэлээ. Цаашид эдгээр иргэдээс давтан шинжилгээ авна. Өнөөдөр Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн зорчигчдоос шинжилгээ авна гэдгийг холбогдох албаныхан дурдлаа.
Одоогийн байдлаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд ямар нэгэн асуудалгүй, халдвар хамгааллын хувцас хэрэглэл хангалттай байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Barag talaas iluu ni tussan bgan bn, yamarch archaaguin uursdiiguu hamgaalj chadaagui,