АНИМЕ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ, Хууль эрхзүй | 3 долоо хоногийн өмнө

Н.Учрал: 800 000 төг-ийн цалинтай хүн тэтгэвэрт гарахдаа 76 сая төгрөгийн хуримтлалтай болох боломжтой

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө

Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 долоо хоногийн өмнө

УИХ-ын гишүүн Н.Учрал нар Хувийн тэтгэврийн тухай хуулийг өргөн барьжээ. Уг хуулинд иргэн улсаас тэтгэвэр авахаас гадна хувийн тэтгэврийн хуримтлалаасаа давхар тэтгэвэр тогтоолгох буюу хоёр эх үүсвэрээс орлоготой болох боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой юм байна. Ингэснээр иргэн бүр багадаа 777 мянган төгрөгийн тэтгэвэр тогтоолгох юм байна.

Монгол Улсын Их Хурлын даргын 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн захирамжаар Тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг шалгаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Н.Учрал гишүүнээр ахлуулан Б.Баттөмөр, Л.Мөнхбаатар, З.Нарантуяа болон Б.Саранчимэг гишүүн нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.
Ажлын хэсгийн хүрээнд холбогдох төрийн байгууллагуудын мэдээллийг сонсох, холбогдох баримт бичгүүдтэй танилцах, судалгаа хийжээ.

Ажлын хэсгийн ахлагч Н.Учрал гишүүн нарын 5 гишүүн одоогийн хуваарилалтын тогтолцоо бүхий тэтгэврийн системийг хагас хуримтлалын тогтолцоо руу шилжүүлэх агуулга бүхий Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Уг хуулийн төсөлд одоо нийгмийн даатгалын шимтгэлээс тэтгэврийн даатгалын санд ногдох 17 хувийн шимтгэлийн 4 хувийг Хувийн тэтгэвэртээ зориулсан хуримтлалд шилжүүлэх эрхийг нээж өгсөн байна.
Улмаар тус хуримтлалд хүү, өгөөж тооцогдож өсч байх юм.

Дээрх хуримтлал нь зөвхөн тухайн иргэнд зориулсан байх бөгөөд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээнээс хамааран урт хугацаанд өснө.

Энэхүү өөрчлөлтийг оруулснаар тэтгэвэрт гарах иргэн улсаас тэтгэвэр авахаас гадна хувийн тэтгэврийн хуримтлалаасаа давхар тэтгэвэр тогтоолгох буюу 2 эх үүсвэрээс орлоготой болох боломжийг бүрдүүлж байгаа юм.

Мөн хуулийн төсөлд шаардлага нөхцөл үүссэн буюу нэг удаа орон байрны нөхцөлөө дээшлүүлэх эсхүл эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад бүрдүүлсэн хуримтлалаасаа тодорхой хувийг урьдчилж авах заалтыг тусгасан байна.

Хуримтлал нь тухайн иргэний өмч гэж тооцогдох бөгөөд цаг бусаар өнгөрөх эсхүл тэтгэврийн хуримтлалаа бүрэн ашиглаж амжаагүй байхдаа өнгөрсөн тохиолдолд нэр заасан иргэн болон үр хүүхдүүдэд нь өвлөгдөхөөр хуулийн төсөлд оруулсан байна.


Иргэдийн хувийн тэтгэвэртээ зориулж буй хуримтлалыг шинээр үүсгэн байгуулагдах хувийн тэтгэврийн сан удирдан зохион байгуулж, мэргэжлийн хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагааг явуулах ба Санхүүгийн зохицуулах хорооны иж бүрэн хяналтад байхаар тооцоолсон байна.

Одоо 800 мянган төгрөгийн цалин, хөлстэй иргэн 414 мянга орчим төгрөгийн тэтгэвэр тогтоолгохоор байгаа бол хуулийн төслийн дагуу нийт 777 мянга орчим төгрөгийн тэтгэврийн улсаас болон хувийн тэтгэврийн сангаас авах боломжтой болохоор байна.

Хувийн тэтгэврийн тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн Н.Учрал: 

-Тэтгэвэр авагчдын бараг 80 хувь нь хөдөлмөрийн хөлснөөс доогуур тэтгэвэр авч, бараг эмзэг бүлэгт хамаарч байна. Иймд энэ хууль дээр УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж, өнөөдөр өргөн барилаа. 

Хувийн тэтгэврийн хууль батлагдан гарснаар нэлээдгүй өөрчлөлт бий болно. Бид нар НДШ-ийн 24 хувийн 17 хувийг тэтгэврийн даатгалд төлж байгаа. 17 хувийн 50 хувь буюу 8.5 хувийг ажилтан, 8.5 хувийг нь ажил олгогч төлдөг. Энэ 17 хувийн 4 хувийг Хувийн тэтгэврийн даатгалын санд төлөх сонголтыг хийх эрх зүйн зохицуулалтыг энэ хуулиар хийж өгч байгаа юм.  

Тухайлбал, 800 мянган төгрөгийн цалинтай хүн 13 хувиа Тэтгэврийн даатгалын сандаа төлөөд, 4 хувиа Хувийн даатгалын санд сонголт хийгээд төлчих юм бол 30 жилийн дараа гэхэд 76 сая 852 мянга 902 төгрөгийн хуримтлал үүсэж байгаа юм. Энэ 76 сая төгрөгийг үр хүүхдэдээ өвлүүлэх бололцоо энэ хуулиар нээгдэнэ. Шаардлагатай эрүүл мэндийг үйлчилгээ авах болбол энэ 76 сая төгрөгөө авдаг бололцоо бүрдэнэ гэв.  

Та бүхэн хэвлэлийн бага хурлын товч бичлэгийг хүлээн авч үзнэ үү. Үргэлжлэх хугацаа: 54 секунд

 


Сэтгэгдэл (57)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 долоо хоногийн өмнө
202.126.89.37

УИХ-н гишүүд хувийн тэтгэвэрийн сантай болоа талаар их чухал хууль санаачиллаа. Ажлын хэсгийн ахлагч Н.Учрал болон бусад гишүүдэд баярлалаа. Хууль хурдан батлагдаасай

нараа
3 долоо хоногийн өмнө
202.21.109.68

одоо тэтгэврийн доод хэмжээ 350,000 төгрөг 30 жилийн дараа тэтгэврийн доод хэмжээ 800,000 төгрөг болох биш үү яадаг юм болооо

Зочин
3 долоо хоногийн өмнө
202.126.89.223

Zarim ahmaduud huwi hishigee ulsd ajillasan vr dvngee medrehgvi monh busig vzej bna

zochin
3 долоо хоногийн өмнө
103.14.38.98

odoogiin ulsin tetgvriin daatgalig saijruulah talaar ajilla gesen bolohoos yun huviinh ve ene ni hen gedeg huniih baihiin neg heseg humuusiin biznes baih yum uu hoishid tasraltgui ajillah batalgaa ni yu yum tasraltgui ajillah batalgaa baih yum uu

Зочин
3 долоо хоногийн өмнө
202.126.89.223

Batalwal hurdhan shig batalj neg ch gsen buuraid vr dvngeer n uramshulj olgoh heregtei sh de

Аюуш
3 долоо хоногийн өмнө
202.126.89.131

Дэмжиж бна хөрсөн дээр буусан бодит ажил болж амьдралийн төвшин нэмэгдэх байх гэх бодол төрлө

Зочин
3 долоо хоногийн өмнө
58.142.83.2

Ер нь СХД төрийн хулгайч нарт хууртагдаж төрд гарагдаг цөөрөм болж дууслаа.

zochim
3 долоо хоногийн өмнө
202.126.88.32

Huviin tetgevriin san ni dampuurchihval humuus hohirood uldeh bii.Huvid garahaaraa l no toi shu

Зочин
3 долоо хоногийн өмнө
202.21.112.226

Ийм л хуулийг зөндөө хүлээлээ

Мөрөн
3 долоо хоногийн өмнө
66.181.161.63

Сайн уу одоо би 4 жилийн дараа тэтгэвэрт гарахнээ тэгхээр энэ шинэ хуулиар бол автомтаар 21 %ийн 4% нь танай санд шилжээд энэ шинэ хуулийн дагуу 777.000 авахнь гэж ойлгохуу аль бол шинээр НДШ төлж байж танай сангаас тэтгэвэр авах юмуу тодорохой болгоно уу

Мммм
3 долоо хоногийн өмнө
66.181.161.63

Одоогийн бодогдож бгаа тэтгэвэрт гарах %ийг өсгөх хэрэгтэй

Зочин
3 долоо хоногийн өмнө
103.212.117.232

Одоо байгаа тэтгэвэр тогтоож буй 45% г өсгөх хэрэгтэй

Зочин
3 долоо хоногийн өмнө
103.87.255.42

Энэ хуулиа хурдан батлаасай, маш их хэрэгтэй санал санаачлага байна. Дэсэн яадан хүлээж байна.

Зочин
3 долоо хоногийн өмнө
103.87.255.42

хууль нь хурдан батлагдаасайв ашгүй дээ

Зочин
3 долоо хоногийн өмнө
124.158.81.2

Food.hemjeegee.nemj.chadahgvi bj.uvyn.800/hybiin tetgebert.gehshig songyyld.garah.aragyy

Зочин
3 долоо хоногийн өмнө
103.87.255.44

mash zuv huuliin tusul bna

Ок
3 долоо хоногийн өмнө
66.181.161.50

Тэтгэвэр тогтоож буй 45 % ийг өсгөх хэрэгтэй.

Ок
3 долоо хоногийн өмнө
66.181.161.50

Тэтгэвэр тогтоож буй 45 % ийг өсгөх хэрэгтэй.

Зочин
3 долоо хоногийн өмнө
202.126.89.244

tuhain tetgeveriin nasandaa hurch avch chadahgui bol ur huuhded ni uvlugdunu gsn uguu???

Зочин
3 долоо хоногийн өмнө
192.82.65.181

Conguuki duhuhuur dali dali um yarih umaa amlalt hereggvi vr dvn hiihgvi yasin

Зочин999
3 долоо хоногийн өмнө
202.21.112.226

Хувийн тэтгэврийн сан маш их хэрэгтэй байгаа МУ төрийн санхүүд ч нэмэртэй ирээдүйгээ харсан шийдвэр шүү.

Зочин
3 долоо хоногийн өмнө
202.9.47.15

Улсад 20 жилээс дээш тогтвор суурьшилтай ажиллсан хүмүүсээ харж үзэх хэрэгтэй Насаараа юуч хийхгүй боловсрол байхгүй хүмүүс тэтгэвэрийн доод хэмжээгээр тогтоогдоод тэрнийгээ нэмүүлэх гээд байхын хэрэггүй Энэ 2 үзүүлэлтийн ялгааг сайн тунгаах ёстой

иргэн
3 долоо хоногийн өмнө
103.26.195.202

үнэн шүү. насаараа ажилласан үр дүн харагдахгүй байна. тэтгэврийг тэгшитгэх гэлэг нь буруу шүү

Өндөр настан
3 долоо хоногийн өмнө
59.153.87.209

Одоо тэтгэвэрт байгаа хөгшчүүдээ яая гэж бодож бн даа .350.0 амьдрах хүнд бн .Бие өвдөөд эмчид үзүүлээд баахан эм тариа бичиж өгөх юм авч чадахгүй эмчилгээгээ хийлгэж чадахгүй бн. 350.0 маань хоол ундандаа ч хүрэхгүй юм даа.Бид чинь ид бүтээн байгуулалтын үед хөдөлмөрлөсөн хүмүүс шүү. 35 жил ажилласан заримдаа төрдөө битүүхэн гомдож л суух юм.

Туяа
3 долоо хоногийн өмнө
202.9.46.185

Маш зөв

Өндөр настан
3 долоо хоногийн өмнө
103.26.195.202

ирээдүйд тухайлбал одоогийн 30 настнаас хойшхи залууст л хэрэгтэй юм шивдээ. Ахмад бид өөрчлөлт шинэчлэл тэтгэврийн нэмэгдэл харсаар байтал цаг бусыг үзэх бололтой

Зочин
3 долоо хоногийн өмнө
192.82.75.123

Хэдэн жилийн дараа нөгөөх хувийн даатгалын kомnани нь дамnуурчихсан байхыг хэнүгүйсгэх вэ?

Зочин
3 долоо хоногийн өмнө
103.57.93.192

Тэтгэвэр 2014 онд тогтоолгосон ахмадууд тэтэвэрийн хэмжээгээ ихэсгэе гэвэл яаж ауримтлал үүсгэх вэ?Хөдөлмөрийн хөлснөөс доогуур тэтгэвэр тогтоолгосон эмзэг бүлэгт шилжсэн байгаа! Улсад 38 жил ажиллаад!!!

Бямбасүрэн
3 долоо хоногийн өмнө
103.57.93.192

20 жил , 38 жил ажилласан 2 хүний тэтгэвэр 2014 онд тогтоолгоход бараг ялгаа байхгүй доод хэмжээгээр тогтоогдсон эмзэг бүлэгт орж бна. Энэ ялгааг гаргах хэрэгтэй!!!! 38 жил тасралтгүй нэг байгууллагад ажиллаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээч хүрэхгүй бна шүү дээ! Одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 болсон бдаг! 38 жл ажиллаад шүү ,20 жил хоёр ялгаа байхгүй л байгаа арай ч дээ гэмээр !!!Үүнийг л анхаарч өгөөрэй төр засаг, гишүүд минь!!!!

Зочин
3 долоо хоногийн өмнө
203.91.115.43

350000 tugrugiin tetgewrtei huniih hed blhuu odoo awch bgaa ni yah we

Ахмад
3 долоо хоногийн өмнө
103.57.95.41

Улсад өчнөөн жил ажиллаад дөнгөж тэтгэвэрээ тогтоолгочихоод эхний сарынхаа тэтгэвэрийг ч авч чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлж байгаа ахмадуудыг яах вэ. Ядаж тогтоолгосон тэтгэвэрийг нь ар гэрт нь тодорхой хугацаагаар олгуулдаг болгомоор юм. Нийгмийн даатгалын тэтгэвэрийн сан гэж ард түмний татварт хураалгасан мөнгөөр дургиж наргидаг байгууллагыг сахилгажуулж, цэгцэлмээр байна шүү

Иргэн
3 долоо хоногийн өмнө
64.119.27.16

сонгууль дөхөхөөр л бодож бодож дийлэнхи сонгогчдын массад нөлөөлөх сэдэв олох гэж уралдах юм даа эмгэнэлтэй!!! Манайд хувийн даатгалын тогтолцоотой болохоос наана хийх ажил их байнаа!!! Ядарсан иргэдийнхээ тэр хуримтлуулах гэсэн санааг нь ашиглах хулгайч ихтэй төртэй юм чинь наадах чинь биелтэл их ч юм болно л доо!!! Эхлээд банк санхүүгийн байгууллагаа баталгаатай, одоо наад зах нь 30 жил мөнгийг маань өсгөөд байж байх оршин тогтнох хууль хяналтаа сайжруулахгүй бол өмнө нь бид хичнээн банкаа, хичнээн брокер диллерийн компаниа дампуурсан нэрээр олны хөрөнгө , хувьцаанууд, мөнгийг тавиад туучихлаа даа!!! Бид л лав хувийн даатгалд ерөөсөө итгэх арга алга!!!! Нэг очиход л дампуурсан гээд л алга болно! Улсын мэдэлд байгаа гэж бодоод явж байтал л даатгалын мөнгийг маань хэдэн зуун саяар нь авч идчихээд ичихгүй дахин сонгуульд орно сонгогдоно гээд л санжиганаж явна хажууд чинь!!!! 90- ээд онд улсын мэдлийн банкны мөнгийг шууд л нэг өдөр хэдэн сая $- оор нь хулгайлж хувийн банк байгуулчихсан 30- аад жил ажигч үгүй л гишүүн гэж сонгогдоод явж л байна хажууд чинь!!! Ард түмний хуримтлуулсан .нийгмийн даатгалын мөнгийг төрийн санд шууд нийлүүлээд аль нь ч мэдэх аргагүй болтол хутгачихсан нөхөр хажууд чинь гишүүн гээд сууж л байна. Зөвхөн машины даатгал гэж хүчээр хурааж аваад даатгалын систем нь эргээд даатгуулагчиддаа үйлчлэхгүй даатгалууд хажуугаар чинь дүүрэн байна. Ийм хууль эрх зүйтэй, ийм банк санхүүтэй үед бол хувийн тэтгэвэрт хэн итгэх юм бэ?!!!! Цагаа олоогүй сэдэв байлаа гэж!!!! Тэгэхээр та хэдийг сонгуулийн санал авах сэдэв л олж тоглож байна гэхээс яахав дээ!!!!!!!!!

зочин
3 долоо хоногийн өмнө
213.87.127.202

зүгээр л банкинд хийчих үгүй бол хусах гэжугайм

Наранцэцэг
3 долоо хоногийн өмнө
66.181.161.58

Таалагдаж бна одоо тэтгэвэр аяч байгаа ахмадууд өөрчлөгдөх үү өөрчлөгдвөл хэзээнээс

Наранцэцэг
3 долоо хоногийн өмнө
66.181.161.58

Таалагдаж бна одоо тэтгэвэр аяч байгаа ахмадууд өөрчлөгдөх үү өөрчлөгдвөл хэзээнээс

Оюунтөгс
3 долоо хоногийн өмнө
182.160.33.18

Энэ хууль батлагдвал бодитоор ажиллаж чадвал чухал сайн иргэнээ дэмжсэн хууль байна. Ажилд чинь амжилт хүсье

мнл
3 долоо хоногийн өмнө
66.181.191.44

Хувийн салбараа дэмжээд зев л бна. Харин дампууруулахгуй, завшихгуй бх талаас нь хяаналттай ажиллах шаардлагатай блх бх

Зочин
3 долоо хоногийн өмнө
192.82.71.59

Нийгмийн даатгалд төлдөг17 хувийн 13-ийг НД д, 4 хувийг тэтгэвэрт гарах хүртлээ хадгаламжид өгнө гэсэн үг.

Цэрэн Байгаль
3 долоо хоногийн өмнө
202.55.188.37

Амжилт та бүхэн чатна

Zochin
3 долоо хоногийн өмнө
192.82.75.204

Odoo tetgewer awch bgaa xumuus bas dawxar tetgeweriin san neelgej bolox nee bi tegej l oilgoloo zuw uu

Hen bish
3 долоо хоногийн өмнө
122.201.31.124

Urdn heregjuulj baihgui yasiim songuuli duhuud ireheer saihan zuil yrldagaa bolibol taarna

Зочин
3 долоо хоногийн өмнө
66.181.161.115

ждү учрал хулгайч учрал бусдын боломжийг хулгайлдаг учрал

Баяр
3 долоо хоногийн өмнө
66.181.161.9

Сонгууль болохоор улс төрчидийн худалаа ярих нь их болдог олон жил хулхин дээрээ цэцэг ургуулаад залхаад байна шүү нам хамаагүй сайн нигталж байж сонгууль өгнөө

Зочин
3 долоо хоногийн өмнө
103.242.47.70

Одоо тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийн тэтгэвэрийг яаж өөрчилж байгаа юм бэ.

Ts
3 долоо хоногийн өмнө
64.119.26.50

Odoo 450 tetgevertei ulsad hund ajil hiij baisan humuusiin tetgevriig nemeh heregtei

Зочин
3 долоо хоногийн өмнө
64.119.20.34

Надад бол их аятайхан боломжийн санаа шиг санагдаж таалагдаж байна.4 хувийг өсгөх хэрэгтэй.

Zochin
3 долоо хоногийн өмнө
118.235.9.95

Shineer tetgever togtoolgoh hun ichnoon jil ondoroor daatgal tolchood hamgiin dood tetgever avah bolj bn tetgeveriin huulia zev oorchil urd huuliar Hamgiin ondroor tetgewer awhaar huviaraa tolj yvsan ta nariin shine huuliar 400 000 avah bolchood bn Oorchiloh bol shineer tetgever togtoolgoh humuusiuhee huwiig bas avah yostoi bsn deer ni oorchilogdson huvia nem Tetgever nemj l bga bol tsoorhoi gargaj hun hohiroodogoo boli

Л.Энхчимэг 235 цэцэрлэгийн багш
3 долоо хоногийн өмнө
202.9.47.14

Сайхан санаа бна а ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Зочин
3 долоо хоногийн өмнө
66.181.161.25

Энэ учрал гэж ямар балиар амьтан хаанаас сонгогдсон бэртэгчин хулгайч вэ?! 4 жил төр барилцахдаа дөмөгхөн хөдлөхгүй юугаа хийж байгаад одоо гэнэт ухаан орсон юм шиг жүжиглээд байгаа амьсгал вэ?! Хэн сонгосон юм бэ?

Chiluunbaatar
3 долоо хоногийн өмнө
66.181.161.13

Tetgewereereee bie daachuhwal saihnaa bid oorsdoo niigmiin daatgalaa vrgeljlvvleed tetgewree nemegdvvleh bolomj garch ireh vv

Зочин
3 долоо хоногийн өмнө
203.91.115.54

Одоогийн тэтгэвэр тогтоож буй 45% ыг өсгөх хэрэгтэй байна.

Зочин
3 долоо хоногийн өмнө
49.0.212.85

Зөвхөн 4% г нь л юмуу

Цогоо
3 долоо хоногийн өмнө
103.57.92.46

Одоол бүгд ухаан орж ард түмэндээ уралдан хайр зарлаж гэнэ хулгайчууд.

cvrenxor
3 долоо хоногийн өмнө
139.5.217.143

ene ix zew shidwer bn vr xvxddvdednch xergtei yum bn mash zew gej bodj bn

Буяндэлгэр
2 долоо хоногийн өмнө
202.179.24.115

Одоо байгаа тэтгэврийн доод хэмжээг нэмэх хэрэгтэй байна.

Зочин
2 долоо хоногийн өмнө
202.126.88.178

Энэ хууль ойрын 20-30 жилдээ батлагдаж хэрэгжихгүй ээ ямар төртэй ямар шуйлгачин оронд ядуу зүдүү амьдарч байгаагаа ойлгож хууль санаачил

Зочин
2 долоо хоногийн өмнө
202.126.88.178

Бүтэхгүй юм бүү санаачил ядуу гуйлгачин оргы иргэд бид энэ хэзээч биелэхгүй батлагдахгүы

Холбоотой мэдээ

      Кино сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.