АНИМЕ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ, ЭЛЕКТОРАТ ЦАГ | 2 долоо хоногийн өмнө

ЭЛЕКТОРАТ ЦАГ: Д.Түмэн-Өлзий: "Электорат" хөдөлгөөн та бидний ижил залуусыг дэмжиж байна

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө

Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 долоо хоногийн өмнө

"Электорат цаг" ярилцлагын энэ удаагийн зочин Долгорын Түмэн-Өлзий буюу нийтлэлч Артьянан. Түүнтэй улс төр, цаг үеийн асуудал, залуусын тухай үзэл бодлынх нь талаар ярилцлаа. 

 

“Электорат” хөдөлгөөнд орох болсон шалтгаан?

-Төрөл бүрийн үзэлтэй хүмүүс нэгдээд нийгмээ би болгодог. Тэр дунд ардчилсан үзлийн суурьтай, ямар нэгэн өөрчлөлтийг хүсч явдаг атал өөрсдөө гардан хийх гэхээр аргаа олохгүй, уур бухимдлаа цахим хуудаст гаргадаг хэсэг бүлэг хүмүүс байна. Тэдний нэг нь би юм. Тэгээд бүгдээрээ цэцэрхэхээс хэтрэхээ больчихсон. Үүнээс болоод "nice guy" буюу монголоор уншвал “найс гай” гэдэг ойлголт бий болчихсон юм. Болохгүйг нь мэдээд байгаа хэр нь ярилцлага өгөхөөс хэтэрдэггүй. Ингээд “бэртэгчин сэхээтэн” гэдэг бүлэг үүсчихэж байгаа юм. Тэгээд .

Зөв хүнийг дэмжинэ гэж яриад байгаа шүү дээ. Тэр зөв гэдэг хүн нь бусдаас юугаараа ялгарах юм?

-Барааны тэмдэгт наачихсан “мерседес бенз" гэдэг шиг энэ найдвартай хүн гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Туулсан түүхийг нь харна. Нийгэмд гэм хор учруулахуйц байж уу. Нийгэмд гэм хор учруулахуйц бүтцийн оролцогч байж уу эсвэл дөгөөн дэмжиг нь байж уу эсвэл...ядаж энэ бүхэнд оролцоогүй хүн хэрэгтэй байна. хамгийн сайхан том ордон хэнд зориулж баригдаж байна. Хүүхдэд лав биш, эцэг эхчүүд, ээжүүдэд лав биш. Хамгийн сайхан бололцоо хөнгөлөлт хэнд зориулж гарч байна. Гурван хувийн хүүтэй зээл, хөнгөлөлт хэнд олдож байна? Үүн дээр бухимдаад хэлэх үгээ ч олохгүй явж байгаа залуус “Электорат” хөдөлгөөн нэгдээд явж байгаа юм.

“Электорат” үзэл санаа гэж хэллээ. Үүнийг тайлбарлавал?

- Түүнээс биш аль нэг нам, залуусыг бойжуулж гаргаж байгаа хэлбэр ер биш. Намд орохоор ичээд байдаг залуус...Хамаг бусармаг гажуудлыг бүтээсэн зүйл нь намууд. Тодорхой хоёр нам л байгааг ойлгож байгаа байх. Гэм хор хүргэж байгаагүй нам тоотой хэд л байна. Тэр нь “Электорат”-д нэгдээд явж байна.

Зөв нийгмийг бүрдүүлэхэд залуусын оролцоо чухал байх эгж бодоод байгаа юм. Иймээс залуусын талаарх ойлголтоо хуваалцаач?

Таван зүйл хийдэг. Таван зүйлээ тал дутуу хийдэг хүнээр яах юм бэ. Энэ залуучуудад би итгэж найддаг. Оролцооны тухайд арай өөр зүйл ярина. Тийм их нийгмийн оролцоотой залуу үе байна уу гэвэл эргэлзээтэй. Жаахан хувиа хичээсэн талдаа. Тиймээс нийгмийн идэвхи өгөх хэрэгтэй. Хүн өөрөө зөв байвал тогтолцоо нь зөв болно. Одоогийн залууст бид үлгэрлэх ёстой...

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

      Кино сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.