БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин коронавирусийн хямралыг Өмнөд Солонгос дэлхийд тэргүүлэх байр суурийг олж авах боломж болгон хувиргахаа амлав.
Ерөнхийлөгчийн суудалд суугаад гурав дах жилээ үдэж буй Мүн Жэ Ин өнгөрөгч ням гарагт хийсэн мэдэгдэлдээ “Бид хараахан сонор сэрэмжээ бууруулж болохгүй хэдий ч Засгийн газар тогтворжуулалтын үеийг эдийн засгийг эрчимжүүлэх эргэлтийн цэг болгон ашиглах болно” гэжээ.
Үүний тулд тэрээр шинэ хөгжингүй салбаруудыг дэмжин эх орноо дижитал манлайлагч болгоно хэмээн амлалаа. Тэрээр Өмнөд Солонгос эрүүл мэндийн үйлчилгээ, цахим боловсрол гэх мэт коронавирустэй холбоотой салбарт хүчирхэг байгааг онцолжээ.
Ерөнхийлөгч Мүн 1930-аад оны Их хямралын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Франклин Рузвельтийн хэрэгжүүлж байсан “New Deal”-ийн солонгос хувилбарыг боловсруулан, үндэсний хэмжээд ажлын байр үүсгэн, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийнэ хэмээн амлав.
Мөн тэрээр иргэн бүр ашиг тусыг нь хүртэх боломжтой бүх нийтийн хөдөлмөр эрхлэлтийн даатгалын эрин үеийг нээж, улс орны хөдөлмөрийн аюулгүй байдлын сүлжээг сайжруулахаар төлөвлөж байна.
Хүний амь нас, аюулгүй байдлыг эрхэмлэх олон улсын эв нэгдэл, хамтын ажиллагааны дэг журамд тэргүүлэх үүрэг хүлээнэ гэдгээ тангарагласан Мүн Жэ Ин Сөүл, Пхеньян мөн нэгдсэн амьдрал, энх тайван рүү чиглэж чадна гэж найдаж байгаагаа илэрхийлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Алим солонгосыг хүлээв гэж тэд нарын толгойг яаж гүйцэж илүү гарах вэ цус ойртсон тагжгар онигорууд