Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх хянаад гэм буруугийн шүүх хурлыг хийхэд шаардлагатай баримт, материалууд бүрэн цугласан хэмээн үзэж, гэм буруугийн шүүх хурлыг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 09.00 цагт хийхээр товлосон байна.
Ерөнхий сайд асан С.Баяр, түүний найз Ч.Давааням нарын долоон хүнд 2002 оны эрүүгийн хуулийн 263.2 буюу “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, Эрүүгийн хуулийн 18.6-2.3 буюу “Мөнгө угаах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн”, Эрүүгийн хуулийн 22.10-1 “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” хэмээн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хүргүүлээд байгаа билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.