Өмнөд Африкийн Замби улсад коронавирусийн 267 тохиолдол бүртгэгдэж 7 хүн нас бараад байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт тус улсад халдварын 85 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Тэдгээрийн 76 нь хойд хилийн суурин Наконде дахь биеэ үнэлэгчид болон ачааны машины жолооч нар байгаа юм.
Замби улсын Эрүүл мэндийн сайд Читалу Чилуфяагийн хэлснээр Наконде дахь биеэ үнэлэгчид халдварын голомтыг илрүүлж, халдварлагсдыг олоход хамтран ажиллаж, хүссэн бүх мэдээллээр хангасан хэмээн сайшаан магтжээ. Тус улсад сар гаруйн хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан ч Ерөнхийлөгч Эдга Лунгугийн захирамжаар өнгөрсөн долоо хоногт зоогийн газар, казино, бялдаржуулах төвүүдийг нэхээр болсон юм.
Эрүүл мэндийн сайд үргэлжлүүлэн Ерөнхийлөгч үүссэн нөхцөл байдалд ихээхэн сэтгэл зовниж, хилийг түр хугацаанд хаасан тухай мэдэгдсэн байна. Наконде тосгоноор дамжин Замбид нэвтрэх болон Танзани руу хил давж буй ачааны машинууд урт дараалал үүсгэн зогсдог ажээ.
Тиймээс ачааны машины жолооч нар замдаа хэд хэдэн тосгоноор буудаллаж, олон тооны хамтрагчтай дотно харилцаанд ордог тул эрсдэл өндөр бүлэг юм. Харин тосгоны биеэ үнэлэгчид мөрдөн шалгах ажилд ихээхэн тус хүргэж, хэрэгтэй мэдээллийг цаг алдалгүй өгчээ. Тэдгээр эмэгтэйчүүдийн нэгт вирусийн шинж тэмдэг илэрсэн тул Эрүүл мэндийн яамтай холбогдож гаднаас ирсэн үйлчлүүлэгчийнхээ тухай мэдээлэл өгч, утасны дугаарыг нь мэдээлсэн байна. Холбогдох ажилтнууд мэдээллийн дагуу үйлчлүүлэгчтэй холбогдож халдварыг илрүүлжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.