СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-05-11

13000 хүний амь аварсан ч гавьяа нэхээгүй баатар

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Ялалтын баяр тойрсон омогшил, бахархал басхүү эргэцүүлэл дүүрэн өдрүүдэд “Зууны мэдээ” сонин тун “хачин” зочинтой уншигчдаа уулзуулж байна. Гавьяа байгууллаа гэж олонд зарлаж яваагүй ч исгэрэх сумыг сөрж бүхэл бүтэн аймгийн төвийг арав гаруй мянган хүн амтай нь аварсан Д.Цогтбаатарын амьдралын тойрогт саатлаа.

Энэ гавьяагаараа нэгэн үе Хүний орчлонд нэртэй, мөртэй явснаа зөвхөн өөртөө хадгалаад мартчихсан түүний чин сэтгэлийн үгийг хачиргүйгээр сийрүүллээ.  

“ГАДААДАД СУРГУУЛЬ ТӨГССӨН ГАЛЧ ХИЙХГҮЙ ГЭЖ ГАЙХУУЛЖ ЯВСАНГҮЙ”

Гэргий Г.Гэрэлийн хамт.

Монгол Улсын аюулаас хамгаалах сургуулийн нэр дээр Дундад Азийг зорьж Киргизийн нийслэл Бишкект суралцаж, цахилгаан гагнуурын Оросын дөрөвдүгээр зэрэг хамгаалаад ирсэн Д.Цогтбаатар тухайн үедээ улсын урдаа барьдаг мэргэжилтэн байв. Эцэст нь Хөдөө аж ахуйн барилга трестэд орж Дорноговийн тэжээлийн фондыг барих ажлыг хариуцан төрж өссөн нутгаасаа ажлын гараагаа эхэлсэн нь 1968 он байлаа. Говийн атар газарт үнэлгээ хийж зураг төсөл, цахилгаан гээд бүхнийг төлөвлөж явжээ. Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрт аав, ээж нь хоёулаа инженер хийдэг учраас Д.Цогтбаатар багаасаа л дэргэд нь өсчээ. Тиймдээ ч хожим  . Дараахан нь 1969 онд цэргийн албанд татагдсан ч Батлан хамгаалах яамны гаднах хайс, пуужингаас эсэргүүцэх ангийн халаалтын шугам гээд хаа сайгүй гагнуур хийсээр байгаад л халагдсан тухайгаа “Яамны хайсыг ганцаараа гагнасан. Хажуугаар нь яамны жолооч нар машинаа аваад ирнэ. Тухайн үед Батлан хамгаалахын сайд байсан Дорж генералын орон сууцны дулаалгыг ч гагнаж явлаа. Гурван жил төмөртэй ноцолдсоор байгаад бараг л цэргийн алба хаагаагүй дээ” гэлээ. Цэргээс халагдахдаа мөн л Зүүнбаянгийн уурын зуухнаас цэргийн анги руу татсан дулааны шугам гагнах томилолт өвөртөлсөн байна.

Дорноговь аймгийн усны аж ахуйн өрмийн мастер, бригадын дарга, гагнуурчин, жолоочийн ажлыг нэгэн зэрэг хийж, Хар айргийн жоншны үйлдвэр нээгдэхэд мэргэжлийн гэдэг утгаараа цахилгаанчин гагнуурчнаар очжээ. Жоншны үйлдвэрт аавтайгаа хамт гурван жил ажиллаад аавыгаа өөд болсны дараа ажлаасаа гарч ижийгээ аваад нутагтаа буцахдаа Зүүнбаян руу түр цэрэгт ч явж үзсэн байна. Дараа нь 1978 онд улсын хэрэгцээ гэдэг нэрээр дахин цэрэгт татагдсанаар амьдралдаа гурван удаа армийн зарлан өвөртөлсөн гэдэг. Харин тэр болгонд мэргэжил нь түүнийг мулталчихдаг байж. Тухайн үед хийн, цахилгаан гагнуурыг хамтад нь хийдэг хүн тун ховор байсан учраас байгууллага бүр л урвуулж авах гэж үзнэ. Гэхдээ тэр өндөр боловсрол, ур чадвартай гээд ажил голж явсангүй. Ажил л байвал хийнэ. Аюулаас хамгаалахын сургууль төгссөн цэргийн хүн учраас үүрэг өгвөл дуугүй  дагадаг байлаа” гэв. Тэрээр 1980 онд Гал командын жолооч, 1981 оны хавар Говь-Сүмбэрт цагдаагийн групп байгуулж орос хариуцсан аюулаас хамгаалахын төлөөлөгч хийх болов. Ажил үүргээ гүйцэтгэж яваад айхавтар осолд орж хагас жил эмнэлгийн орноос салаагүй үе ч түүнд байлаа. Ёстой л туг ч барьж тугал ч хариулж явсан түүний амьдралын зам мөр ээдрээ нугачаан дунд өнгөрсөн. 

БИ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭД Л ИРСЭН

Энэ тухай өдгөө 30 жилийн тэртээхийг Д.Цогтбаатар ингэж ярилаа. “Тэр үед бид зуны хувцсандаа орчихсон байсан. Хавар тавдугаар сар санагдаж байна. Өглөөхөн нь ажлаасаа бууж ирчихээд унтаж байтал эхнэр “Их дуу чимээ гарч, янз бүрийн зүйл үнэртээд байна. Одоо чамайг дуудах байлгүй. Босч хоолоо ид” гээд сэрээсэн.Тэгж байтал нэг шинэ цэрэг гүйгээд ирлээ. Яваад очтол албаны хэдэн хүн ирчихсэн хүлээж байна. Шалавхан хуучирч муудсан тэргээ засч янзлаад хоёр шинэ цэргээ аваад тавуулаа Сайншандын баруун хойд руу давхилаа. Тэнд “Офицерууд” нэртэй Оросын цэргийн ангийн зэвсгийн агуулах байсан юм. Яваад очихнээ тэжээлийн фонд руу гал авалцаж, Орос цэргүүдийн амьдардаг байшин шатаж байна. Энд тэндгүй л бууны сум шунгинаж оногдсон болгоноо сүйтгэж, галдаж байсан. Цэнэгтэй сум халаад тэсрэхээрээ хаашаа ч хамаагүй нисдэг юм байна лээ. Эгнүүлээд тавьсан “ЗИЛ 31” машинуудыг оноход дээш нь харуулаад л хаяна. Тэнд байсан хүмүүсийн ярьснаар зэвсгийн агуулахыг хамгаалж байсан цэрэг хураасан сумны хооронд туулай гүйхээр нь сургуулийн сумаар буудаад гал алдчихаж. Гэтэл олон жил өнжсөн өвс асаад сум руу орчихсон гэдэг юм. Бид ч машинтайгаа давхиж очоод ус, хөөс цацлаа. Дуусахаар нь буцаж гал команд руу очиж хөөс дүүргээд, худгаас ус аваад хөдөлтөл энд тэндгүй айлын хашаа шатлаа гээд дарга нар буугаад алга болсон. Хоёр шинэ цэрэг бид гурвуулаа буцсан. Орос цэргүүдийн эхнэр хүүхэд цөм вокзал дээр очсон байв.

Буцаад иртэл орос хошууч давхиж ирээд “Яасан аминдаа хайргүй хүн бэ. Бушуухан буцаад яв. Наад гал чинь удахгүй толл-д хүрч тэсрэх бодисууд дэлбэрвэл тэр үед Сайншанд байхгүй болно шүү” гэж хэлчихээд давхиад явсан. Тэгэхэд нь “Би эх орондоо тангараг өргөж, үүрэг хүлээсэн жагсаалын цэрэг” гэж хэлсэн. Гэтэл дахиад Оросын  дэд хурандаа ирээд бушуухан холдохыг сануулсан. Би хэлдгээ л хэллээ. Гэтэл “За би чамд нэг зүйл хэлье. Метр 50 см-ийн зайд хөөс, ус хийж чадвал аврагдаж том дэлбэрэлт болохгүй. Үгүй бол бүгд дуусна” гэж хэлчихээд давхичихлаа. Гал авалцаж, бууны сум хуурсан будаа шиг үсчиж байхад юугаа ч мэдэхгүй тушаал авсан цэрэг хүн л байлаа. Гол командын цэргүүд хоёр хуваагдаад дэлбэрсэн агуулахаас нэлээн зайтай тэжээлийн фонд, оросуудын сууцанд гарсан түймрийг унтраахаар хуваарилагдан ажиллаж байсан. Нэг харсан чинь биднээс өөр хүн байтугай машин ч байхгүй болчихсон.

Бид гурав зэвсгийн агуулахаас км гаруй зайтай галын депогоос ус, хөөс тасралтгүй зөөсөн. Сум ирэх байсныг ч мэдэхгүй. Анзаараагүй. Тасралтгүй хөөс, ус зөөж хайрцагтай сумнууд руу шаланкаар цацаад байсан. Хоёр цэргээрээ шаланкны ам бариулж байгаад л даралт өгнө. Хэр хугацаа өнгөрснийг бүү мэд. Ямар ч байсан чимээ анир гарахаа больж, утаа униаргүй болохоор нь болчихлоо гэж бодсон. Одоо бодоход цамцны ханцуй, өмдний шуумаг тасарч, малгайны орой цоорч энд тэндгүй уранхай, шалбархай. Бөөрөнхий улаан юм байхаар нь аваад шидсэн чинь цог байсан юм байлгүй гарын алга юу ч үгүй түлэгдсэн байсан. Урт нь дөрөв, өргөн нь хоёр км хураалттай зэвсгийн агуулахыг баруун захаас нь зүүн зах хүртэл нь ус хөөс цацсан юм даг. Машинтай, явганаар хэд ч тойрсон юм бүү мэд. Үдийн 14:00 цагт очоод шөнө дунд болж байхад гал намжсан. Шөнийн 03:00 цаг болж байсан санагдаж байна. Анх 200 литр ус, дөрвөн тонн хөөстэй очсон. Оросын депогоос хэдэн удаа ч зөөсөн бүү мэд. Тонн гаруй хөөс лав цацсан. Ус ч их орсон байх.

Орос цэргүүдийн хэлснээр сумнаас метр гаруйн дор байсан тэсрэх бодист гал хүрсэн бол аюултай юм болох байсан биз. Дээд талд хураасан сум бүгд дэлбэрээд толл, тэсрэх бодист хүргэлгүй унтрааж чадсан юм болов уу. Тэгэхэд Дорноговийн арваннэгдүгээр баазынхан онц ажилласан байна лээ. Бүх хүмүүсийг ачиж аваачаад Сайншандаас арваад км-т жалгын хойд талын нуувчинд аваачсан байсан. Зэвсгийн агуулах дэлбэрсэн газраас лав 3-4 машин хонгио цуглуулсан. Сумыг Зээгийн хөтлийн овоо руу цацчихсан байдаг. Сумны ихэнхийг тийш нь чиглүүлж хураасан болохоор уул руу “буудсан” хэрэг.

Чимээ аниргүй болж нэг ч машин тэрэг явахгүй болохоор нь гурвуулаа буцаад давхиж явтал тэрэг унтарчихлаа. Буугаад хартал мотороос нь утаа саагаж байна. Машин энд тэндгүй цуурч онгойчихож. Тэгээд ажил дээрээ яваад очтол нэг ч хүн алга. Заал руу шагайвал ажлын жолооч намайг харангуутаа гүйж ирээд уйлаад, барьж үнсээд сүйд. Гэтэл манайхан “Амьд хүрээд ирлээ. Юу болов” гэцгээж байна. Тэгэхээр нь “Үүргээ биелүүлчихээд ирлээ” гэж хэлсэн. Бид гурвыг эмнэлэгт хэвтүүлж, боолт тавиад сүйд боллоо. Сүүлд сонсохнээ манайхан зааландаа цуглачихаад бид гурвыг бурхны оронд явчихлаа гэж бодоод эмгэнэл илэрхийлэх гэж байсан юм билээ. Маргааш нь амраад гэртээ байж байтал гал команд дээр очиж урд шөнө юу болсныг ярьж өг гэлээ. Дайнд ороод шархтсан аятай амьтан л явлаа. Манайхан надад “Оросын баатар” гэж нэр өгчихсөн. Манай аж ахуйн дарга намайг дуудаад “Чамайг баатарт тодорхойлж байгаа юм байна” гэлээ. Тухайн үед Сайншандын Гал командын даргаар Чойжоо ажиллаж байсан юм. Би ахлагч цолтой, нөгөө хоёр маань шинэ цэрэг байсан болохоор намайг тодорхойлсон юм байлгүй гэж бодоод өнгөрсөн.Одоо надтай хамт ус, хөөс зөөж явсан Дэлгэрцогт, Баасандорж хоёр маань хаана явдгийг бүү мэд” гэж даруухан өгүүлэх. Гэхдээ л хоолой нь үл мэдэг чичрээд байгаа нь мэдрэгдэж байлаа. Тэд бусадтай адил зугтсан бол гал тэсрэх бодист хүрч Сайншанд дэлбэрэх байсан биз. Бид гагнуур хийж явсан, сахилгагүй цэрэг байсан тухай нь эргэн дурсч яриагаа бараг өндөрлөх дөхөхөд түүнээс “Баатар” цолны тодорхойлолт юу болсон бол гэхэд “Зэвсгийн агуулахыг цэргийн нууц гэж үздэг. Дэлбэрэлт болсны дараа Оросууд бүгд гараад явчихсан. Намайг баатарт тодорхойлоод очиход нь хоёр улсын харилцаа муудна. Түр хүлээж бай гэсэн яриа дуулдаж байсан.

2002 онд Говьсүмбэр аймгийн цагдаагийн 40 жилийн ойгоор ахмадуудаа хүлээж авч уулзах үеэр.

Дорноговийн Онцгой байдлын алба өнгөрсөн жил 50 жилийн ойгоо хийсэн. Гэтэл манай зээгийн нөхөр тэнд ажиллаж таараад таны нэр байна лээ гэж байна. Дараахан нь надад урилга ирсэн. Би чинь Говь-Сүмбэрийн онцгой, цагдаагийн ууган ажилчдын нэг шүү дээ. Яваад очтол надтай хамт ажилласан хоёрыг Цэргийн гавьяаны одонгоор шагнасан гэсэн. Би тухайн үед Сүмбэр сум руу шилжсэн байсан учраас өөр хүнд өгсөн юм болов уу. Би дараахан нь ажлаасаа гарч Говь-Сүмбэрийн гэрээт пост, Цагдаагийн газрын даргын жолооч хийсэн. Намайг олоход ч уг нь амархан л даа” гэж байна. Онцгой гавьяа байгуулсан байхад хэн ч дурсдаггүй. Та эргээд бодоход гомддог уу гэхэд “Нас ахисан хойно. Одоо л бодож байна. Тэр үед  25 дайсан алсан хүнд баатар өгдөг байхад 13 мянган хүнтэй аймгийн төвийг байшин барилгатай нь аюулгүй авч үлдсэн юм болов уу гэж бодогдсон. Гомдоод байх ч юу байх вэ. Одоо бараг 90 нас хүрлээ дээ. Энэ ч яахав болоод өнгөрсөн хэрэг. Би чинь уг нь Говь мэргэ вангийн хошууны сүүлчийн ноёны зээ шүү дээ. Эмээ Дуламсүрэн маань ноёны хатан байсан. Удам угсаагаар яривал ван гүн залгамжилсан том хүн байх нь. Аав бас том ламын хүүхэд. Өвөө Монголд анх удаа хавирганы ясаар мэс засал хийж байсан Наваан лхаарамба гэж байсан” хэмээн инээмсэглэсээр яриагаа өндөрлөв. Тэдний зургаан хүүхэд тус бүртээ амьдралаа хөөж, Д.Цогтбаатар өсч төрсөн нутагтаа энх тунх амьдарч байна. Энэ яриа болсноос хойш “хэнд”  баатар цол олгодог нь сонирхол татаад болдоггүй. Википедиагаас хайж үзвэл ““БНМАУ-ын баатар цол”-ыг эх орноо батлах хамгаалах үйл хэрэгт амь бие хайргүй зүтгэж, төр, нийгмийнхээ өмнө баатарлаг гавъяа байгуулсан хүнд олгоно” гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (79)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
202.9.40.166

одоо ч жгөхөд оройтоогүй байна өгөөчээ.дорногвиинхон чойрынхон баатараа хөөцөлдөөч ямар мундаг хүн бэ

Зочин
4 жилийн өмнө
192.82.78.198

Odoo baatar tsol ugchihuusei . Amia hairlahgui, olon hun avarsan hun baina shuu dee

Зочин
4 жилийн өмнө
103.57.93.183

Оросууд муу лаларууд

ЗочинЗОЧИН
4 жилийн өмнө
66.181.161.106

Бат Үүлд БААТАР өгч солиорч байхаар хэлэх үг хийсэн гавьяатай ийм хүнд өгөх ёстой юм л даа. Өгсөн авсан Элбэгдорж БатҮүл 2 л тайлбар хиймээр байгаа юм. Ямар л учиртай шагнал болдоо...

Зочин
4 жилийн өмнө
103.229.123.203

харин тийн

Зочин
4 жилийн өмнө
202.21.108.225

Хуц "ПИЗДА"!!!!!!!

Рбарсо
4 жилийн өмнө
202.21.108.142

Баатараа байг Байлдааны гавъяаны одонг нь өгчихвөл

Зочин
4 жилийн өмнө
139.5.216.24

Баатар цолыг энэ хүнд өгчихмөөр л юм байна.

Батаа
4 жилийн өмнө
202.9.46.67

Казакстанд ТМ С д сурчихаад юун .......эн тэр вэ....мултардаг гар вэ...хоёр..

Зочин
4 жилийн өмнө
37.170.130.44

Chi yasan erguu tulug vé bataa gj balarsan bandaash mn.TMC s door setgelgeetei chamchig nusan goojuur ene hunii gaviyag gutaah erhgui shu muu t1 dagz

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.30

Киргиз gj bn mal mne!!! Unshij bichij surchaad olon yum hutsna shuu!!!

Зочин
4 жилийн өмнө
66.181.181.167

Batuul icheech yasan gej Baatar tsol absan be. tsoloo ene hund ogbol taatan.

Зочин
4 жилийн өмнө
202.55.188.45

сайхан худлаа залах юмаа энэ үйл явдал болох үед гурван баатрын хөшөөнийхөө энгэр дээрээс хараад зогсож байсан хүүхдүүд бид амьд мэнд байж л байна .Аймгийн галын машин далайн хөтөл ч давалгүй буцсан юм шүү

Hb
4 жилийн өмнө
83.253.249.218

Kommunist uud ingej huniig martdag yum da.utsan huuheldei urwagch naraa shagnadag yum

Зочин
4 жилийн өмнө
192.82.78.67

Жаахан нэмж нилээн худал ярьжээ .гал унтараасанг хэлээгүй бнаа.

Zochin
4 жилийн өмнө
66.181.180.97

Jahan dawslaad hudlaa yarichlaa

мижидын Рүрэвжав
4 жилийн өмнө
47.5.57.107

Энэ өвгөнд улсын баатар цолыг амьд байгаа дээр өгөх хэрэгтэй Жич Бат үҮл мэтиин хулгайч улсын баатар болчихоод байхад

Otgoo
4 жилийн өмнө
202.126.89.232

Jinhene gavyatai tur harahgvi um aa gehed sainshandiiin dodoocoi bayarluulaasai

Зочин
4 жилийн өмнө
192.82.76.103

odoo ugchij boldoggvim bhdaa Batvvld ugch bhaar iim gaviyatai hvnd uguusei urt naslaarai buurai ervvl enhiig hvsie

Зочин
4 жилийн өмнө
202.126.89.127

Жинхэнэ баатар байнашдээ ямарч одон өгөөгүйн байнашдээ ах дүү амраг садан нь хөөцөлдөөчдээ сум орон нутаг нь яасан юм бэ

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.21

Бидний өвөг дээдэс ийм л эгэл даруйхан хүний хайлангууд шүү дээ. Одоо баатар цолын олгоход оройтохгүй шдээ

Иргэн
4 жилийн өмнө
182.160.37.54

Үүл д өгч шогтсон

Зочин
4 жилийн өмнө
203.91.115.55

orsuud mongolchuudiig oruulaagui oorsdoo untraasan gej yrdag bsan oorsdoo tanktai dairch orj untraaj bsan gej. ter sum geed bgaa n 2-3m urt puujinguud bsan odoogiin hamriin huud yvah zamtai ter hondii ter chigtee tseneggui puujinguud hoorood gazar unahdaa zoogdood uldsen bsan heden myngaaraa bsan bhaa tsairch haragdaj bsan zarim n ih gun zarim n guyhen zoogdson bsan gazriinhaa hatuu zoolonoos bolson bh suuld zah zeeld shiljeed bugdiig uhaj gargaad hytadruu tomriin hogon yvuulsan.

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.29

Iiiiiooiioiooolipooooooiiooii6i u6667i9iil9o766p6ii6oio50o98iiioii9io9ookokoiilooo9kooo99ploiihjjnmmojljkkkjkjikjkkkjjmkimkoo Kmlkom h

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.110

Ийм их гавъяатай хүнд одол болтол ямарч шагнал урамшуулалгүй бна гэдэг үе үеийн удирдлагуудхариулагагүй бна өндөр настай хүн бнашдээ одоохон өгөөч

Зочин
4 жилийн өмнө
66.181.180.35

эх орно худалдаж идсэн хүнд баатар цол өгдөг болцон юм шиг байна лээ

Ган
4 жилийн өмнө
202.9.40.138

Үнэн үү?

Hero
4 жилийн өмнө
202.126.88.43

Dornogoviin delden delgersaihan gishuunee baatar hund baatar tsoliig.ni uguh talaar bodonuu

Zochin
4 жилийн өмнө
91.235.142.120

Алтан соёбоны эзэн энд байна. Өгчихөөсөө. Баримт материалыг нь бариад тэр УИХ-ын тойргийн гишүүн нь салгалдаггүй юм болов уу.

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.27

Амьд дээр нь цолыг нь өгчихөөсэй дөө.

Зочин
4 жилийн өмнө
202.179.24.176

Orosuud baatar geed helsen baihad ontsgoi sudlaad uzeechee bàatart iim humuusiig 3iig gej bodoj ba

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.118

1968 онд 18 настай байсан одоо 90 нас дөхлөө гэсэн юу вэ 70 80 яасан шууд алхасч байгаа юм уу

Зочин
4 жилийн өмнө
103.212.116.36

Амьд мэнд нь өгчихвөл ч буяны дээд юм байгаа юм ш дээ хэн хэндээ...Нутгийн гишүүд судлаад авч өгч чадна даа.

Зочин
4 жилийн өмнө
66.181.167.171

Үнэхээр баатарлаг гавьяа гэдэг чинь л энэ байна ,Баатар цолыг нь амьд мэнд дээр нь өгч наад хөгшинөө баярлуулах хэрэгтэй шүү дээ тодорхойлолт гаргах хүмүүс нь анхааралдаа авч хурдан өгөөч

Зочин
4 жилийн өмнө
202.9.46.156

90 хүрч байна гэх юм, тэгсэн мөртлөө 1968 онд 18 настай байхдаа ажлын гараагаа эхэлсэн гэх юм.

зочин
4 жилийн өмнө
64.119.25.135

Амьд дээр нь баатрыг нь өгөөчээ! Нутаг орны удирдлагууд анхаарч тодорхойлолт явуулаачээ.

Зочин
4 жилийн өмнө
202.55.188.35

Оросууд ч гэсэн өөрсдийгөө хоохойлоод л өнгөрсөн юм байншдээ одоо цагийн шагналын нэр хүнд энэ хүнд багадана мөнгөтэй юу байдаг юм бол

Zochin
4 жилийн өмнө
59.153.112.243

Ene hunii gavyag yugaar ch unelj barshgui yum bna baatar tsol avah humuus geh met bh l yum yund n goroigood bdgiin uguh yumaa uguh l heregteishd bas ter front tsegmed gj hun bna

zochin
4 жилийн өмнө
192.82.71.188

Ene xund BAATAR tsol ogox xeregtei Baiguulsan gaviyatai xun bna Tegeed ch nas ondor bolson xun bna ULSYN BAATAR ogoxod xen ch demjij bayar xurgene Dornogovi Govi-Sumberiinxen xootsoldoochee

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.20

Baatar ogmoor yum bb yu n batuul be

Aagii
4 жилийн өмнө
66.181.161.20

Baatar oguulmeer yum a

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.45

Одоо ч олгож болдоггүй юм бх даа өндөр настай хүмүүс харжил бга да

Зочин
4 жилийн өмнө
202.126.88.36

Энэ дээгүүр сэнтийтэнгүүд нэг нэгэндээ баатар өгөөд байхад Жинхэнэ баатартаа цолыг нь өгчихөөсэй дөө

Tsogbadrah
4 жилийн өмнө
66.181.161.19

Buural ahmaddaa baatar tsoliig n ugch bayrluulwal buyn boloh baihdaa turiin tusheed mine

Badam
4 жилийн өмнө
103.57.92.157

Bvhel bvten neg aimagiig avarch baisan hvnd baatar tsol uguhud oroitoigvi bn shvdee harin hvn ni oroitih vii

СШ-ын иргэн
4 жилийн өмнө
66.181.161.23

СШ -даа очсон юм шиг санагдчихлаа. Энэ хүнд байгуулсан гавьяаны шагналыг нь өгөх талаар гишүүн МӨНХЦЭЦЭГ ажиллах хэрэгтэй. Бүх гэрч амьд байна. Манай ерөнхийлөгч маань ухаантай хүн нэгийг бодох байх.

иргэд олон түмэн
4 жилийн өмнө
103.212.119.178

Бат-Үүл гэж нэг балай юманд өгч нэр хүндийг нь навс унагасан улсын баатар цолыг ийм гавьяа байгуулсан Д.Цогтбаатар мэтэд нь олгож улсын баатар цолны нэр хүндийг өндөрт өргөж,урд нь ёс алдсандаа уучлал гуйж баатал цолны алтан соёмбо тэмдэгний өмнө сан тавиулаж нүгэлээ наминчлах хэрэгтэй болждээ,хариуцах газар хүмүүс нь түргэлээрэй,улсын баяр дөхөж байна шүү?

Зочин
4 жилийн өмнө
103.10.21.51

Энэ хүний хажууд Үүлэн үст, Гүррагчаа хоёр бол хөөрхөн хоёр гөлөг юм байна. Төр нь баатар цолоо өгдөггүй юм бол Сайншандынхан ядаж нэг гудамжаа энэ хүний нэрээр нэрлэчихэж болдоггүй юм байх даа. Говийнхон хүний ачийг амархан матрдаг гэсэн, үнэний ортой юм байна.

zochin
4 жилийн өмнө
183.177.98.34

энэ явдлыг нууцалсан байж таарав уу.маш сонин л юм.Хэзээ хойно ийм зүйл яриад баатар болно гэж бодоо юм бхдаа.Соц нийгмийн үед харинч хүний хийсэн бүтээснийг шударга үнэлдэг бсан.

Munh adiya
4 жилийн өмнө
202.126.89.137

ymar mundag ym be tsergiin nuutsaa gj neeree

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.85

Баатар цолоо хөөцөлдөж авч өгөөчээ. Ийм мундаг даруухан баатарт

сосорбарам
4 жилийн өмнө
202.126.89.140

одоо ч гавьяат өгөхөд болно шүү дээ уул нв эртхэн өгсөн бол сайн байсан юм даа шагнал нүдээн олохгүй л байна даа

Зочин
4 жилийн өмнө
64.119.19.89

Nuhun olgomoor yum daa. Ene hunii buyanaar olon hunii ajil amidral urgeljijlj, ulsiin maani bas neg hugjll tsetsegleltiin tulhets boloh neg heseg ard tumen maani orshin amudarcg bna sguu dee. Mongolchuud bidnii husel bolson “mongoliin urs mash olon boltugai” gedeg eruuliig ene hun uuriin zugees hiisen bna bus u! 1 hunii ami avarhad yadag bilee dee

urnaa
4 жилийн өмнө
202.126.89.203

jinhen baatar tsol awah estoi hvn bna daa hurdan ogoosei dee

Зочин
4 жилийн өмнө
175.223.21.87

Монгол эрчүүд ийм сайхан.Нөгөө эгэл баатар гэж л энэ дээ.Одоо өгчихмөөр л юм байна

Зочин
4 жилийн өмнө
202.126.88.49

Гавьяатай хүн бн доо. Юм амархн мартагдх бололтой.

9999
4 жилийн өмнө
66.181.161.23

Одоо энэ хүн энх тунх амьдарч байна..амьд сэрүүнд нь баатар цолыг өгөх хэрэгтэй.Одооны хүмүүс учир нь олдохгүй хов хутгасныхаа төлөө Баатар ,Чингисийн одон аваад байгаа шүү дээ..Жинхэнэ баатар чинь энд байна шүү дээ

Зочин
4 жилийн өмнө
64.119.25.57

Би тэр үед аймгийн цаг уурт ажиллаж байсан. Манай аймгийнхан бүгд л айж эмээсэн яахаа мэдэхгүй сандарцгаасан даа. Энэ үйл явдлыг Сайншандынхан мартаагүй байхаа. Улсын баатар өгөх нь зөв. Бат үүлээс илүү гавьяатай хүн шүүдээ. Одоо ч оройтоогүй.

Иргэн
4 жилийн өмнө
150.129.141.125

Э.БАТ-ҮҮЛ ИЧИХ ХЭРЭГТЭЙ. ШУУД ТАТГАЛЗААД БУЦААЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. "С.ЗОРИГИЙГ ҮГҮЙ ХИЙСЭН..." гэж л ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ өгсөн биз...

Зочин
4 жилийн өмнө
66.181.191.99

Олон жилийн өмнө энэ галын талаар үндэсний ТВ нэвтрүүлэг гарч байсан санагдана.

Зочин
4 жилийн өмнө
202.126.89.225

Амьд байгаа дээр нь баатар цолыг нь өгмөөр юм байна.

Зочин
4 жилийн өмнө
64.119.16.27

Baatar tsol zaawal ogoh heregtei ymar baharhmaar saihan hvn be

Сайн таних хүн хаха
4 жилийн өмнө
66.181.161.30

Монголчуудыг ойртуулаагүй гэсэн.Оросууд өөрсдөө унтраасан.Зарим 1 хүмүүс нүгэлгүй худлаа ярих юмаа хахаха.Өвгөн партизаууд бүгд Сүхбаатар жанжинаас үүрэг аваад тэгж байсан ингэж бсан гэж залдаг шиг

Зочин
4 жилийн өмнө
202.55.188.43

ёстой баатар бндаа амьдад нь өгөх ёстой цолыг нь өгчөөсөөдөй хичнээхэн удаан амьдрав гэж хөөрхий

Зочин
4 жилийн өмнө
103.80.210.127

Баатар цолыг авах ёстой үнэхээр баатар хүн байна даа

Зочин
4 жилийн өмнө
66.181.185.43

Төр

Зочин
4 жилийн өмнө
64.119.25.229

Аюулаас хамгаалахын гагнуурчны сургууль гэж юм байхгүй дээ. Орсууд түймэр тавьчихаад бүгдээрээ вакзал уруу зугатаачихдаг. хоёрхон монгол дэлбэрч байгаа суман дунд ус цацаад, хөөс шахаад яваад байдаг. Гал командын бусад хүмүүс бас бүгдээрээ зугатаачихдаг. Ямар гээчийн жигтэй хачин явдал вэ? Тэд нар бүгдээрээ шоронд орсон болов уу? Ийм юмыг үнэмшиж улсын баатар цол нэхэж байгаа сэтгүүлч мөн хачин аа?

Зочин
4 жилийн өмнө
192.82.73.67

Энэ үед дунд сургуулийн сурагч, дэлбэрэлтийг харах гэж хойд овоон дээр гарахад дэргэд сум нисч ирээд дэлбэрч билээ. Ямартай ч маш аюултай, яг л дайн шиг байсан санагдана. Энэ хүний буянд амьд үлдэж. Баярлалаа.

Зочин
4 жилийн өмнө
64.119.20.84

Арай л дэгс авчээ. Энэ явдал 17 цагаас хойш болж бсан шиг санагдаж бна. Ямар ч гэсэн ажил тараад гэртээ ирсэн бсан юм даг. Тийм эрт 14 цагт болоогүй ш дэ.

Зочин
4 жилийн өмнө
202.55.188.86

90хүрч яваа хүн мартаж санах юм байлгүй яахав.Дэлгэрцогт Баасанжав хоёр нь гэрчлээд өгөөсөйдөө

munhuu
4 жилийн өмнө
66.181.179.170

batuuld gawya bguulaagui bhad baatar tsol ugsun. ene buuraid ugmuur umda eruhiilugchuu

Баярсайхан
4 жилийн өмнө
103.212.118.129

өгөх ёстой хүндээ энэ цол тэмдгээ өгөөчээ

baasansvren
4 жилийн өмнө
202.126.89.129

jinhene baatar odoo oirootoigvil bna tor ogoosoidoi

Зочин
4 жилийн өмнө
202.126.88.145

Үнэхээр жинхэнэ баатар байна.төр чихтэй бол баатарын шагнал өгмөөр юм байна.түрүүлээд ард түмний сэтгэл зүрхэнд та баатар шүүТаныг Зүүнбаянгийн ард түмэн мартахгүй байх.

Зочин
4 жилийн өмнө
202.126.88.200

Баатар. Авах гавьяатай хийсэн ажилтай хэлэх үгтэй хүнд түүх мартагдахгүй шүү дээ хүний сэтгэлийн галыг бөхөөж болохгүй байхаа. Баатарыг гуихгүйгээр авах ёстой хүн байншдээ. Танд талархал илэрхийлье

Зочин
4 жилийн өмнө
192.82.69.171

Ийм гавъяаг үнэлэхгүй юм бол өөр ямар гавъяаг үнэлэх билээ. Сайн үйл бүтээсэн тул бурхан харж шагналыг нь хүлээлгэж сайхан урт наслуулж бн амьд байгаад шагнах хэрэгтэй.

Зочин
4 жилийн өмнө
192.82.69.171

Одооч оройтойгүй бн шагнал өгах хэрэгтэй

Tanidag hunni
4 жилийн өмнө
103.229.122.201

Цогоо чи юун 90 нас вэ, одоо 70 l hurch bga baih. Bitgii hudlaa yaiachee. Ene setguulchiig tolgoig ni saihan erguuljee. Gerel mehaniktai Choirt ireed l suusan biz dee.

Баяраа Намжилдорж
4 жилийн өмнө
66.181.161.86

Гавьяаа байгуулсан л хүн юм хэд наслах вэ зайлуул амьд сэрүүн дээр нь баярлуулмаар юм өгдөг шагнал урамшуулыг нь өгөөд

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.