Дэлхийн чинээлэг орнуудын нэг Швейцарийн нийслэл Женев хотод бямба гарагт үнэгүй хоол тараажээ. Тус хотод ч мөн коронавирус хар сүүдрээ тусгаж хууль бус цагаачид болон амьдралын түвшин доогуур иргэдэд нөлөөлж байна.
Үнэгүй хоол авахаар мянга гаруй иргэн хоорондоо 1-2 метрийн зай барьж, урт дараалал үүсгэн зогсчээ. Иргэдийн цуваа км гаруй урт үргэлжилсэн байна. Олон нийтийн сайн дурын байгууллагаас коронавирусийн улмаас орлогогүй болсон иргэдэд зориулж 1,500 ширхэг багц хоол хүнс тараажээ.
Тус улсад коронавирусийн 30,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 2,000 орчим иргэн нас бараад байна.
2018 оны судалгаагаар Швейцарийн 8,6 сая хүн амын 660,000 иргэн амьжиргааны түвшин доогуур буюу ядуу аж төрдөг гэжээ. Тэдний дийлэнх нь өрх толгойлсон эцэг эх, боловсрол эзэмшээгүй иргэд байдаг тул ажил олох бэрхшээлтэй болдог байна.
Мөн 1,1 сая гаруй иргэн ядууралд өртөх эрсдэлтэй гэдгийг тус судалгаагаар харуулжээ. Швейцарийн банкны мэдээллээр Женев нь гурван ам бүлтэй гэр бүлийн хувьд амьжиргааны өртөг зардлаар Цюрихын дараа дэлхийд хоёрдугаарт ордог хот ажээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Дэлхийн хамгийн баян чинээлэг улс блаа гд ард түмэн үнэгүй хоолонд дугаарлана гдг шившигнүүд юм даа
Ihenh humuus ni mongolchuud andaa sain harj aw
Яах гэж дандаа монголчуудаа доош нь хийж байдаг юм бэ. Бичлэг дээр чамаас өөр нэг ч монгол хүн алга, ха ха.
Hulgai hiij bgaa bish dee hun l yum chini ajilgui hetsuu shuu dee.Hunii gazar eruul bhiin tuld hool und l saitai baih heregtei.