СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Лакшми: “Хар жагсаалт”-д орсноор Монгол Улсын зээлжих зэрэглэл буурна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Европын Комисс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх шинэ арга хэмжээнүүдээ зарлаж, Монгол Улсыг албан ёсоор “хар жагсаалт”-д оруулжээ. Энэхүү жагсаалт нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай, санхүүгийн өндөр эрсдэлтэй орнуудыг хамруулдаг билээ.
Манай улс “хар жагсаалт”-д орсноор ямар үр дагавартай талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмитай ярилцлаа.

Тэрбээр ". Бизнесийн байгууллагуудын авч байгаа санхүүжилтийн хэмжээ буурна гэж үзэж байна.
Хар жагсаалтад орсноор богино хугацаанд үр дүнгээ өгнө гэж байхгүй. Тодорхой хугацааны дараа үр дүнгээ өгч эхэлнэ. Зээлжих зэрэглэл буурсантай холбоотойгоор төр засгаас гаргадаг бонд, хөрөнгө оруулалт буурна. Үүнтэй холбоотойгоор гадаад зах зээлээс татдаг хөрөнгө мөнгөний зардал, хүү өснө гэсэн үг. Учир нь Монгол Улсын эрсдэл өндөр болж байгаа учраас шууд утгаараа санхүүжилтийнх нь зардал нь өснө гэсэн үг.

Цаашлаад Монгол Улс руу орж ирэх хөрөнгө, мөнгөний урсгал багассантай холбоотойгоор төгрөгийн ханш суларна.
Саарал жагсаалтад багтсан байх үед хамгийн түрүүнд мөнгө угаах, терроризмын эсрэг байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах ажил хангалттай хийгдээгүй гэж харж байна. Иймээс уг ажлыг хамгийн түрүүнд хийж хэрэгжүүлэх хэрэгтэй.
. Бизнесийн байгууллагууд гадаад мөнгөн гуйвуулга хийх тохиолдолд үнэтэй болж, ганц хоёрхон банкнууд хамтарч ажиллах гээд хүндрэл үүсэх байх" гэсэн юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Бэгз
4 жилийн өмнө
64.119.16.45

манай эрх баригчид ХОМ гээ тайлбарладаггүй,орлогоосоо хэтэрсэн хэрэглээтэй дарга нарынхаа хүүхдүүдээр монгол банкаа дүүргэхээр хар бараан жагсаалтаас гарчих юм шиг ярих юм.яагаад энэ жагсаалтанд орсныг ч ойлгох чадвар алга..төрийн эрх барих мэдлийг хуулиас ангид орших цагаандаа гарсан гэмт хэрэгтнүүд бариад бнашдээ...тэдэнд хууль үйлчлэхгүй бнашдээ,юу дуртайгаа хийж байна..ийм болохоор бид энэ жагсаалтанд бнадаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.