СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2020-05-07

Apple-ийн 23 сая программ хөгжүүлэгч цахимаар чуулна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Apple компаниас жил бүр зохион байгуулдаг WWDC буюу Дэлхийн программ хөгжүүлэгчдийн чуулган коронавирусийн дэгдэлтийн улмаас энэ жил цахимаар явагдахаар болжээ.

Энэхүү чуулган зургаадугаар сарын 22-ноос эхлэх бөгөөд бүх хөгжүүлэгчид үнэ төлбөргүй нэгдэх боломжтой. Шууд дамжуулалт Apple Developer аппликейшн болон Apple Developer вэбсайт дээр болно. Жил бүр мянга мянган хүмүүсийг нэг дор цуглуулдаг уг хурал анх үүссэнээсээ 31 жилийн дараа анх удаагаа цахимаар зохион байгуулагдах гэж байна.

“31 дэх жилдээ ороод буй WWDC20 нь дэлхийн сая сая бүтээлч, шинийг санаачлагч программ хөгжүүлэгчдэд ирээдүйн iOS, iPadOS, macOS, tvOS, watchOS-тэй урьдчилан танилцах, мөн дэлхийн өнцөг булан бүрд байгаа Apple-ийн хэрэглэгчдийн амьдралыг баяжуулах аппликейшнүүдийг бүтээж буй манай компанийн инженерүүдээс суралцах боломжийг олгох болно" хэмээн компанийн албан ёсны мэдэгдэлд дурджээ.

Түүнчлэн . Ирэх зургаадугаар сард долоо хоногийн турш Apple-ийн платформуудын ирээдүйн талаар илүү ихийг мэдэх боломжтой. .

Эх сурвалж: timesnownews.com

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.