Өнгөрсөн тавдугаар сарын 19-ний өдөр хунтайж Харритай хуримаа хийж Их Британийн хатан хааны гэр бүлд шинээр орж ирсэн Америкийн жүжигчин Меган Мэркл хөл хүнд болсноо мэдэгдээд удаагүй.
Дэлхийн нийтийн анхаарлыг татсан нижгэр хуримын ёслол дээр Меган урьд өмнөх гүнж нараас арай өөр өнгө төрх, хэв маягтай хувцасласан байсан нь америк хүний сонголт гэлтэй. Иймд Сассексийн гүнгийн авхай Меган Мэрклийн сүмд өмссөн хуримын даашинзыг тавдугаар сараас хойш анх удаа олон нийтэд дэлгэн харуулахаар болжээ.
Цасан цагаан өнгийн торгон материалтай энгийн мэт боловч дээд зэргийн тансаг даашинзыг Британийн загвар зохион бүтээгч Клэйр Вайт Келлер урласан юм.
Таван метр гаруй урт, гараар оёсон уран хатгамал бүхий торгон гивлүүр Хамтын нийгэмлэгийн 53 орныг бэлгэджээ. Толгойдоо Хатан хаан Мэригийн Хатан хаан Элизабетээс зээлж байсан алмазан титмийг туузлан зүүсэн.
“Хааны хурим: Сассексын гүн, гүнгийн авхай” үзэсгэлэнд энэ сарын 26-ны өдрөөс нэгдүгээр сарын 6-ны өдөр хүртэл хуримын даашинз тавигдана.
Эх сурвалж: www.cnn.com