СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

14 настай охиноо амиа хорлосонд аав нь Инстаграмыг буруутгаж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Энэ явдал 2017 оны арваннэгдүгээр сард Их Британийн Харроу хотод амьдардаг Расселлийн гэр бүлд тохиожээ. 14 настай Молли Рассел унтлагын өрөөндөө нас барсан байдалтай олдсон юм.

Удалгүй түүний аав Ян Расселл охин нь олон нийтийн цахим сүлжээгээр өөрийгөө гэмтээх болон амиа хорлох талаар сэтгэл гутармаар мэдээллүүдийг байнга үздэг байсныг олж мэджээ.

Тэрээр сэтгүүлчдэд “Охин маань жирийн өсвөр насны хүүхэд байсан. Тэр амьдрах сонирхолтой хүн шиг харагддаг байсан" гэжээ. Харин охин нь гэр бүлийнхэндээ “Уучлаарай. Би үүнийг өөрөөсөө болж хийсэн" гэсэн захидал үлдээсэн байжээ.

.

Сүүлийн 20 жилийн хугацаанд өөрсдийгөө гэмтээн эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тоо 7 мянгаас 13 мянга болж нэмэгдсэн байна. .

Эх сурвалж: anews.com

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.