Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар 12 асуудал хэлэлцэж байна. Юун түрүүнд сургалтын төвүүдийг нээх тогтоолыг баталжээ.
Ингэснээр өнөөдрөөс эхлэн 1088 сургалтын төвийг ЭМЯ-ны зөвлөмжийг үндэслэж үе шаттай нээнэ. Сургалтанд 16-аас дээш насны иргэдийг хамруулна.
Мөн төгсөх ангийн буюу 12-р ангийн 30 мянга орчим сурагчийг сургууль тус бүрт нь танхимын давтлага өгөхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё. Баатарбилэгт даалгав.
Нэг сургуульд 40-50 хүүхэд байхаар буюу ангид 10-аас хэтрэхгүй сурагч давтлага авч болохоор боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.