СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-05-05

LIVE: Чингэлтэй дүүргийн иргэд энэ сарын 7-нд 10 цагийн турш хөл хорионд орно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

УОК-ын Шуурхай штаб, НОБГ, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас энэ сарын 6-8-нд болох "COVID-19 цар тахлаас хамгаалах дадлага сургууль"-ийн талаар мэдээлж байна. 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт тавдугаар сарын 7-ны өдөр 08.00-18.00 цаг хүртэл хөл хорионы дэглэм тогтоож орох гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах юм. Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газрын /НОБГ/ гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга дэд хурандаа Э.Эрдэнэбаатар "Дадлага сургуулилалт энэ сарын 6-8-ны өдрүүдэд гурван үе шаттайгаар зохион байгуулагдах учраас иргэдийн дунд гурван өдөр хөл хорио тогтооно гэсэн буруу ойлголт яваад байх шиг байна. Тийм зүйл байхгүй.

Чингэлтэй дүүрэгт энэ сарын 7-нд хөл хорио тогтоож, 10 цаг үргэлжилнэ. Тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд тухайн өдөр ажиллах эсэхийг асууж байна. Тухайн байгууллагуудыг үйл ажиллагаа өөрсдөө дотооддоо зохицуулалт хийхийг мэдэгдэж байгаа. Зайлшгүй ажиллах иргэд өглөөний 08.00 цагаас өмнө ажлын байрандаа ирж, 18:00 цагаас хойш явна.

Чингэлтэй дүүрэг нь 63.9 км-т хилийн цэсийг тойрсон бүтэн харуул хамгаалалт гарна. Цэргийн 700 гаруй албан хаагч ажиллана. Дүүргийн томоохон уулзвар дээр зэвсэгт хүчний техник хэрэгслийг байршуулах тул иргэд сандарч хүлээн авахгүй байхыг зөвлөж байна.  Нийт 656 цэг дээр 2129 албан хаагчийг байршуулж орох, гарах хөдөлгөөнийг хаана. Дүүргийн  хэмжээнд 150 мянга гаруй иргэн оршин сууж байна. Энэ хугацаанд иргэд эрүүл мэндийн тусламж авах бол орох, гарах 7 гарцаар гаргана. Тэрнээс бол хувийн автомашинаараа зорчихгүй. Зайлшгүй шаардлагатай албаны тэргийг оруулна.

Чингэлтэй дүүрэгт дадлага сургуулилтын үед хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулна. Цар тахал гараад хөл хорио тогтоосон үед хүнсний дэлгүүрээр хэрхэн дараалалтай үйлчлүүлэх дадлага хийж, бичлэг хийн олон нийтэд дараа нь түгээнэ. Чингэлтэй дүүргийн хувьд гэр хорооллын 13 хороо байдаг. Дээрх иргэдэд ундны усыг хэрхэн түгээх талаар дадлага сургуулилт хийнэ.

Хөл хорио тогтоосон энэ үед хэвлэл мэдээллийн хэрэгслийг оруулахгүй, Чингэлтэй дүүргийн шуурхай штабаас 12:00, 16:00 цагт шууд лайваар мэдээлэл өгнө.

Дадлага сургуулилалтын үед хууль зөрчсөн иргэнийг 150 мянган төгрөг, аж ахуйн нэгжийг нэг сая төгрөгөөр торгоно. Чингэлтэй дүүргийн нутагт дэвсгэр руу нийтийн тээвэр зорчихгүй, хилийн заагаар явна. Тавдугаар сарын 7-ны өдөр 08:00 цагаас өмнө ажилдаа явахыг иргэдэд зөвлөж байна. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.