Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл, залуучуудын мөнгө, өсвөр үеийн хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Гантуяа эхний даваанд Азийн АШТ-ий дөрвөн хүрэл медальтай БНСУ-ын Хан Жун Вонтой хийж 6:0-ээр ялсан юм. Тэгвэл 1/8 шигшээ барилдаанаа Туркийн Асли Тугсутай хийж цэвэр ялав. Түүний шөвгийн наймын өрсөлдөгч нь АНУ-ын Мэллори Вельт.
Э.Сумъяа Эквадорын бөхөд ялагдав
53 кг-д “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Сумъяа тэгшигтгэлд БНСУ-ын Ли Шин Хиг 33 секундэд цэвэр ялсан бол 1/8 шигшээд 2011 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Эквадорын Луиса Валварде Мелендрест цэвэр ялагдав.