СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-05-04

Дорнод аймагт тээврийн жолоочоос Covid-19 сэжигтэй тохиолдол илэрчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Дорнод аймагт газрын тосны 21-р талбайд ажиллаж байсан, тээврийн жолооч иргэнийг коронавирусийн халдварын сэжигтэй байж болзошгүй гэж үзэн тусгаарлажээ. 

"Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-ийн 21 дүгээр талбайн туслан гүйцэтгэгч компанийн жолооч иргэн “Б” энэ сарын 3-ны өдөр СOVID-19 халдварын шинж тэмдэг болох халуурч, хоолой нь өвдсөн дуудлага өгсний дагуу Дорнод аймгийн мэргэжлийн байгууллагууд газар дээр нь ажиллаж, тандалт хийн, хяналтад доор тээвэрлэн БОЭТ-ийн Халдвартын тасагт авчирчээ.

Эхний ээлжид нэг удаагийн түргэвчилсэн тестээр шинжлэхэд хариу нь сөрөг буюу халдваргүй гараад байна. Харин /PCR/ цусны шинжилгээний хариу шөнө 02:00 цагт гарах юм байна. 

Иргэн “Б” өвчний түүхийн асуумжид хоолой нь өвдөмтгий, хоёр хоногийн өмнө халууцан хүйтэн ус уусан тухайгаа хэлжээ.
Гэвч.

Түүнтэй ойр хавьтлын найман иргэнийг ажиглалтад аваад байгаа ба өнөөдөр Дорнод аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 21 дүгээр талбай руу орж гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоогоод байгаа тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа мэдээлэл өглөө.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
123.227.48.144

Хэдэнд аюултай зоонд орсон юм бол?Хэд хоногийн дараа шинж тэмдэг илэрсэн юм бол?!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.