БНХАУ-ын ӨМӨЗО-ноос Монгол улсын Улаанбаатар хотод тусалсан тахлаас сэргийлэх хоёр дахь ээлжийн эд зүйлсийг энэ сарын 25-ны өдөр Эрээн хотын авто боомтоор шуурхай шалган нэвтрүүлэв.
Эрээн хотын хилийн хяналт шалгалтын газар ногоон гарц ажиллуулж, аравхан минутад холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн хилээр нэвтрүүлсэн байна.
“Дуслыг далайгаар” гэдэгчлэн Хятад улсад халдварт өвчний байдал хүнд хэцүү байх үед Монгол Улсын төр засаг, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, олон нийт Хятад улсад халуун гараа сунган, туслалцаа дэмжлэг үзүүлснийг Хятадын ард түмэн хэзээ ч мартахгүй.
Өвөр Монголын Өөртөө Засах Орон энэ сарын 4-нд Монгол Улсад 1000 ширхэг хамгаалалтын хувцас, 105 мянган эмчилгээний зориулалттай амны хаалт, 500 литр спирт, ариутгалын бодис зэрэг эхний ээлжийн хамгаалалтын бодис хандивласан бол энэ удаа түргэн тусламжийн машин, амьсгалын аппарат, хяналтын аппарат, N95 амны хаалт зэрэг 2.26 сая юаний тусламжийн эд зүйлс хандивалсан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.