СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Халуун сэдэв: Б.Батцэцэг: ЖДҮХС-гийн зээлийг есөн чиглэлд баримтлан олгоно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу төсөл хүлээн авах үйл ажиллагааг орон даяар нэгэн зэрэг эхлүүлсэн.

Энэ талаар ХХААХҮЯ-ны ЖДҮХС-ийн захирал Б.Батцэцэг "Халуун сэдэв" булингаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд олгох зээлийг .

Өнгөрсөн жил 400 гаруй төсөл баримт материалын бүрдлийн шаардлага хангаагүй улмаас хасагдсан байдаг. Иймээс төсөлд материалаа ирүүлэхдээ бүх бичиг баримтын бүрдлийн шаардлага хангахыг зөвлөв.

Журмын хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг шинэ хуулийн дагуу ангилж, ангилал тус бүрт зээлийн багцыг хуваарилан олгох бөгөөд, орон нутгаас шалгарсан бичил ангилалд хамаарах аж ахуйн нэгжүүдийн  зээлийг банкаар дамжуулахгүй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд санхүүжүүлэхээр, олгох зээлийн хэмжээг төсөл ирүүлэгчийн борлуулалтын орлоготой  уялдуулснаараа онцлог юм.

Иймд сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахыг хүссэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуулинд заасны дагуу аль ангилалд хамаарах ЖДҮЭ болохоо тодорхойлуулж, гэрчилгээ авах шаардлагатай юм. .

Энэ жил ЖДҮХС-гаас нийт 50.4 тэрбум төгрөгийн зээл олгохоор болсон. Үүний 30,4 тэрбум төгрөгийг сангаас шууд олгох бол 20 тэрбумыг арилжааны банкаар дамжуулан болгох гэнэ. Үүнээс 20.1 тэрбумыг орон нутагт олгоно.

ЖДҮХС-гийн зээлийг нэн тэргүүнд дараах 9 чиглэлд баримтлан зээлийг олгохоор болжээ.

1.    Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр

2.    Дотор мах, махан бүтээгдэхүүн боловсруулах

3.    Төмс, хүнсний ногоо,  жимс жимсгэнэ боловсруулах

4.    Зоорь, хүлэмжийн аж ахуй

5.    Арьс шир боловсруулах бүтээгдэхүүн үйлдвэрлэх

6.    Ноос, ноолууран бүтээгдэхүүн

7.    Сав баглаа боодол үйлдвэрлэх

8.    Аялал жуучлалын үйлчилгээ

9.    Хүн амын эрүүл мэндийг хамгаалах ариутгал, халдваргүйжүүлэлтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх

Дэлгэрэнгүй мэдээллийг: 77485555-1 утсаар эсвэл www.smefund.gov.mn сайт, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан фэйсбүүк хуудаснаас болон аймгуудын “Хүнс, хөдөө аж ахуйн газар”- аас авах боломжтой.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Altangerel
4 жилийн өмнө
202.55.188.44

Xeden togrog tawix geed svr duilaantai yum bolood baigaan be

Altangerel
4 жилийн өмнө
202.55.188.44

Niit mongon dvngee bicheech ter talaar yuch yarixgvi mortloo tosol zarallaa l geed baixiin baaxan xvmvvsiig ochnoon tochnoon yum ajil bologchxood mongo baixgvi gex vgeer xuurax wii de niit xeden togtognii sanxvvjiltte yum gedee xeleechi

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.81

Содбаатар ямар төлсөл өгсөн бол

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.