СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мулантай ижил түүх өгүүлэх монгол эмэгтэйчүүдийн булшийг судалжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Эртний Хятадын дайчин эмэгтэй Муланы түүхээр сэдэвлэсэн Холливудын кино бүтээл энэ оны долдугаар сарын 24-ний өдөр нээлтээ хийхээр товлож байсан ч  коронавирусийн цар тахлын улмаас хойшлуулаад байгаа. Уг киноны гол дүр Муланы түүх хамгийн анх зургадугаар зууны үед “Хуа Муланы дууль” нэртэйгээр бичигдэж байсан  бөгөөд үүнээс хойш 17 дугаар зууны үед Чу Рэньхуогийн Чин гүрний үеийн “Суй Тангийн роман”-д залуу дайчин бүсгүй эцгийнхээ нэр төрийн төлөө 12 жилийн турш хааны цэргийн албанд зүтгэсэн талаар гардаг. Муланы түүхээс сэдэвлэн 1998 онд хийж байсан Уолт Диснейн хүүхэлдэйн кино 300 сая ам.долларын ашиг цуглуулсан юм.

Тэгвэл Монголын нутгаас олдсон Сяньбэйн үеийн хоёр эмэгтэйн араг яснаас Муланы түүхийг үнэн бодит гэдгийг гэрчлэх ижил төстэй шинж тэмдэг ажиглагдсан байна. Тиймээс тэднийг Мулантай адил эрэлхэг дайчин эмэгтэйчүүд байсан гэж судлаачид таамаглажээ.

Сяньбэйчүүд өнөөгийн Монгол, Өвөр Монгол, Умард Хятадын өргөн уудам тал нутгийг багтаасан Евроазийн нутаг дэвсгэрээр нүүдэллэж байсан эртний нүүдэлчин овог аймаг юм. Тэд МЭ гуравдугаар зууны үед Хятадын хойд нутагт нүүдэллэн иржээ.

Лос Анжелес дахь Калифорни мужийн их сургуулийн хүн судлалын эрдэмтэн  Кристин Ли “Эмэгтэйчүүдийн нуугдмал амьдрал” сэдэвтэй Америкийн хүн судлалын холбооны хурал дээр илтгэл тавихаар төлөвлөж байсан ч коронавирусийн тархалтаас улбаалан хойшлуулсан юм. Түүний илтгэлд түүхийн явцад эрчүүд дийлэнх эрх мэдлийг авч байсан ба эмэгтэйчүүд дайтахаас илүү эхнэр, ээж байхад суралцдаг байсан тухай дурджээ.

. Тэд эртний монголчуудын 29 хүний булшийг дахин судалж үе мөчний үрэвсэл, гэмтэл, булчингийн тэмдгийг нягталсны дотор Сяньбэйн үеийн гурван эмэгтэйн хоёрт нь дайчин байсан гэх шинж тэмдэг ажиглагджээ.

/Орхон аймгийн Айргийн Гозгороос олдсон булш/

Судлаачид тэдгээр хоёр эмэгтэйн ясан дээр үлдсэн тэмдэглэгээ нь булчиндаа бэртэл авч байснаас үүссэн гэж үзжээ. Мөн тэдгээр эмэгтэйчүүд нум сум харвадаг байсан гэж таамаглав. Мөн уг үлдвэрээс морь унаж байсан гэдгийг нотлох зүйл олсон ч хүнд төрлийн бэртэл гэмтэл авч байгаагүй гэж үзжээ. Магадгүй тэд дээд гарал үүсэлтэй эмэгтэйчүүд байсан учир тулааны урлагаар хичээллэдэг байсан ч жинхэнэ дайнд оролцож байгаагүй байж болох юм.

Эх сурвалж: Ancient Origins

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.