СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-02-08

Элэгний В, С вирусийн шинжилгээг доорх 16 газар албан ёсоор үргэлжлүүлэн хийхээр болжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол“  үндэсний хөтөлбөрийн хүрээнд энэ онд улсын болон хувийн хэвшлийн нийт 16 лабораторийн элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас үргэлжлүүлэн санхүүжүүлж байна.

Энэхүү тусламж үйлчилгээг өнгөрсөн онд лабораторийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар “хангалттай” гэж дүгнэгдсэн:

  • Улсын нэгдүгээр төв эмнэлэг,
  • Улсын гуравдугаар төв эмнэлэг,
  • Халдварт өвчин судлалын үндэсний төв,
  • Хавдар судлалын үндэсний төв,
  • Төв аймгийн нэгдсэн эмнэлэг,
  • УБ Сонгдо,
  • Интермед,
  • Грандмед,
  • Бона Вита,
  • Аллерги мед,
  • Оношмед,
  • Медипас,
  • Элэгний төв лабораториуд иргэд даатгуулагчдад үзүүлж байгаа юм.

Тус шалгалтын хүрээнд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, чанарын гадаад, дотоод хяналтад хамрагдсан:

  • Мед аналитик,
  • Гялс,
  • Протлаб лабораториудыг эрүүл мэндийн даатгалын сангаас үргэлжлүүлэн санхүүжүүлж байна.

Дээрх шалгалтаар зөрчил дутагдал илэрсэн  , алдаа зөрчлийг арилгах зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна.

Мөн Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, журам, стандартыг баримтлаагүй, эрүүл мэндийн даатгалын байгууллагатай хийсэн гэрээний зүйл заалтыг зөрчсөн зарим лабораториудын илэрсэн зөрчил дутагдалд 1,6 тэрбум гаруй төгрөгийн эрүүл мэндийн даатгалын улсын байцаагчийн акт тогтоосон бөгөөд  эрүүл мэндийн даатгалын байгууллага даатгуулагчдын эрх ашгийг хамгалаах чиглэлээр ажиллаж байна.
 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.